
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 6-р сарын 11-ний өдөр хэлэхдээ, ОХУ хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бүтээхэд анхаарлаа хандуулах ёстой гэв. ОХУ-ын ерөнхийлөгчийн цахим хуудсанд нийтэлсэн мэдээнд дурьдсанаар, В.Путин уг өдөр 2027-2036 он хүртэлх үндэсний зэвсгийн төлөвлөгөөний төслийг хянан хэлэлцэх хурлыг даргалжээ.
Тэрээр энэ үеэр онцлохдоо, үндэсний зэвсгийн шинэ төлөвлөгөө нь хамгийн орчин үеийн зэвсгийн системийг бүтээхэд чиглэх ёстой, үүний зэрэгцээ хэрэгцээ шаардлагыг урьдчилан авч үзэж, шинэ зэвсгийн системийн бүтээн байгуулалтад зориулан бааз, зэвсгийн агуулах, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийг бий болгох ёстой.
ОХУ тусгай цэргийн ажиллагаа болон бүс нутгийн янз бүрийн мөргөлдөөний туршлагыг ихээхэн ашиглаж, дэлхийн цэргийн технологийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэх ёстой, "үндэсний зэвсгийн төлөвлөгөөнд бидний одоогийн болон ирээдүйн хэрэгцээг хангахуйц хэмжээний, төрөл бүрийн зэвсэг, техникийг багтаасан байх ёстой” гэсэн байна.
Түүнчлэн ОХУ-д дотооддоо үйлдвэрлэсэн зэвсэг техник, ялангуяа өндөр эрчимтэй бодит тулаанд найдвартай, үр дүн нь батлагдсан зэвсэг, техник хэрэгслийн экспортын боломжийг нэмэгдүүлэхийг В.Путин үүрэг болгожээ.
Үүнээс гадна В.Путин онцлохдоо, сүүлийн жилүүдэд төрийн дэмжлэгтэйгээр ОХУ-ын цэргийн аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл асар хурдацтай нэмэгдэж байна, энэ нөөц бололцоогоо оновчтой ашиглаж, урт хугацааны үйлдвэрлэлийн төлөвлөлтөд анхаарч, шаардлагатай үед аж ахуйн нэгжүүд иргэний бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар бодолхийлэх хэрэгтэй гэсэн аж.
Г.Бямба
Сэтгэгдэл14
Энгийн зэвсэг хэрэггүй ээ ! Цөмийн зэвсэгээ л шинэчил ! Одоо бүгд зэвэрчихсэн муудчихсан байгаа гэсэн ! Ядаж 500 цөмийн хошууг бэлэн болго !
Фашист Путин дэлхийд зэвсэгээр хөөцөлдөх марафоныг эхлүүллээ !!! Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирнээ !!!
Фашист Путин дэлхийд зэвсэгээр хөөцөлдөх марафоныг эхлүүллээ !!! Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирнээ !!!
"Энх тайван хүсэж байвал дайнд бэлэн бай!" гэдэг юм. Путин ЗӨВ ажиллаж байна.
Путлер Гитлаар.
Хуц гөлгөө.
ЗЭВСЭГЭЭ ШИНЭЧЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ АРД ТҮМНЭЭ ЖАРГААХ ХЭРЭГТЭЙ. ХҮН АЛАХ ЗЭВСЭГ ТЭНЭГ СОГТУУ ИВАНД ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ.
орсын нэгдсэн ард түмэнд нэгдүгээрт нэгдсэн зэвсгийн систем хэрэгтэй жишээнь дрон пво мотоцикл нэг хоёр хүний АН царцаа ногоон шиг хөнгөн онгоц пийвэр модон хоёрдугаарт усны гүний хөнгөн шумбагч дрон гуравдугаар агаар хуурхй газар агаарт дрон онгоц хөөж баригч урхидагч тор локатортай нисдэг ПВО морь хөөж барьдаг морь мөн уургач цаламч ёирэгдэгч адуучин шиг робот хэрэгтэй Г М
гипер звук дрон хөөж очоод тороо хаяад ддхонуудыг хавлаад байх хэрэгтэй мөшгөн хөөж бультруулахгүй барих чухөл
Хүн алж хүрээ талахаас өөр юм бодооч
Путинээс эхлээд Азийг доорд үздэг Оросын бүх удирдагчид Еврей Армени нацистуудыг дэмжиж өөд татаж ирсэн.Оросод Орос Еврей Арменичууд л дэвшиж өөд гардаг. Ази багууд нь зөвхөн хар ажлын малнууд байдаг. Германтай ч Оросууд Еврейчүүдийн төлөө өдөж байлдахдаа доромжилж дээрэлхдэг багуудаа өөрсдийнхөө дайнд дайны мах болгож хядуулсан. Арменчуудтай эвсэж Азербайжанчуудыг Түрэг үндэстэн болхоор нутгийг нь дээрэмдэлцэж, үндэстний цэвэрлэгээ явуулсан. Цагтаа өөрийн эрхгүй байсан Монголд 1936 онд цэргээ оруулаад Японыг өдөж 1939 онд байлдчихаад та нарыг бид аварсан гэж баталж нотолж ирсэн шигээ бүгд худал.
японыг чинь хядадыг үзэлсэн болохоор далай руунь хөөж оруулж өгөөч гэж чанкай ши урвагч дилэв хутагт америк тагнуул гуйж орос японыг дайтуулсан 1949 онд хятад чөлөөлөгдөж маоцзедун люши цмо гарч ирсэн коммунист засаг тогтсон энэ үед ч гэсэн хятадууд амар мөрний даманы арлаар монголын зүүн талаар кашгараар орос руу доволж бут цохиулсан азарбайджанаас арменийг нүүлгэж арменд авчирсан армен христийн шашинтай азарууд лалын шашинтай турк нэг сая арменийг хядсан орсууд армянтай байлдаж байгаагүй азар туркаар түрээ барьж бамбай хийж байдаг Азарын нутгаас гараад явчихсан армянтай азар мөргөлдөөн гаргаж хоёрдох украйн болгох санаархал бий Монголыг бас хоёрдох украйн болгох санаа натогийн улсуудад бий
Либерал ардчилсан алнууд ганц ч төсөл хэрэгжүүлж чадахгүй хэрэлдсээр байгаад хайран 30 жилийг өнгөрөөж байгаа бол манай хөршүүд хийе гэснээ хийгээд хөгжөөд зорилгоо биелүүүлж чадаж байна. Хөгжлийн саад ,өмхий үнэртэй либерал ардчилал бүх дэлхийд сөнөж устах болтугай.
хиймэл дагуулын спутникийн сүлжээ илрүүлэгч автомат роботууд баригч гүйцэтгэгч устгагчидыг бэлтгэх