sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодоос ЭСЯ-ны ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж байгаагаа баталжээ. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ингэж хэлсэн байна.

Тэднийг яагаад нүүлгэн шилжүүлж байгаа талаар сэтгүүлчид Америкийн удирдагчаас асуухад Трамп энэ газар аюултай болж магадгүй гэж хариулжээ.


"Энэ газар аюултай бүс болж магадгүй. Хүлээж, харцгаах хэрэгтэй. Иран цөмийн зэвсэгтэй байх ёсгүй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж Трамп хэлсэн байна.


Эргэн сануулахад, өмнө нь Ройтерс агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан АНУ Ирак дахь Элчин сайдын яамаа хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байгаа талаар бичсэн бөгөөд цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд Иракаас гарах боломж олгож байгаа тухай мэдээлж байв. 


Эх сурвалж: 1tv.ge

Ж.Бат