
НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 13 /TASS/. Калифорни муж улсын Хойд дүүргийн шүүхээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Лос-Анжелес хотод эмх журам сахиулахын тулд Үндэсний гвардийн цэргүүдийг дайчлахыг түр хугацаагаар хоригложээ.
"Шүүх нэхэмжлэл гаргагчдын түр хориг тавих хүсэлтийг хангаж, давж заалдагч талд Калифорнийн Үндэсний гвардийн цэргүүдийг Лос-Анжелес хотод байрлуулахыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргалаа.
Мөн Үндэсний гвардийг Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсомын мэдэлд буцаан шилжүүлэхийг шүүхээс үүрэг болгож байна” гэж шүүхийн мэдэгдэлд дурдсан байна. Трампын засаг захиргаа шүүхийн шийдвэрийг давж заалджээ.
Калифорни муж улсын Лос-Анжелес хотод хууль бус цагаачдыг олноор нь баривчлах ажиллагаа энэ сарын 6-нд эхэлсэн бөгөөд 7-ны орой гэхэд цагаачлалын хууль зөрчсөн хэргээр доод тал 44 хүн саатуулсан тухай хэвлэлүүд мэдээлж байв.
Хуулийн байгууллагын эл ажиллагааг эсэргүүцсэн жагсаал хотод өрнөж, улмаар эмх замбараагүй байдал үүсжээ. Үүний дараа Ерөнхийлөгч Трамп Калифорни муж улсын захирагч Г.Ньюсомтой зөвшилцөлгүйгээр Лос-Анжелест Үндэсний гвардийн цэргүүдийг илгээхийг тушаажээ. Харин Г.Ньюсом Ерөнхийлөгч Трамп болон Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нарыг холбооны хууль болон Үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Монголд хятад цагаачид ихэсч бослого гаргавал монгол яаж чадахгүй дуусаа. Монгол хятадын колони болно.
Хужаагийн эрлийз хурлийз шарлийзууд бас 5 цувааны үүрэг гүйцэтгэж ямар нэг дохио хүлээгээд байгаа юм шиг монголын төр хууль хяналтын байгууллагад олноороо шургалан орж төрийн бодлого шийдвэрт нөлөөлөөд байгаа нь тодорхой тэц3 г хятадын эрчим хүчний сүлжээнд холбогдоно ч гэх шиг 280к хужаа оруулж ирнэ ч гэх шиг