
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот”-д нийт 10063 айлын 113 блок орон сууц барихаар дөрвөн багц тендерийг зарлахаар төлөвлөсөн. Ийнхүү эхний ээлжийн 4362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийн гүйцэтгэгч шалгарч, өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Гэсэн хэдий ч Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ хамтран нийслэлийн удирдлагуудад уг төслийн тендерт монгол аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг хангаагүй талаар мэдэгдэл хүргүүлж, зөвшилцөх уулзалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан дээрх холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Монголын барилгачдын нэгдсэн холбооны зүгээс уг төслийн тендерийн нийт дүнг хэт өндөр тогтоосон, урьдчилгаа төлбөр олгохоор тусгаснаас гадна тендерийг бүхэлд нь нэг багцаар зарласан нь үндэсний компаниудын оролцоог хааж байгаа тул хэсэгчлэн хувааж зарлах боломжтой эсэх талаар саналаа илэрхийлсэн юм.
Харин нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн зүгээс нэмүү өртгийг эх орондоо үлдээх, монгол ажилчдаа дэмжих бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч хэд хэдэн компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Мөн өмнөх уулзалтаар мега төслүүдэд дотоодын барилгын компаниуд оролцох хууль, эрх зүйн хүрээг сайжруулах, залуу инженерүүдийг дэмжих, хүний нөөцийг бэлдэх зэрэг дөрвөн чиглэлээр Монголын барилгын үндэсний ассоциацитай хамтран ажиллахаар болсон. Уг ажилд бусад холбоод нэгдэн, хамтран ажиллах боломжтой” гэв.
Түүнчлэн Монголын барилгачдын нэгдсэн холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо болон “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ нэгдэн, нэгдсэн саналаа илэрхийлсэн албан бичиг хүргүүлэхийг хүслээ.
Сэтгэгдэл5
Та муусайнуудын барилга барьдаг гэж юу байсан юм бэ.
дахин төлөвлөлт гээд 2013 онд хэдэн байрыг нурааж одоо болтол бариагүй байгаа та муусайнууд яг барьж харагдаач,мөнгийг нь идээд сураггүй болдог байж их хуцнаа эд нар,эхлээд тэр барилгуудаа барьж ашиглалтад оруулчихаад хуцацгаа,барья гэвэл цаана чинь өчнөөн хохирсон иргэд бна
Хятад оруулж хямд барилга бариулсан нь хамаагүй дээр. Энэ хулгайч нар хэзээ ч ядуу зүдүү монголчуудыг бодно гэж байхгүй.Энэ тал дээр Ням Бао данжаадын түмэн зөв
Эд нар авлигал өгч сурсан луйварчингууд Энэ Даваадалй эд нараас авлигал авсхн байж болзошгүй шүү Чоно борооноор гэгчээр яг ийм үеийг хулгайч луйварчингууд ашигладаг юм шүү
Хуцдаг лалрууд. Хужаа нарт багцалж өгөөд хужаа нар нь ашгаа аваад, нянбактер тэргүүтэнд хахуулаа өгөөд, шавхруугаар нь монголчууд л барина ш дээ. Ерөөсөө л тэгдэг