
ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 13 /CNN/. Францын нэгэн байшингийн хананаас эзэн нь нас барсны дараа олдсон алтан зооснуудын асар том цуглуулга дуудлага худалдаагаар олон сая еврогоор зарагджээ.
Дуудлага худалдааны “Beaussant Lefиvre and Associates” ордноос пүрэв гарагт CNN телевизэд мэдээлснээр, Парист энэ долоо хоногт бүх зоос зарагдаж, нийтдээ 3 сая евро буюу 3.48 сая гаруй ам.долларын үнэ хүрсэн байна. Францын баруун өмнөд хэсэгт орших нэгэн жижиг тосгонд амьдарч байсан Пол Нарс 2024 онд нас барах хүртлээ уг зооснуудыг цуглуулсан гэж тус ордон мэдээлжээ.
“Эгэл даруу аж төрж, дэлхий ертөнцөөр төдийлөн аялж байгаагүй Нарс бүх мөнгөө цуглуулгадаа зориулжээ. Олон жилийн турш тэрбээр 1000 гаруй ширхэг зоос цуглуулахдаа тооны хувьд ч ховор байдлын хувьд ч хосгүй цуглуулгыг бий болгожээ” гэж зоосны шинжээч Тьерри Парси дуудлага худалдаа эхлэхээс өмнө цуглуулгын талаар тайлбар хийхдээ онцолсон байна.
Т.Парсигийн ярьснаар, ихэнх зоос нь олон зууны тэртээх үед хамаарч байв. Тэдгээрийн дотор МЭӨ 336-323 онд хамаарах Македоны эртний зоос, мөн Францын XIV Людовик, XV Людовик, XVI Людовик нарын үед хэрэглэж байсан зоосны бараг бүрэн бүтэн гэж хэлж болохуйц цуврал зооснууд байжээ.
П.Нарс үр хүүхэдгүй байсан бөгөөд түүний хоббиг цөөхөн хүн мэддэг байжээ. Гэсэн хэдий ч нас барахаасаа нэг жилийн өмнө асрамжийн газарт нүүж ирснээс нь хойш хоосон байсан байшинд зоосыг олохоор нэгэн нотариатч очоогүй бол эл цуглуулга “үүрд олдохгүй” байх байсан гэж Т.Парси хэлжээ. Эцэст нь нотариатч зооснуудыг агуулахын өрөөний нэгэн зургийн ард хананы жижиг зайд нуусан байсныг олсон байна. Дуудлага худалдааны эцсийн дүн өмнө нь тооцоолж байсан 2 сая евро буюу 2.43 сая ам.доллараас хол давжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Америк европын хуучны байшинд эртний олдворууд олдож олон сая доллараар зарагддаг. Хуучин байшингаас эртний олдвол олоод олон сая доллараар зараад баяжаад азтай юм.
Францууд Европтоо хамгийн нарийн улс
Европчууд цөөн хүүхэд төрүүлж эсвэл хүнтэй гэрлэж хүүхэдтэй болохгүй эсвэл хүнтэй гэрлэж хүүхэдтэй болохоо хойш тавьж мөнгөндөө нарийн тооцоотой байгаа шалтгаан нь европын эрх баригчид ялангуяа ардчилсан намын эрх баригчид ЕХ европчуудад анхаарал тавьж, европчууд мөнгөө зарцуулахгүй цагаач дүрвэгсдэд анхаарал тавьж цагаач дүрвэгсдэд мөнгөө зарцуулж байгаатай холбоотой
Монголд дуудлага худалдаа явуулдаг кампани байгуулсан хүн цөм хийнэ ! баяжина ! Гэхдээ эрх нь Монголын хуулинд байхгүй бүдүүлэг байгаа учир зөвшөөрөл өгөх дарга нь мөн их авлига авч бас цөм баяжина ! Дуудлага худалдаанд оруулах юм Монголд их байна ! Жишээ нь Модун шаньюгийн хутга дөрөө ! Чингэсийн аавын аяга ! Хубилай хааны ээжийн ээмэг гээд !
yamarch hbbi bai hynii hool bolno gegch ni ene dee?....