
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, Ж.Баясгалан, С.Эрдэнэболд, С.Цэнгүүн, Б.Жаргалан, Д.Батбаяр, Б.Батбаатар, Г.Ганбаатар нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөл санаачлагчдын зүгээс парламентын ардчилал нь нээлттэй, тэгш, чөлөөт мэтгэлцээн, үзэл бодлын өрсөлдөөнөөр тодорхойлогдох бол парламентат ёс нь парламентаас Ерөнхий сайдыг томилж, хянаж, хариуцлага тооцоход чиглэдгийг тодотгов.
Монгол Улсын Их Хурал нь 126 гишүүнтэй, төрийн эрх барих дээд байгууллага боловч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд Улсын Их Хурлын бүрэлдэхүүнээс гадна Ерөнхий сайд хуралдаан даргалагчийн түвшинд тусгайлсан суудалтай байх нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчимд үл нийцэж байна гэж үзжээ. Тиймээс парламентын ардчиллыг баталгаажуулахын тулд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан Улсын Их Хурал дахь олонх ба цөөнхийн тэгш мэтгэлцээнээр явагддаг, чуулганд гишүүд нь сонгогч иргэдээ төлөөлөн байр сууриа нээлттэй илэрхийлж, үгээ чөлөөтэй хэлдэг байхын сацуу хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын бүрэн эрх халдашгүй хэрэгжих үүднээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн хэмээн танилцууллаа.
Парламентын нийтийн танхим дахь суудлын байршил нь олонхийн эрх мэдэл ба цөөнхийн хяналт, хариуцлагын илэрхийлэл болдог учраас улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг гэдгийг хууль санаачлагчид онцолж, уг хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд УИХ-ын 40 гишүүн гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл12
Тэнэгтээд байгаарай. Занданшатар гишүүн биш, өөр суудал байхгүй гэсэн үг. Тэгээд заалны голд шалан дээр суух уу??? Өөр хийх юм алга энэ мангаруудад
Үүдэнд, хатавчинд суух боломжтой, хойморт суулгах нь буруу юмаа !!!
энэ бол хийрхэл
хурлын заалд хатавч гэж юу байдаг юм индрийг үүдэнд авч ирээд үүд рүү харуулж суулга хоцорч ирсэн хүнийг мэлийтэл харж байх хэрэгтэй
хууль санаачилсан гээд бас баахан мөнгө шаахуу. чаддаг юм бол энэ хуулийг санаачилсаны төлөө авах мөнгөө өвчинд зовж шаналж байгаа иргэддээ ил тодоор хандивлаарай
Khiirkhel. Khiirkhel.
манай энэ хэд ер нь эрүүл л байдаг байгаа даа. Юм л бол манай АН- тэргүүтэй жижиг намуудаас нэг иймэрхүү элий далий юм гарах юм
манай энэ хэд ер нь эрүүл л байдаг байгаа даа. Юм л бол манай АН- тэргүүтэй жижиг намуудаас нэг иймэрхүү элий далий юм гарах юм
Тэмүүжингийн тэнэглэл хирээс хэтэрлээ
Хирээс гэдэггүй юм. Хэрээс гэж бичдэг л дээ.
Маш зөв, орж ирээд гишүүдтэйгээ зэоэгцээд сууна ,болж бна
Нээрээ зөв шүү