sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж буй юм.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяагийн “Айл өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар та ямар ажил хийх вэ” гэсэн асуултад Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар “Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй байлгаж, иргэн бүрт хүргэхийн төлөө ажиллана. 


Монгол Улс 2024 оны байдлаар 3 сая 544 мянга 835 хүнтэй болсон. Энэ бол хүн амын өсөлт 1.1 хувиар өссөн үзүүлэлт. Монгол хүний дундаж наслалт 71.7 хувь болсон. 1990 оноос хойш дундаж наслалт 8.3 он жилээр нэмэгдсэн. 2022 оноос хойш ядуурлын судалгааны индекс гараагүй байна. 


2022 оны байдлаар ядуурлын судалгаа 27.1 хувь буюу Монгол улсын 913 мянган иргэн ядуурлын түвшнээс доош хэмжээнд байгаа судалгаа гарсан. 

Ядуурал буурахгүй байгаад эдийн засгийн тогтворгүй байдал, үнийн өсөлт, гадаад дотоод нөхцөл байдал нөлөөлж байна. 2025 он гарсаар үнийн өсөлт инфляцийн түвшин өндөр болж байна.   

Ийм учраас уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, бүтцийн өөрчлөлт хийнэ.  

Үүний тулд татварын реформ хийж, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг хийнэ. Мөн ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжиж, хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүнийг дэмжинэ” гэв.


С.Солонго