
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шинэ Засгийн Газрын талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр: ”Тун удахгүй Монгол улс шинэ Ерөнхий сайдаа сонгох гэж байна. Өнөөдөр Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна.
Тиймээс одоо эдийн засгийн эрх чөлөө, хувийн хэвшил, чөлөөт зах зээлийг дэмжсэн бодлого шаардлагатай байна.
Ирэх хагас жилийн хугацаанд макро эдийн засаг төсөв санхүүгийн бодлогуудыг авч хэрэгжүүлэхгүй бол хүндхэн нөхцөлтэй байна. Цомхон төр дарга нарын тоог бууруулах асуудал ч байна.
Өнөөдөр төрөөс хамааралтай 550 компани, тэдгээрээс цалин авдаг 30 мянга орчим албан хаагч байна. Төр өөрөө хамгийн том ажил олгогч, НДШ төлөгч болсон.
Тэгэхээр хувийн хэвшлийг дэмжих, орон зайг нь нэмэгдүүлэх тулгамдсан асуудал боллоо. Хувийн хэвшлийг төр өөрөө бүх талаар дэмжих ёстой.
Миний хувьд шинэ Засгийн газрыг төсөв, санхүүгийн чиглэлээр дэмжиж ажиллах боломжтой. Надад өөр ямар нэг амбийц сонирхол байхгүй” гэв.
С.Сарнай
Сэтгэгдэл4
0
Энэ шуналт хулгайчийн зулбасага больж үз.
Аюулын сайн боловсролтой,ардчилал, зах зэ элийн хөгжлийн зүй тогтлыг ойлгосон л хүн шиг санагддаг даа !
Удам дамжиж ХУЛГАЙ хийхээр улайрч байгаа хүнээ сайн хар - нүд нь нэвхий царай нь зэвхий айдаг гэсэн ...