
Украин дахь Оросын цэргийн “СВО” тусгай ажиллагаа 3.6 дахь жилдээ явж байгаатай холбогдуулан Путины эхлүүлсэн дайн тэр болгон энх тайвны буянт үйлс байдаггүй гэдгийг ойлгуулах зорилгоор, мөн мэдээллийн тэнцвэр хангах үүднээс украины Freeдом ТВ-ийн мэдээ, НАТО-гийн ЕНБД, АНУ-ын ТНБД асан, америкийн ирээдүй судлаач эрдэмтэн Кеннет Волтц, Путины өөрийнх нь хэлсэн болон оросын сөрөг хүчний төлөөлөгч асан Валерия Новодворская нарын хэлсэн ярьснаас хөрвүүлж буулгая. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огтоос тусгагдаагүй болно.
НАТО-гийн ЕНБД М.Рютте Орос, Хятадын хуйвалдааны талаар ингэж ярьжээ. Зохиомжолсон бололтой. Тун энгийнээр. Си Жиньпин Путин руу утас цохиж ярьж байна гэнэ. НАТО-гийн хүчний анхаарлыг өөртөө татаад Европ руу халдаад өгнө үү, энэ хооронд би Тайвань руу халдаж оръё гэжээ. Хуйвалдааны дээд оргил үе нь энэ болох ёстой аж. Баруунд яг ингэж төсөөлдөг болсон ба үүнтэй холбогдуулан ноён Рютте Хятад, Энэтхэг, Бразилын удирдагчдад хандан Путин руу утас цохиж, хэлэлцээгээ урагшлуулахыг уриална уу гэжээ.
Оросын суртал нэвтрүүлэгчид Рюттег барьж идэх шахан зурагтаар хашгаралдах ба Хятад, Энэтхэг, Бразил, Орост яаж аж төрөхийг нь заах гэлээ, энэ Рютте галзуурчихаж гэж хараав.
Үүнтэй давхцуулан украины ТВ-ээр хятадын иргэн Ван Гуанжюнь, Жан Рэнбо, Ван Ву нарыг гаргаад ирэв. Орост хөлслөгдсөн гадаадын шилдэг цэргүүд гэж авгайлав. Тэднийг Донецк хавьд оросын явган цэргийн батальонд оруулаад махан шуурганд давшуулсан нь золоор амь гарч олзлогджээ. Асуулт асууж болохгүй хэмээн украины ТВ-ээс анхааруулж, зүгээр л үзүүлэн болгон тэр гурвыг харуулав.
Путины түрэмгийлэл гэж юу вэ? Он оноор үечлэн харуулжээ. 2008 он–Путинд зөвхөн Абхаз, Өмнөд Осет хэрэгтэй болжээ. Цаашаа шат ахилаа. 2014 он–Путинд зөвхөн Крым (мөн Донбасс) гэнэт хэрэгтэй болжээ. “Даварсаар даварсаар -ын орон дээр” гэдэг шиг 2022 онд Бүх Украин гэнэт түүнд хэрэг болжээ. Одоогоор бүхэлд нь эзлэн авч чадахгүйгээс хойш түр хугацаанд Украины зөвхөн 4 бүс нутаг (5-6 ч байж мэднэ) л Путинд хэрэгтэй, тэрээр цаашаа алхах хүч чадал алга хэмээн Freeдом ТВ-ээр шоглон ярьж байв.
Трамп нэхэл хатуутай, “$350 тэрбум” гэдэг тоо тархинд нь үүрд шингэсэн, зурагдсан пянз аятай үргэлж яншина. Э.Блинкен хариулж байна:–Европын банкуудад Оросын 300 тэрбум орчим ам.долларын хөрөнгө царцаагдсан байгаа. Бид тэр их хөрөнгийн хүүг ашиглан Украинд тусламж үзүүлж чадсан. Миний бодохоор европчууд энэ хөрөнгийг ашиглахыг зөвшөөрөх ёстой. Энэ бол Украинд үзүүлэх ёстой тусламжийн төлбөрийг төлөх хамгийн зөв арга шийдэл юм гэжээ.
Трамп ба түүний командыг ятгаж ойлгуулах гэх украинчууд мах цусаараа, амь насаараа маш их өртөг төлж байгаа ба Трамп эргэж буцсаар үнэнд ойртож байх шиг. Гэхдээ хэвлэлийн төлөөлөгч нь инээдтэй юм ярьж Нобелийн шагнал улайм цайм нэхэх нь даан ч гутамшигтай ба харамсалтай. Хийсэн бүтээсэн дотор нь “Орос ба Украин” гэж алга. Гол чухал нь энэ юм биш үү?
-Таиланд ба Камбож, Израиль ба Иран, Руанда ба Ардчилсан Конго, Энэтхэг ба Пакистан, Серби ба Косово, Египет ба Этиопын хоорондын мөргөлдөөнийг зогсоолоо. Ерөнхийлөгч Нобелийн шагнал хүртэх болсон!
Трампын бие төлөөлөгч бэлтгэл генерал Келлог гэнэт олж харсан уу, ухаарсан уу “Украины итгэмээргүй гайхалтай инновац, ялангуяа нисэгчгүй онгоц”-ыг гэж ирээд л уулга алдав. “Тэд энэхүү шинэ эрин үе, дайны төрөлд тэргүүлж байна. Тэдний инновацын хурд болон хувирах чадвар нь үнэхээр гайхалтай!” хэмээн олон нийтийн жиргээний сүлжээ X-д бичсэн нь оросуудын цөсийг гэнэт оволзуулав. Кремлийн ухуулагчид ам амандаа хараал зүхэл урсгав. Дайндаа ялахгүй, Украин нь бууж өгөхгүй байх тусам оросын суртал нэвтрүүлэг шууд “цус нөж” уриалдаг болов. Оросын төрийн мэдлийн суртал ухуулгын РИА Новости агентлаг (Киселёв, хатагтай Симонян нар удирддаг) гэв гэнэт “Украинд хэн ч амьд үлдэх ёсгүй!” гэсэн гарчигтай ийм плакат нийтэлжээ. Украинчуудад сонголт хийх хугацаа өгсөн, одоо үхэлдээ бэлтгэцгээ гэж бичжээ. Шөнө алгасахгүй хотуудыг пуужиндаж бөмбөгдөж байгаа нь оросуудын хувьд зөв, ариун явдал болох ажээ.
Монгол жиргээнд монгол блогер ингэж бичжээ. “Сайныг дагавал сарны гэрэл (Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Израиль). Мууг дагавал могойн хорлол (Хойд Солонгос, Куба, Сири, Зимбабве...). Өөр ямар нэг нэмэлт тайлбар хэрэг байна уу?” гэж. Энэ тухайд орчуулах бэлэн мэдээлэл байна. ХХ зууны улс төр-түүх судлаач нэртэй эрдэмтдийн дотор АНУ-д Кеннет Волтц гэдэг нэр их явдаг. Саяхан түүний бичиж үлдээсэн прогнозыг сайтад баримтат нэвтрүүлэг болгон орос хэлээр (бодвол оросуудад зориулж) толилуулан байхтай тааралдаад зориуд хөрвүүлэв.
Тэр эрдэмтний геополитикийн анализ дүгнэлтүүд ямагт байгаа онодог, ёр юм шиг онож таадаг, урьдчилан хардаг гэж тэр нэвтрүүлгээр ярьж байх юм. Эзэнт гүрэн хэрхэн нуран унадаг таамаг–онол нь Зөвлөлт, мөн Югослав, бас Чехословак дээр нотлогдсон ба Эзэнт гүрэн бүү хэл жирийн улс орнууд ч түүхийн тавцнаас алга болох нь тохиолдлын хэрэг биш, харин систем–тогтолцооны хууль жам ёсны дагуу явагддаг гэжээ. Энэ онолоор бол ойрын жилүүдэд 4 улс тарж алга болох, нурах, бутрах аюулын өмнө ирсэн, тэр нь цаг хугацааны асуудал гээд Орос, Иран, Хойд Солонгос, Беларусийг нэрлэжээ. Тарж бутрахын яг босгон дээрээ ирсэн 4 улс эд нар юм гэнэ.
Олон улсын систем нь сул доройг өршөөдөггүй, сул дорой болох, эх орноо доройтуулах, дотроос нь идэж ялзруулах үйл явц тэр улсын эрх баригчид ба дотоод бодлогоос урган гардаг.
Жишээ нь Орос нь Украины эсрэг дайн дэгдээж, одоо зууралдан байлдаж байгаагаараа Орос орноо жинхэнээсээ сулруулж доройтуулж, систем–тогтолцоогоороо нуран унах зам руу явж байна. Хэрэв Орос нурвал Беларусь шууд дагалдана. Хойд Солонгос дахь Хятадын бодит сонирхол өчүүхэн төдий сулрахад л дэглэм унана. Иранд шашны фанат эрх баригчид нь шашин–үзэл суртал, мөн айдсаар нийгмээ хэт удаан барьсаар байгаад эцэст нь тулгасан, одоо нурахын босгон дээр ирлээ гэхчлэнгээр Кеннет Волтц гэдэг “үзмэрч” урьдчилан таамагласан болж таарах нь. Нэр бүхий 4 улс бол нийгэм ба хүн ардаа айдсаар барьж, суртал нэвтрүүлгээр тархийг нь угаадаг, үг дуугүй номхон хүлцэнгүй дарлаж араасаа дагуулж байхаас өөр сонголт хийдэггүй, гэхдээ нэг л өдөр тэр сонголт нь үхэл авчирна гэжээ. Энд эрдэмтэн Волтцыг шүүх гээгүй. Зүгээр л орос хэлнээс үг үсэггүй хөрвүүлэн буулгаж танилцуулж байна.
ОХУ-ын удирдагч Путинээс хөрвүүлье. Бас л их примитивээр зүйрлэн ярьжээ:–Барууныхан ингэж шийдсэн. Зөвлөлт Холбоот Улс байхгүй болсон тул Оросын хувьд одоо хуучин дүрмээ дагах шаардлагагүй. Зөвлөлт улс шиг хүч чадал байхгүй учраас “энэ тэрийг нь тайрч хаяад”, өөрсөддөө таарсан дүрмээр амьдрах хэрэгтэй. Харин Оросын ашиг сонирхлыг тоохгүй. Путин барууныхныг яг ийм нүдээр хардаг, хэлж байнаа “Тиймээс бид өөрсдийгөө бие даасан, тусгаар тогтносон улс гэдгээ, өөрсдийнхөө ирээдүйг хамгаалах чадвартай гэдгээ харуулахгүй бол хэн ч биднийг тоохгүй юм байна гэдэг нь ойлгомжтой!”. Путины сэрэмжлүүлэг нь энэ. Дэлхийтэй л үзэлцээд байхаас...
Ерөөсөө гадаад улс орнууд, ялангуяа хөршүүддээ хоёр л сонголтыг тулгадаг. Нэг бол Оросын боол бай, эсвэл дайсан бол, дайсан болбол Украины адил үхэлдээ бэлтгэ. Олон улсын шинжээчдийн ажиглалт дүгнэлтээр бол “өөрсдийгөө илтгэн харуулах” тэр арга барил гэдэг нь оросуудын хувьд хэд хэдэн байдлаар илэрдэг.
- Дайны гэмт хэрэг, цэргийн түрэмгийлэл,
- Элдэв шантааж, сүрдүүлэг,
- Тагнуулын ажиллагаа,
- Гадаад улс орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох,
- Гадаадын улс төрчдийг худалдан авах,
- Нефть-хийн экспортоо шантаажинд ашиглах гэхчлэн.
Энэ бүхэн бол бүгд өнөөгийн Оросын “бие даасан байдлаа харуулах” арга барил нь болох ажээ.
Валерия Новодворская олон жилийн өмнө ингэж анхааруулж сэрэмжүүлж байжээ. Түүний хэлснээр боллоо л доо. Одоо украины залуу хойч үе нэгэн зуундаа оросуудыг нэг нүдээрээ ч тоож харахгүй хэмээн барууны судлаачид ам мэдэн тэмдэглэж байна. Хатагтай Новодворская “Би Украин руу орохыг зөвлөхгүй. Тэд мөнгө, өөх тос, хиамны төлөө тэмцэхгүй. Тэдэнд энэ бүхэн байгаа. Тэд орон гэр, газар нутаг, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэнэ. Украин залуу үетэйгээ биднийг үүрд орхино!”.
Англи, орос хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл34
Украйн удахгүй төргүй тоглооомын улс боллоо.
Эмээ уу,,,дебиль ээ,,,
Укр угаасаа л тоглоомын улсанцар шд, ккк
Оросын ЦТА эхлэхэд алиалагч нөгөө бидний ард байгаа гэх барууныхан хаана байнаа гээд гаслаж байсныг монголчууд сонссон . Бас Германы канцлер асан эмэгтэй Мигель Ангела бид украйныг дутуу бэлтгэж ээ гэсэн байдаг . Үүгээр юу хэлэх гээд байнаа гэхээр барууны хатгаас турхиралтаар украйн улсыг сүйрүүлж хүн амаа зовлонд унагааж дэд бүтэцгүй өрөндөө баригдсан хагас украйнчууд нь дүрвэсэн , газар нутгаа алдсан улсанцар л болж үлдлээ . Олхиогүй бусдын турхилтанд өртдөг, хөрштэйгээ таарамжгүй, мэдлэггүй алиалагч ерөнхийлөгчтэй улс ингэж сүйрдэг юм байна .
оросын уугуул газар нутаг гэж яг аль нь колончилсон газар аль нь вэ миний мэдэхээр ямар ч байсан байгаль далай буриад монгол хорьдугаар зуунд туваг монголоос булааж авсандаг
Тува бол Да хүрээнд захирагдахгүй гэсэндээ оросыг дагаж орсон гэдгийг мэд. Да хүрээ буюу Улаанбаатар гэгч бол Тувагаас дэндүү хол зөвхөн амиа бодсон хужаа төр болж байгааг харцага. Үүнийг тува хамгийн түрүүнд анзаарсан. Улаанбаатарт хятадууд ямар олон байсныг 1930 онд ч, 2030 онд ч анзаарч болно. Улаанбаатар хятадуудаас салахгүйгээр монголын төв болохгүй. Хятадын эрлийзүүд улаанбаатараар дүүрэн байна.
чехийн ерөнхийлөгч украйнд оросын хүссэн нутгийг нь өгөөд салсан чинь дээр,ингэж гөжүүдэлвэл чамаас бүр юу ч үлдэхгүй гэж зөвлөж бна цаана чинь,юун орос ялагдах,орешник пуужингийн дамжлагын үйлдвэр ашиглалтан орлоо,орос хэзээ,хаана,юуг ч хүссэнээрээ устгах чадалтай зэвсэгтэй улс яг ялагдаж харагдаач,фронтын байдал улам бүр орост ашигтай болж,хот тосгоныг нь бандеруудаас чөлөөлсөөр байгааг тэр барууны хэвлэлээсээ уншдаггүй юмуу номиндариа???
Харин орос л путлер тэргүүтэй фашист дээрэмчдийн тоглоомын улс болоод удаж байна
Путин хэчнээн аавын хүүгийн үхэхээр тоглов
Наад үгээ нацист алиалагч Зелядаа хэл!
Irak siri livi afganstand 10 say hvnii ami nasaar togloj tur ulsiig ungaj irgenii daind orulsan daa. odoo livi siri ulsd tur zasag algaa. tend hoer gurvan zasagiin gazar deeremchidiin olon bvleglelvvd erh medel neftiin ord gazariin tuluu tulaldaj bna...
КГБ, ДоЯ-ны чекистүүдэд хүний амь юу ч биш л дээ !!!
КГБ, ДоЯ-ны чекистүүдэд хүний амь юу ч биш л дээ !!!
Хэтэрсэн өвчит
Суртал нэвтрүүлгээр иргэдийнхээ тархийг угаадаггүй улс хаана байна??? Украйнчууд ч гэсэн барууныхан, фашистуудад тархиа базуулчихсан л байж байгаа биздээ.
Yag unen, ter.baruun chin ch gesen Reuters gedeg tom propaganda mashin bainashdee
Путин Зёлинский хоёр галаа зогсоохгүй ээ ! Тэгэж анусын сагсуу өвгөнд Нобёлийн энх тайвны шагналыг өгүүлэхийг зөвшөөрөхгүй ээ !
Мэдрэлт
Орос, Иран, Хойд Солонгос, Беларус-энэ 4 талийгаад өгвөл энэ хорвоо нэг эв аядаа орох байгаа. Гэхдээ гол нь эдний гол түшиг тулгуур Орос л нурчихвал бусад нь хар аяндаа, даалууны эффектийн онолоор хиараад унана даа...
Тэнэгээрээ дуусдаг гэ үнэн юм даа
Орос, Иран, Хойд Солонгос, Беларус-энэ 4 талийгаад өгвөл энэ хорвоо нэг эв аядаа орох байгаа. Гэхдээ гол нь эдний гол түшиг тулгуур Орос л нурчихвал бусад нь хар аяндаа, даалууны эффектийн онолоор хиараад унана даа. Тийм учир соёлт хүн төрлөхтөн Украйныг дэмжээд байгаа юм. Энэ 4 ???? Эд нар соёлт хүн төрлөхтөн гэдэг категорт тохирохгүй л дээ...
Америкийн жанжлал дэлхий дээр үүрд дуусаж байна МАНгар Номиндарь гуай. Иймд одоо украйны төлөө америк хийж чадах зүйл бараг байхгүй. Ардчилал гэгч тийм сайхан зүйл биш, үлгэр дууслаа. Украйн гэж хоосон орилж бичээд хэрэггүй. Америкт цаашид босох чадал байхгүй. Монголчууд бид өөрсдийнхөө хүч чадалд итгэж, украйн мэтээс ямарч найдлага горьдлого байх ёсгүй. Украйн сүйрсэн сөнөсөн төргүй болсон тэнэгүүдийг бүү өрөвд.
Cham harsan chin ami haanaa bainaa gesen amisgaa bainlee dee. Zvgeer Londond tsagaach baih gej orosiig muulij irgenshil goridson orovdoltoi ovgon bainlee dee. Chinii zuraach mongold bol hvmvvs ogt medegui bainlee dee. Bvteesen zvils baihgui hvn baisan bnlee dee hoo.
Янхан Лхамсүрэн авгай чиний мэддэг гэж юу байдаг юм. Орос гэхээр л өмхий салтаагаа дэлгэдэг лалар авгай. Ядахдаа орос ахынхаа кириллээр бичээч, латинаар ингэж яргалж байхаар ккк
Зассссс битгий чаа
Дүгэржавын Номин дарийн нийтлэлийн утгын эсрэг ойлгочиход болно. БИЧВЭР нь ХӨГЖИЛТЭЙ . Оросуудын зэвсэг дуусаж хүрзээ байлдав Оросын Э/З сүйрч дотроосоо бослого тэмцэл гарч иргэний дайн гарна . Орос задарна . гээд олон ч инээдэмтэй түүвэрлэж орчуулсан цуглуулга маягийн хөлсний мэдээ бэлтгэдэг авгай даа. МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ ХОЙД ХӨРШТЭЙ НАЙРСАГ ХАРИЛЦААТАЙ ТӨДИЙГҮЙ ФАШИЗМЫГ ЯЛСАНЫ ОЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ЦЭРГҮҮДИЙН ХАМТААР ОЧИЖ ТЭМДЭГЛЭЖ БАЯРЛАЦГААВ . Хар тамхичин алиалагч монголыг тусгаар улс биш гэж хэлсэнд баярлаад байгаа тэнэг авгай даа . Бас Тодбаяр гэх цагаач зураач Лондонгоос МОНГОЛЫГ ХӨРШТЭЙ МУУДАЛЦУУЛАХ ЯВУУЛГА ХИЙЖ БАЙГАА тэнэг мал БАЙГАА шүү .
Naad hvvhen odoo yg ingej bicheed 3 ijl garch bnaa. Haan orosiin ediin zasag svireed l hvmvvs ni bosolgo gargaj uls zadaraad l bnaa.harin oros uls odoo delhiin hudaldaanii 4 dahi tom oron bolood bnaa. Orosiin ediin zasag jild 3.5 hubi hvrtel osood bnaa. Deer orosuud 85 hubi Putiniig dainiig demjij bnaa. Ene hvvhen metiin hvmvvs orosiig ardchilal hvseed l hvmvvs aimaar daranguilaliig esergvvtsen gej bodood tenegteed bna. Orosuud ter 1990 onii aimshigt ardchilaliig ogt hvsehgui bna.. Orosd baruuniihan zaaj zaavarlaj oros oroniig yaj dampuuruulij svirvvlseniig ted sain meden ch dee. Ted nar odoo orosuudiig huurch diilehgui l dee. Putin oros oroniig dahn hvcherheg aguu uls bolgoj ugsuniig bvgd harj bnaa. Odoo orosd barunii ter ardchilal geh zavharal ogt hereggui ch dee..
Америкийн жанжлал дэлхий дээр үүрд дуусаж байна МАНгар Номиндарь гуай. Иймд одоо украйны төлөө америк хийж чадах зүйл бараг байхгүй. Ардчилал гэгч тийм сайхан зүйл биш, үлгэр дууслаа. Украйн гэж хоосон орилж бичээд хэрэггүй. Америкт цаашид босох чадал байхгүй. Монголчууд бид өөрсдийнхөө хүч чадалд итгэж, украйн мэтээс ямарч найдлага горьдлого байх ёсгүй. Украйн сүйрсэн сөнөсөн төргүй болсон тэнэгүүдийг бүү өрөвд.
Богинохон сэтгэх хэрэгтэй
Америк ялагдана гэсэн мухар сүсэгт манай ояа нар итгээд сүйд! Оросын суртал нэвтрүүлэг, угжны мөнгө хоёр хүчтэй юм аа. Үнэхээр ярих юм алга. Харин ояа нар минь тэр Оросын Элчин дээр очиж оногдсон мөнгөө таслахгүй авахыг бодоорой. Хоосон бичээд юугаа хийнэ?
Чиний америк элчин хүртэл монголын телевизээр гарахгүй байна. Америк мөнгөгүй болж, монголын телевизэд мөнгө төлөх чадвар байхгүй болсон. Ха ха ха.
мал
Tsereg dainii hubid orosiig diilehgui bolson doo. odoo ediin zasagaar hyatadiig barahgui bolson doo. Amerikuud odoo hvnd aj vildverlel ni bvgd gadaad oronuud garsan bolohoor yu ch hiij chadahgui ee. Trump aj vildveree gadaadaas oruulah geed 4 jil vzeed baraagui ch dee. Iimees orosiin tseregiin aj vildverlel amerikaas hol ilvv ihiig vildverlej bna. amerik bol odoo zvgeer bank sanhvv, sanhvvgiin vilchilee bas servic internet onlain hudaldaa hiij l amidardag uls bolson shuu. bvgdiig gadaadaas dollar hevlej avdag oron bolson doo.. Gadaad or ni 37 trillion bolood hezee ch tulij diilehgui bolson doo..Amerik uls dampuursan uam l dampuu bolj bnaa..
Оросгахайнохой ахтай оркууд,,,,америк ялагдлаа европ хөлдлөө,,,украин сүйрлээ л гээд л гуцаад байх юм,,,яаж сүйрээ вэ,,,бөгспутин чинь өөрөө амиа хорлох эс бөгөөс,,,,буудан алуулах дээрээ ,,,дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байнаа,,,,үхлээшдээ,,,бөгспутин,,,,чааоос,,,