
АНУ-ын Ардчилсан намын дотор Камала Харрисыг Ерөнхийлөгчийн 2028 оны сонгуульд нэр дэвшүүлэх нь оновчтой эсэх талаар эргэлзээ нэмэгдсээр байна.
Politico-гийн мэдээлснээр, намын дотоод эх сурвалжууд түүнийг дэмжихэд болгоомжтой хандаж буй нь 2024 оны сонгуульд Байден–Харрисын багийн амжилтгүй байдалтай холбоотой аж.
“Түүний ялагдлын сүүдэр зөвхөн Жо Байденд бус, дэд ерөнхийлөгч Камала Харрист ч хүнд ачаа болж үлдсэн” хэмээн эх сурвалж онцолжээ.
Энэ нь Ардчилсан намын ирээдүйн төлөвлөгөө, стратегид тодорхойгүй байдал үүсгэж, Харрисыг жинхэнэ өрсөлдөх чадвартай нэр дэвшигч мөн эсэхэд эргэлзэхэд хүргэж буй гэнэ.
М.Чой
Эх сурвалж: minval.az
Сэтгэгдэл3
“Ардчилал бол хамгийн муу засаглал гэхдээ Хүн төрөлхтөн үүнээс илүүг бий болгож чадаагүй байна” хэмээн Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчилль хэлсэн байдаг. Ардчилсан хувьсгалаас өмнө 70 жилийн туршид социалист системээр аж төрж ирсэн Монголчуудын хувьд 1990 оны хувьсгалаар УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСАГ-ийн нээлттэй байдал бий болсон нь анхны ардчилсан сонгууль өгөх үйл явц, хувийн өмчийн нээлттэй байдал, үг хэлэх, үзэл бодлоо хэнээс ч хараат бусаар илэрхийлэн олон мэдээллийн эх сурвалжаас чөлөөтэй мэдээлэл олж авах явдал байв. Өнгөрсөн 30 жилийн туршид бидний бий болгосон Ардчилалд олон дутагдал байгаа ч Хүн төрөлхтөний нийтлэг хэмжүүр болсон Эрх чөлөөг эрхэмлэсэн Төв Азийн цээжин дэх Ардчилсан Монгол улсыг бэхжүүлж байгаа нь бахархалтай.
Гарцаагүй үнэн,,,үүний төлөө л үе үеийн өвөг дээдэс маань,,, монгол эх ороныхоо төлөө,,,,,халуун амь бүлээн цусаа урсган тэмцэж байсан юмшүү,,,,””””оросын эсвэл хятадын хараат улс байя”””” гэж,,,үхээгүй алуулаагүй яргалуулаагүй цөлөгдөөгүй юмшүүдээ,,,,
Ардчиллын ганц өлгий нутаг гээд байдаг хоёр нам ээлжлээд Төрд гарахаар ямар ардчилал байхав