
Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гэснээр МАН доторхи далд хямрал, задрал ил гарав. Ингэснээр монголчуудын “улс төрийн анализ” хийдэг архаг өвчнийг хөдөлгөөж орхив. Улс төрийн анализ юу байхав, зүгээр л нам төрийн дээд албан тушаалд хэн хэн очихыг тааж байгаа царай нь тэр юм. Энэ дасаж сурсан, тэнэг арга нь наадмын бөх тааж байгаатай адил. Харин энэ бүх үйл явцын цаана улс төр-нийгмийн ямар үзэгдэл, хандлага бий болсон, ямар ямар эрх ашиг зөрчилдөж байгаа, төр, төрийн удирдлага, түүний үр дүн ямар байгааг шинжлэн үзвэл сая улс төрийн жинхэнэ анализ болно. Энэ талаар би олон жилийн турш байнга үглэж ирсэн боловч монголчуудын олонхийн сэтгэлгээний хэвшиж, хоцрогдсон хэв маяг үүнийг ойлгох чадваргүй, шинжлэх ухааны анализыг цаг ямагт доош татаж, бүдүүлэгжүүлдэг том зовлон бий…
Дангаар ялахын зовлон
Сүүлийн 10 гаруй жилд МАН сонгуулийн үл явцыг бүрэн хянадаг болсноор сонгуульд ялагданагэхийн зовлонгүй болов. “Ардчилсан орон” гэдгээ харуулахын тулджижиг намуудад хэдэн суудал хуваарилах цорын ганц ажилтай болов. Жижиг намууд ч гэсэн хувь заяатайгаа эвлэрч, МАН хоолны үлдэгдэл олж амсдаг болов.
МАН ингэж дангаар, хуваарьгүй ноёрхох болсноор монголын улс төрийн бүхий л тэмцээн, өрсөлдөөн зөвхөн МАН дотор явагдах болов. Учир нь ард түмний дургүйцэл тэмцлийг углуурга заагаар нь дарж зогсоосон. Мөн иргэний хөдөлгөөн, ТТБ, улс төрийн сөрөг хүчин үнэн хэрэг дээрээ устсан нөхцөл Монголд ардчилал огт байхгүй болж, МАН-ын дангаар ноёрхол тогтов. Нэг талаас сонгуульд тооцоолол ёсоор баттай ялалт авна, цөөн тооны жижиг намуудыг УИХ, ЗГ-т оруулна. Ингээд хүссэнээрээ удирдаад байхад ядах юмгүй, амархан санагдана. Гэвч тийм биш юм. МАН дангаар эрх мэдэл авснаар улс төр, эдийн засаг, нийгмийн бүх зөрчил, тэмцэл МАН-ын нуруун дээр буув. Бүх хариуцлага, бүх шийдвэрийн үр дүнг МАН дангаар хариуцна. Нийгмийн хөгжлийн жам ёсоор улс төрийн зөрчил тэмцэл болоход зөвхөн МАН доторхи бүлгүүдийн дунд болно. Энэ бол МАН-ын дангаар ялалтын эсрэг тал болно.
Урьдач ерөнхий нөхцөл
Нэг. Үндсэн Хуулийн өөрчлөлт. 2012 он хавьцаагаас Монголд бүрэлдэн тогтсон, МАН толгойлсон улс төрийн систем цаашид энэ бүтэц, бүрэлдэхүүн, механизм, арга барилаараа ажиллах бололцоогүй нь гадаадад ч, тодорхой болсон юм. Гарц нь ҮХ өөрчлөх. Барууны хямралд орсон либерал ардчиллыг аврах гэсэн АНУ-ын Стэнфордын Их сургуулийн профессор Жэймс С.Фишкин 2008 он хавьцаа “зөвлөлдөх ардчилал” гэсэн санаа бодож олжээ. Хамгийн сэжигтэй нь “зөвлөлдөх ардчиллаа” өөрсөд дээрээ туршихгүй, Монгол мэтийн усан тэнэг улсууд дээр туршсан болсон үйл явдлаас тодорхой байна. “Зөвлөлдөх ардчиллыг” Барууныхан Монгол “шахсан” нь хөдөлбөргүй үнэн. Насан туршдаа тоотой хэдхэн ном уншсан манай баагийнууд гэв гэнэт “онол ном” ярьж дөвчигнөх болов. Ингээд “зөвлөлдөх ардчиллын” дагуу ҮХ-ийг гадаадын тулгалтаар, ард түмний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн өөрчлөв. Одоо бүх ард түмэн биш, Статистикийн Газраас санамсаргүй түүврийн аргаар 2 удаа шигшиж авсан цөөн баагий Монголын ямар ч асуудлыг шийддэг болов. УИХ 126 гишүүнтэй болов. Энэ талаар би залтлаа бичсэн. Жи: “Шинэ Үндсэн Хуулийн цаад учир” зэрэг 4 өгүүлэл миний блогт одоо ч байгаа.
https://gankhuyag.com/2019/06/24/khktwtregfgafafa/.
УИХ-ыг 126 гишүүнтэй болгож, нам доторхи болон жижиг намуудын бүлэглэл болгоны төлөөлөгчдийг оруулсны балаг одоо л гарч байна… Удаах нь МАН-ын голлох бүлэг хүнд цохилтод оров. МАН-ын хагас нууц удирдагч Сү.Батболдын бизнес бүдүүвч, гэмт үйлдэл ил болсноор МАН дотор задрал эхэлж, дахин бүлэглэлтийн үйл явц эхлэв. Миний бичсэн “Нөгөө Сү туучий чинь” өгүүлэл энэ нуралтын эхлэл болсон юм.
Тэр өгүүлэл энэ байна:
https://gankhuyag.com/2021/01/18/нөгөө-сү-туучий-чинь
Үүнээс хэдхэн хоногийн дараа нялх хүүхэдтэй эмэгтэйг шөнө дөлөөр эмнэлгээс хөөн гаргасны төлөө ЕС У.Хүрэлбүх “ёс суртахууны” хариуцлага хүлээж огцров. Энэ явдал гаднаасаа “уянгын” шинжтэй боловч үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэсэн хүчний дахин хуваарилалт байлаа. Дээр дурдсан ҮХ өөрчилсөн, МАН доторхи бүлэглэлүүд хүчний дахин хуваарилалт хийсэн нь Л.Оюун-Эрдэнэ ЕС болох нөхцлийг бүрдүүлэв.
Урьдач тодорхой нөхцөл
Л.Оюун-Эрдэнэ бол яах аргагүй МАН-ын маш эртнээс бэлтгэсэн залуу боловсон хүчин мөн. Тэр анх МАН-ын Удирдах Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга болсон 2009 оноос улс төрд хүч түрэн орж ирсэн юм. Арван хэдхэн жилийн дотор Ерөнхий сайд болтлоо дэвшинэ гэдгийг ниссэнтэй зүйрлэж болно.
Ийм амжилтад хүрэхийн тулд дараах нөхцлийг хангасан байх ёстой:
Нэг. Хүмүүстэй, ялангуяа МАН-ын бүлэглэл хоорондын ая эвийг олох. Энэ нь тийм ч амархан ажил биш юм.
Хоёр. Шударга ёсыг номлосон үзэл санаатай байх. Нийт нийгмийн шударга ёсны төлөө биш юм гэхэд нам доторхи шударга ёсны төлөө үйлдэл хийх ёстой. Дашрамд манайхан нийгмийн шударга ёсыг намын шударга ёстой эндүүрдэг. Энэ хоёр бол өөр зүйл юм.
Гурав. Дээрээс татаас байх ёстой. Эхлээд У.Хүрэлсүхийн, дараа нь нам доторхи бүлгүүдийн их бага дэмжлэг, тэнцвэрийг хангах ёстой.
Дөрөв. Сөрөг хүчнийг түлхэхгүй, холдуулахгүй “зохистой зайнд” байлгах ёстой.
Тав. Гадаад улсуудын тодорхой дэмжлэг байх.
Зургаа. Олон нийтэд тодорхой найдлага, хүлээлт бий болгох ёстой.
Энэ 6 нөхцлийг Л.Оюун-Эрдэнэ ямар нэг хэмжээгээр хангаж чадаж байв. 2025 оноос эхлэн эдгээр нөхцлүүд алга болж, Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцров. Яагаад ? Үүнийг тусгайлан шинжлэх ёстой…
Төрийн хулгай, дээрмийн аргын өөрчлөлт
Энэ үед буюу Л.Оюун-Эрдэнэ ЕС болох үед төрийн хулгай дээрмийн аргад асар их өөрчлөлт гарч, боломж нь хумигдаж, хэдхэн аргатай үлдэв. Дашрамд энэ чухал өөрчлөлтийг манайхан бараг анзаардаггүй нэг зовлон бий. Өмч хувьчлалын хулгай дээрэм түүх болон үлдэв. Банкны хулгай дээрэм бараг зогсож, тун хүндрэлтэй болов. Лицензийн хавтгай наймаа зогсов. Өмчөө булаалгадаг, дээрэмдүүлдэг хүн бараг байхгүй болов.
Тэгвэл юу үлдсэн бэ ? гэсэн асуулт үүснэ:
Нэг. Төсвийн хулгай гаарав. “Идэх уух” юмаа төсөвт суулгах ба дараа нь намын сүлжээгээр дамжуулан түүнийгээ хуваарилж, өөрсдийн бизнес болон намын сүлжээгээ тэтгэх.
Хоёр. Мега төсөл. Элдэв хангайн мега төсөл зохиож, түүгээр далимдуулан асар их мөнгө идэх. Яг үнэндээ 30 гаруй мега төслөөс техник-эдийн засгийн үндэслэлийг нь монголд хийсэн төсөл ганц ч байхгүй.
Гурав. Эх орны баялгийг хайгуулын болон ашиглалтын лиценз нэрээр гадаадад зарж, дундаас нь мөнгө завших.
Одоо бол ердөө энэ гурван арга л үлдсэн. Энэ 3 аргыг зэрэг хэрэглэж, идэх уух цорын ганц боломж нь төрийн эрх мэдэл юм. Өөрөөр хэлбэл хуучин шиг үзэгдсэн харагдсанаа дураараа идэж уудаг аргуудын боломж үлэмж хумигдаж, “шинэ аргаар” идэж уух болсон нөхцөлд хуучин зэрлэг аргаараа амьдрах боломж бараг үгүй болж байна. Харамсалтай нь дээрээ ч, дороо ч энэхүү асар их өөрчлөлтийг мэдэхгүй, мэдрэхгүй, хуучнаараа болно, болгоно, бүтнэ, бүтээнэ гэж ойлгож байгаа нь илт. Идэх уух арга цөөрсөнтэй холбоотойгоор улс төрийн бүлэглэлүүдийн өрсөлдөөн тэмцэл улам ширүүсч, туйлын хурц байдалд оров. Энэхүү нөхцөл байдлыг бүлэглэл хоорондын “түр тэнцвэр” тогтоох хуучин арга, арга барилаар шийдэх боломж бүрэн шавхагдав.
Төрийн удирдлагын нуралт
Дээр дурдснаас шалтгаалан парламент болон ЗГ-ийн “чанар” муудаж, төрийн шийдвэрийн хийдэл, давхцал үүсч, үр ашиг муудав. Үүнээс үүдэн төрийн шийдвэрүүд хачин зөрчилтэй, тайлбарлахын аргагүй марзан байдалд оров. Нэг талаас манай бүх төрлийн ашигт малтмалын экспортын хэмжээ ихсэж, манай улсын олох ашиг, орлого эрс нэмэгдэв. Үүнийг эрх мэдэлтнүүд өөрсдийгөө “сайн ажилласны” үзүүлэлт гэж сурталдав. Нэгэнт их хэмжээний орлого олсон дэлхийн ямар ч төр түүнийгээ ард түмэндээ “амсуулдаг” жамтай. Гэтэл манай төр харин ч урвуугаар элдэв төрлийн үнэ, тариф нэмж, ард түмнээ дарамтлав.
Үүнийг давуу мэдэлтнүүдийн шунал, өрсөлдөөн тэмцэл хэрээс хэтэрч, ард түмнээ нохойноос дор үзэх болсон ганцхан шалтгаанаар тайлбарлаж болно. Ард түмний эсэргүүцэл тэмцэл огт байхгүй, иргэний хөдөлгөөн байхгүй, сөрөг хүчин байхгүйтэй адилхан байхад давуу мэдэлтнүүдийн бүлгүүд дураараа дургихаас гадна дур дураараа өрсөлдөн тэмцэлдэх нь жам ёсны үйл явц юм. Аливаа хяналтгүй зүйл хувьслын явцад хэмжээнээсээ хэтэрч, өөрийгөө хөнөөх зам руу ордог зүй тогтолтой. Давуу мэдэлтнүүдийн дураараа дургих зан үйл парламент, засгийн газрын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлж төрийн удирдлагын үр дүнг бараг үгүй болгов. Хамгийн эхлээд парламентын замбараагүйдэлт эхлэв. Парламентаар хэдхэн том эрх мэдэлтнүүд тоглодог болов. Сүүлдээ хуралдаа суудаг УИХ-ын гишүүд ч цөөрөв. УИХ тулга тойрсон чавганцын хэрүүлийн газар болов.
Энэ талаар би “Парламентаар тоглохуй” өгүүлэлдээ хэрэглэдэг аргуудыг нь тодорхой өгүүлсэн:
https://gankhuyag.com/2025/06/21/парламентаар-тоглохуй
Товчоор өгүүлбэл монголын парламентын үр ашиг, үр нөлөө үлэмж муудсан. Сүүлийн үеийн ЕС-ууд кабинетийн гишүүдээ өөрийн үзэмжээр биш, харин МАН доторхи болон жижиг намуудын төлөөллөөс бүрдүүлдэг болсон. Энэ нь нэг удаадаа “түр энхтайван”, “түр тэнцвэр”, “зөвшилцөл” тогтоож буй мэт харагдана. Гэвч үүний цаана нэн эгзэгтэй, маш том аюул байнга нуугдаж байдаг. ЗГ-ын кабинетийн гишүүд ЕС-ыг үл тоомсорлон ил далдуур дураараа дургих явдал газар авсан тохиолдолд ЕС болон кабинетийн гишүүд гэсэн хагарал, эсрэгцэл үүсдэг. Өөрөөр хэлбэл ЗГ нэгдмэл бодлогоор биш, харин “зөвшилцсөн тохиролцоо”-гоор ажилладаг. Кабинетийн гишүүдийн тодорхой хэсэг ЗГ-ийн бодлоготой зөрчилдсөн үйлдэл хийх, үгүй ядахдаа саармагжуулах өргөн боломж бий болдог. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын нэр бүхий сайдууд дур мэдэн ЗГ-ын эсрэг гэх нь хаашаа юм, нэр хүндийг унагах үйлдэл хийсэн цөөнгүй тохиолдол гарсан. Хачирхалтай нь энэ тохиолдолд муу нэрийг нь ЕС хүлээж, дураараа дургисан сайд нар “нэр цэвэр” үлддэг.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болмогцоо: “Авилгатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг! Анд нөхдөө бодох уу? Улс орноо бодох уу? гэдэг салаа зам дээр ирээд байна.” (2021.07.18.) гэж мэдэгдэв. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ зоригтой тэмцэгч болоод ингээд хэлчихсэн юм биш, харин өндөр дээд тушаалд суугаад үүнээс өөр гарц байхгүйг мэдэрсэн хэрэг юм. Л.Оюун-Эрдэнэ стратегаа зөв харсан ч МАН-тай хийх тэмцлийг яаж хийх аргаа олсонгүй, дэндүү удаашруулав. Энэ нь түүний ялагдлын суурь нөхцөл болов. Ямар ч ЗГ, түүний дотор Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулж болно. Гэхдээ шалтгаан нь тов тодорхой байх ёстой. Эхлээд хүүхдийн тансаглал гэж шүүмжлэв, дараа нь АН-ыг ЗГ-аас хөөхийг шаардав. ХМХ-ээр Л.Оюун-Эрдэнэ ахтайгаа нийлж баахан мөнгө идсэн тухай шуугив. Идэж уусан албан ёсны ганц ч баримт гарсангүй. Ингээд л ЗГ огцров. Ийм тэнэг тулгалт хийх юм бол Монголд ямар ч ЗГ удаан тогтох үндэслэл байхгүй. Одоо бол МАН доторхи эрх мэдлийн төлөө өрсөлдөөн тэмцэл ил хэлбэрт орж, хатуу ширүүн, эвлэршгүй шинжтэй болов. МАН-д урд өмнө нь эрх мэдлийн төлөө далд тэмцэл болж л байсан. Харин энэ удаад МАН дотор үе хоорондын тэмцэл болж байгаагаараа онцлог юм.
Тодруулбал, нэг талаас өнөөгийн авилгад идэгдсэн хулгайч дээрэмчин төрийн системийг хадгалан үлдэхийг эрмэлзсэн хуучинсаг бүлэг, нөгөө талаас хуучин системийг эвдэж, арай шинийг хийх гэсэн залуусын бүлэг тэмцэлдэж эхлэв.
Г.Занданшатарын ЗГ бол дараагийн УИХ-ын сонгууль болтол “түр тэнцвэр” тогтоох ганцхан үүрэгтэй. Нэг их оцойж овоотол ажил хийж чадахгүй, гэхдээ гал алдахгүй торгоогоод байх боломжтой. Энэ тэмцэл өрсөлдөөн ил тод болж, хатуу ширүүн хэлбэрт орсныг Д.Амарбаясгалан МАН-ын даргад өрсөлдөнө гэмэгц түүн рүү дайрч байгаагаар, мөн Н.Энхбаяр, Ц.Нямдорж мэтийн “музейн үзмэрүүд” гарч ирээд элдэв маягийн “энх тайван”, “шударга ёс” сурталчилж байгаагаас бэлхнээ харж болно. Хэрэв МАН ялалтын менежер, намын ажлын асар их туршлагатай болсон Д.Амарбаясгалангаар их оролдвол амиа хорлосонтой адил гэж би баталгаатай хэлж чадна. Товчоор хэлбэл МАН-ын хуучинсаг хүчин Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын залуустайгаа тэмцэлдэж байгааг эндээс хялбархан ажиглаж болно. Тэднийг нэг удаа зогсоож, аргацааж болох боловч яваандаа залуус ялах нь зүй тогтол юм. Энэ тэмцэлд хэн ч ялсан гэсэн энэ өгүүлэлд дурдсан нам, төрийн суурь гажгийг засахгүйгээр амжилт олох ямар ч боломжгүй. “Хэнийг дарга болгохоос” эхлэвэл бүх юм урдын адил буруудна. Суурь гажгийг засаж баймаажин системийн шинэчлэл явагдана. Даанч суурь гажгийг засах талаар тун цөөн хүн ярьж байгаа нь харамсалтай.
Гэвч энэ хооронд улс төр, нийгмийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөв. Үүнийг дараах байдлаар томъёолж болно:
1.Антисистемийг анхлан бүрдүүлэгч гэмтнүүд ертөнцийн жамаар хөгширсөн.
2.Мөн тэд ард түмний өмнө нэр нүүрээ гутааж, нэр хүндээ бүрэн алдсан.
3.Улс төрийн залуу халаа хэрэгтэй болсон ч эртнээс бэлтгэсэн боловсон хүчний нөөц багатай.
4.Хулгай дээрмийн хуучин дүрмээр тоглох боломж шавхагдсан.
5.Ард түмний идэвхи сэргэж, хулгай дээрмийг эрс эсэргүүцэх болсон зэрэг болно.
Үүний дээрээс манай олон түмэн төр засгаас ихээхэн хүнийсэв. “Хүнийсэх” гэдэг нь шинжлэх ухааны ойлголт бөгөөд голдуу дургүйцэл, үзэн ядалттай хосолж байдаг, ер нь бол их тэсрэлтийн өмнөх тун аюултай төлөв байдал юм.
Гол асуудал
Ингээд өнөөгийн улс төрийн суурь (фундамент) анализ хийж дуусав. Үүнээс цааш хэн МАН-ын дарга болох, хэн ЕС болох зэргийг хүссэн хүн дураараа “томилж” болно. Гагцхүү энэ дэвсгэр суурь анализийн гол гол дүгнэлтүүдээс хазайхгүй, мартахгүй байвал тун сайнсан… МУ-д маш олон хур асуудал хуримтлагдсан. Тэр болгоныг дурдаад ч барахгүй. Харин энэ олон асуудлуудаас гол, мөн чанарын болон агуулгын шинжтэй цөөн асуудал ялган авч болно.
Энэ нь миний бодлоор:
Нэг. Нам, төр доторхи үе солигдох үйл явц. Энэ нь улс төрийн суурь асуудал юм. Уг нь үе солигдох үйл явц хаана ч гэсэн байнга явж байдаг. Харин манайд болохоор зодоон нүдээнтэй, төр засгаа нураах хэмжээнд хүртлээ хурцаддаг. Одоо бол бүр ч ил тод болов. Залуустайгаа байлдана гэдэг бол дээд тэнэглэл юм. “Чөтгөрийн тойрогт” 20 гаруй жил боллоо, одоо түүнийг тасалж гарах цаг аль хэдийн болсон.
Хоёр. Монголын байгалийн баялгийг шударгаар хуваарилах. Энэ нь эдийн засгийн суурь асуудал юм. Монголын баялгийг шударгаар хуваарилах асуудал эдийн засгийн суурь асуудал болно. Миний баттай итгэж байгаагаар манай стратегийн ордуудын 34%-ийг төрийн мэдэлд авах ёстой. Үүнийг зарим хүмүүс Ухаа худаг, Цагаансуварга мэтийн ордыг улсад шууд хурааж авахтай эндүүрдэг. Үгүй л дээ, хөрөнгө хураадаг үе өнгөрсөн. Зүгээр л 34%-ийг улсын мэдэлд аваад бусдыг нь үлдээх нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна.
Товчоор хэлбэл өнөөгийн улс төрийн тэмцэл өрсөлдөөн энэ хоёр асуудлыг тойрон явагдаж байна. Эдгээрийг шийдэх явцад улс төрийн шинэ бүлэглэлүүд аяндаа тодроод гараад ирэх нь гарцаагүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл59
Та наад ОюунЭрдэнэтэй таарахаараа харьцангуйн онол ч юмуу за бүүр ньютоны тухай нэг асуугаад үзээрэй, юу гэж халаах бол
Чи өөрөө харьцангуйн онол байтугай үржүүлэхийн хүрд ч ойлгохгүй ац шүү дээ.
Стандарт бус биетэй ярзайсан өмхий хужаа нар Монголоор нэг болж би цэвэр монгол гэж улин хуцацгаадаг болж. Улаанбаатрыг хятадын эрлийзүүдээс цэвэрлэх цаг тулж ирээд байна.
126 гишүүнтэй болох хуулийг Нямтайшир Хү СүЖан Данх нарыг худалдаж аваад Номтойбаярыг Ыатхүү агсаныг алсан хэргээс мултлахын тулд бий болгосныг зөнөг өвгөн Ганхуй мэдэхгүй л байгаа юм даа. Эсвэл мэдсэн хирнээ амандаа мөнгө чихүүлчихээд чимээгүй байна уу?
Энэ дүйвээнээр маш олон цэвэр цусны хятадууд УИХ-ын гишүүд болцгоосон. УИХын хуралдааныг үзвэл маш олон бээжин хужаа нар орсон байгааг харж болно.
Монголчууд ирээдүйгээ жаахан ч гэсэн гадарлаж байх ёстой ! Путиныг үхсэний дараа Хятад улс ар Монголд цэргээ оруулж өөртөө нэгтгэх төлөвлөгөөтэй байх шиг байна ! 28 оны хавьцаа болов уу ! Тэгээд 29 онд Улаабаатарт 80 давхар өндөр барилга барина ! Тэр нь хойд нутаг дундад улсдаа нийлсэний бэлэг тэмдэг төдийгүй улс байгуулагдсаны 80 жилийн ойн бэлэг юм гэсэн ! Хүрэлсүх ахиж ёрөнхийлөгч болохгүй дэвшихгүй гээд байгаа нь нэг юм мэдээд байна гэсэн үг юм ! Улсаа алдсан ёрөнхийлөгч болж түүхэнд бичигдэхийг хэн хүсэх вэ дэ ! Харин Данх болон бусад нь тоохгүй ! Одоо Данхын үлдээсэн баасыг Зандка бодон цэвэрлэх гээд ядаж байна ! Эдийн засаг мэдэхгүй гачгаар эдийн засгийн нь унагачихаад яваад өгсөн юм ! Усаа татахгүй яваад өгсөн ! хорлонтой хүн шүү ! Одоо МАН дотор үё хоорондын зодооныг эхлүүлнэ гээд гүйж яваа гэсэн ! бараг бүтэх байх ! Хүрэлсүх Амарбаясгалан хоёр зодолдоод эхэллээ ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу !
Энд Сү-гийн тухай бичсэн ч дээ. Харамсалтай нь чи олж уншиж чадсангүй. Уншаагүй байж олон юм хуцах дэмий байдаг... Судлаач Х.Д.Ганхуяг.
Ганхуй өвгөн Монголыг тэр чигт нь улс төр эдийн засгаар нь эзлээд байгаа хятадын эрлийз хунхуузуудын талаар бич.Таныг бас хятад удамтэй гэж хүиүүс ярих юм.
4 монгол хүний нэг хужаа удамтай гэж дэлхийн эрдэмтэд тогтоогоод байна. Одоо хаана бол хаана МАНын хятад цусны бүдүүн данжаадууд холхилдож цэвэр монгол цусны монгол хүмүүсийн дээрээс баацгааж байна. Эднийг устгаж цөалөх вэ гэдэг талаар ярь..
Монголын бүх хүн амыг Хү Сүжан Данх нараас эхлүүлэн днк шинжилгээнд оруулж эрчүүдийг нь нь хүчээр хөнгөлж засах , эсвэл хортой тариа тарьж үргүй болгох..МАН монголчуудыг зориуд хятадтай эрлийзжүүлэн устгах хорт бодлого явуулсаар ирлээ..Энэ бдлого хятадын эрлийз дааяа Ми овогт , гамин цэргийн бага Хү Сюжан, Стандарт бус данхан толгойт бээжинхүүгийн засаглалын үед бүр хүчтэй болж ирж байна. Монголын улстөр эдийн засгийг Хүсюжан , Зянь Дао Шао , День Хао, Сү Бао Тао ,сахал Ир дянь билгэ., голомтын Бао сяо гао лин , Гахай Хурр Цао ,буянгиын Жи Гао мэтийн хятадын өмхий шээснүүд бүрэн эзлээд байна.
Таны өвөө Да Хүрээнд амьдарч байсан наймаачин хятад хүн байсан ! аав чинь эрлийз хүн ! өөрөө хурлийз хүн ! хүүхэд чинь шоохууз хүн мөн үү ! та хятадын калёндарьийг сайн мэдэж байсан ! Бүр ханзаар нь хүртэл ямар ч алдаагүй бичиж байсан ! За яахав Ганаа баагий та ямар ч үндэстний хүн байлаа та энэ улсын иргэн бичих нийтлэх хэрэлдэх эрхтэй хүн шүү ! Ингэхэд Тахар би Африкийн Конго мөрний максу овгийн хүн шүү дэ ! Манай өвөг эцгүүд тэнд байдаг гориллуудаас гаралтай гэдэг юм ! яг Дарвины онол ёсоор !
Ган Хуй Яао Гао гэсэн хятад өвгөн байсын байжээ. Хужаа нар сонин сэтгүүлийг хүртэл гартаа оруулж тархи угаалт хийдэг болж..
Санал нийлж байна.
Монголын бүх хүн амыг Хү Сүжан Данх нараас эхлүүлэн днк шинжилгээнд оруулж эрчүүдийг нь нь хүчээр хөнгөлж засах , эсвэл хортой тариа тарьж үргүй болгох..МАН монголчуудыг зориуд хятадтай эрлийзжүүлэн устгах хорт бодлого явуулсаар ирлээ..Энэ бдлого хятадын эрлийз дааяа Ми овогт , гамин цэргийн бага Хү Сюжан, Стандарт бус данхан толгойт бээжинхүүгийн засаглалын үед бүр хүчтэй болж ирж байна. Монголын улстөр эдийн засгийг Хүсюжан , Зянь Дао Шао , День Хао, Сү Бао Тао ,сахал Ир дянь билгэ., голомтын Бао сяо гао лин , Гахай Хурр Цао ,буянгиын Жи Гао мэтийн хятадын өмхий шээснүүд бүрэн эзлээд байна.
Hahaha. OE gegch Yalaanii baas, humuusiin araas Hutgalagch, hen ch bish, uy ch bishiin Tenegrel, urvan sharvalt, O.Homsdoliig ni olon gadaad tunshuud ni ch gaihaj tataj unaad, tasarch huhruud bdg gsn. Hahaha Hohoho Huhubu.
By the way , Zandka's Brain is 100 times Intelligent, Smart, N Healthier compared to OE's empty Shallow Dust Bin. Prove me wrong, challenge if you can. It's time for Zandka to Generate yourself to the fullest Extent Possible to resonate the Society. Please don't be wiped off, Sir by Fucking Dumbest ever Doldrums. Otherwise I would step up, on my own, immediately as the Presidential Front-runner 2027.
женкогийн захиалгат нийтлэл.
энэ нэг судлаач гэж өөрийгөө нэрлээд байгаа төлбөрт бичээч ажилдаа орсон бололтой
3.819.402 хандалт бүхий блогто хүнийг судлаач гэдэг юм. Чам шиг тэнэг лалар намайг дүгнэх бол илүү зан... Судлаач Х.Д.Ганхуяг.
гамин цэрггийн бага дарга Хү Сужаны Тэрэлж дэх Бугат ресорт эдлэн газрын талаар бичихгүй ыайх даалгавар авч мөнгө авсан гэдэг үнэн үү? лалар өвгөн Ганхуй гуа.
teneg ovgon
Хэрэв чи тийм их ухаантай юм бол надаас өөр системийн аналитик 1 ш судлаачийг нэрлэчих. Чадахгүй ш дээ, чи муу лалар.... Судлаач Х.Д.Ганхуяг.
Хэрэгтэй хэрэггүй дэмий балай хуцаж өөрийгөө өргөмжилж байхаар Хүрэлсүхийн нүүрсний хулгайн мөнгөөр барьсан Тэрэлж дэх эдлэн газрын талаар бичиж чадах уу
teneg ovgon
Ahmad-uudiin Tetgeveree 1,5 say bolgoh Jagsaalt haana bolj bnaa ?? Negdeh gesen um. Jadsaal um uu, Suult um uu ??? 1,5 say Tetgever-iin tuluu Duu Hooloigoo gargamasr bn.
Medrel um bichlee bol
Намаа ялуулсан намын дарга нь ерөнхий сайд, намын даргынхаа албан тушаалыг хүчээр ерөнхийлөгчийн тамгын газрын даргад шилжүүлдэг ямар хууль байна.Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа тавчигтай эхнэрээс болж огцорсон, Оюун Эрдэнэд бүр огцруулах шалтгаан олдохгүй болохоор бэрээр нь хүүгээс нь тансаг бэлэг авсан мэтээр олон нийтийн сүлжээнд хүн үнэмшмээргүй юм гаргуулаад огцруулчихдаг. Огцрох амархан гээд л огцруулдаг. Одоо аягүй бол Занданшатар огцорно.Тэгээд засгийн газар богинохон, яагаад тогтворгүй байна гэдэг. Анхнаасаа ОюунЭрдэнийг огцруулдаг нь буруу байсан нь цаг хугацааны явцад харагдаж байна. Занданшатар нь ерөнхий сайд болчихоод одоо намын даргыг авна гэсэн нь юу гэсэн үг вэ? Дараа нь ерөнхийлөгч болно ч гэх шиг.
Намаа ялуулсан намын дарга нь Ерөнхий сайд байж, намын хөтөлбөрөө хэрэгжүүлж дараа нь тэр намтай хариуцлага тооцно. Өөрөө сонгуульд ялагдчихаад ерөнхий сайд болчихоод намын даргыг нь авна гээд хуулиа гуйвуулаад байж болохгүй. ОюунЭрдэнэ намын даргаараа байсан нь хамгийн зөв хувилбар.
нам нь ялагдсан шүү
Намаа ялуулсан намын дарга нь Ерөнхий сайд байж, намын хөтөлбөрөө хэрэгжүүлж дараа нь тэр намтай хариуцлага тооцно. Өөрөө сонгуульд ялагдчихаад ерөнхий сайд болчихоод намын даргыг нь авна гээд хуулиа гуйвуулаад байж болохгүй. ОюунЭрдэнэ намын даргаараа байсан нь хамгийн зөв хувилбар.
ОюунЭрдэнийг шалтгаангүй огцруулчихаад Одоо шалтаг олох гээд ямар их юм олны танил хүмүүсээр яриулж байна. Муу гэрээ хийсэн л гэнэ. Луйвар булхай хийж идсэн уусан л гэнэ. Намын даргаас нь зайлуулах шалтаг ш дээ. Дараа нь энэ яриа байхгүй болно.
Яагаад огцорсох гээч Халтмаагийн хүүгийх энд тэндгүй овоолсон баасанд хальтраад у нсан юм, хариэ энэ судлаач гэгдэх этгээд бол тэр баасан овоонд амьдардаг өт юм. Өөртөө элдэв цол хэргэм өгөөд тэрэндээ итгэсэн баасны өт
Монголын бүх хүн амыг Хү Сүжан Данх нараас эхлүүлэн днк шинжилгээнд оруулж хужаа нарыг илрүүлж тэдний эрчүүдийг нь нь хүчээр хөнгөлж засах , эсвэл хортой тариа тарьж үргүй болгох хууль яаралтай бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдхэн жилийн дараа монголчууд болон МАН-ын хятадын эрлийзүүдийн хооронд иргэний цуст дайн гарна.. ..МАН монголчуудыг зориуд хятадтай эрлийзжүүлэн устгах хорт бодлого явуулсаар ирлээ..Энэ бодлогоо МАН-ын дарга хятадын эрлийз дааяа Ми овогт , гамин цэргийн бага дарга шулга хэлт алцгаар хар луухаан Хү Сюжан, стандарт бус данхан толгойт Бээжинхүү День Хуарын засаглалын үед бүр ч хүчтэй болж ирж байна. Монголын улстөр эдийн засгийг Хүсюжан , Зянь Дао Шао , День Хао, Сү Бао Тао ,сахал Ир дянь билгэ., Голомтын Бао сяо гао лин , Гахай Хурр Цао ,буянгын Жи Гао мэтийн хятадын өмхий шээснүүд бүрэн эзлээд байна.
Гамин цэргийн бага дарга Хү Сү Жан хочит Хүрэлсүхийн Тэрэлж дэх эдлэн газрыг АТГ хэзээ шалгах вэ?
оросын нутагт үүссэн оросуудын байгуулсан МАН тарах ёстой
Биеэ үнэлэгч муу дээр улцан гэдэг шиг сохор зоос үлдээдэггүй. Будда
16 настай охины хэргийн шүүх хуралдааны гадаа шударга ёсийг нэхэж жагссан хүмүүсийг хойд солонгос шиг эрүүгийн цагдаагынхан бариад авч явж байгаа нь ардчилал хэрэгтэй нь харагдаж байна
Эр хүн эр хүндээ хайртай гэж хуучин цагийн монголчууд ярьдаг. Гэтэл цагдаа нар эр хүмүүсийг хэлмэгдүүлж хорьдог эрийн муу цагдаа болж
Цэвэр араатнууд их болж
Загас толгойноосоо өтдөг
Бурхан багш арван хар нүгэл гэж хэтэрхий хүний эрх чөлөөг хязгаарласан. Амь таслах хамгийн том нүгэл
Жанжин шугам гэж монголчууд ярьдаг байсан. Хэрэгтэй уламжлалаа гээж болохгүй.
Зөнгөөрөө амьдарах нь зөв.
90 онд төрд орох ёсгүй хулиганууд төрд орсоноос мэдлэгтэй гадаадын нео либерализмуудад тархиа угаалгаж монголын нийгэм, эдийн засгийг 35 жил буруу замаар явуулсан. Одоо засахад хугацаа их орно
Богд хааны бошгид: монголд хүн толгойтой араатнууд гудмаар дүүрнэ
Ямарч лацгүй саналын хуудсыг гараараа тоолохдоо хуруугаараа монждог
Хэрээг дуурайж галуу хөлөө хөлдөөнө. Аз таарч амьд үлдсэн хүнийг азийн нь туршиж дуурайж болохгүй аз давтагддаггүйг сургамжилсан ном
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр явж байгаа мэдээнд иргэд шүүлтүүргүй эрүүдэн шүүж нийтээрээ массад автдаг боловсролгүй болж. Ийм байхаар цагдаа нь боловсролгүй учраас хүнийг эрүүдэн шүүнэ. Гүтгэлэг хэтрэхээрээ эрүүдэн шүүлт болдог. Гүтгэлэг гэмт хэрэг биш
Гантулгаа гудманд хоол идээд торгуульсан явдал мэдээгээр шуугиад байсан. Амьтнаас ялгарах үзэл суртал улс орон болгонд адилгүй. Гадны соёлыг монголчлоогүйгээс жигшүүрт хэргүүд гарч байна.
Гадныхан монголыг хөгжүүлэхийг хүсэхгүй
Цэрэг ямар учраас байдаг вэ. Гадныхан бурхан биш учраас. Том гүрнүүдээс жижиг улсууд үргэлж болгоомжлох ёстой. Монголын дархлаа нь соёлдоо. Монгол-мөнхгол-мөнхөд оршино гэсэн утгатай. Гадаадад аймшигтай хэргүүд гардаг. Монгол хүн болж төрсөндөө баярла
Бид яагаад баяждаггүй вэ. Үйлийн үр гэж хэт сүр бадруулж ярьдагаас баяждаггүй
Хүний хийсэн бүтээлийг үнэлдэггүй хүмүүс байдаг
Шинээр овог үүсэх нь гадны эрлийзүүд ихэссэний дохио. Энэ талаар судалгаа
Улаан оросууд монголоос чингис хааны өшөөгөө авч угийн бичиг ном судар түүх мэргэдүүдийг устгасан. Шарын шашин монголчуудыг мухар сүсэгтэй тэнэг харанхуй хогийн цэгийнхэн шиг болгосон
За тэгээд нэг л үнэн бий, xүн шийтгэx талаар үг цуxуxгүй тойроод анализ бичээд байвал xэзээ ч өөрчлөгдөxгүй, өвчнөөр бол угжирна. Тэр сайжраx майжраxийн талаар бодолт ч байxгүй
Хөдөөнийхөн бүдүүлэг. Хүннүчүүд бүгд хөдөөнийхөн байсан. Одооны монголын хөдөөныхнөөс соёлтой байсан. Соёл бол хэрэглээ биш. Хүмүүжил
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00