sonin.mn

Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын саяхан Японы "зөвхөн өөрийгөө хамгаалах" бодлого өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд Хятад Улс Японыг "шинэ төрлийн милитаризм"-д оролцож байна гэж тодорхойлсон нь үндэслэлгүй гэж мэдэгдэв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 5-р сарын 26-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы хэлсэн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд Японы бодит байдал дээр юу хийж байгаад илүү анхаарал хандуулах хэрэгтэй гэжээ.


Тэрээр: "Сүүлийн жилүүдэд Японы Засгийн газар цэргийн төсвөө тасралтгүй нэмэгдүүлж, хөнөөлт зэвсэг экспортлох хязгаарлалтыг сулруулж, цэргийн сургуулилтад байнга оролцож, алсын тусгалтай пуужин байрлуулах ажлыг урагшлуулж, довтлох ажиллагаа явуулах боломжийг олгодог "эсрэг цохилтын чадавхи"-г бий болгож, их хэмжээний мэдрэмтгий цөмийн материалыг нөөцөлж, энх тайвныг эрхэмлэгч үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж, "дайнд оролцох чадвартай" улс болохыг дэмжиж, олон улсын болон дотоодын хуулийн хязгаарлалтыг удаа дараа зөрчиж байна. Энэ нь үнэхээр "зөвхөн өөрийгөө хамгаалах" бодлогыг тууштай баримталж байгаа хэрэг мөн үү? Үг, үйлдийн ийм зөрүүтэй байдал нь Японы "цэрэгжүүлэлт"-ийн талаарх олон улсын нийгэмлэгийн санаа зовнилыг арилгаж чадахгүй. 


Японы милитаризм нэгэн цагт дэлхийд зовлон учруулж, Японы ард түмэнд өөрсдөд нь гамшиг авчирсан. Энэхүү "шинэ хэлбэрийн милитаризм" нь эргэж буцаж үл болох буруу зам юм. Бид Японы талыг түүхээс сургамж авч, энх тайвны төлөөх амлалтаа биелүүлж, Азийн хөршүүд болон олон улсын нийгэмлэгийн итгэлийг бодит үйлдлээр олж авахыг уриалж байна." гэсэн байна.


Г.Бямба