ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 27 /BBC/. АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн хүрээнд зохиогдох түүхэн тулааны бэлтгэл ажил эхэлж, Цагаан ордны Өмнөд талбайд UFC-ийн холимог тулааны тусгай дэвжээг барьж эхлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Цагаан ордны яг үүдэнд байрлах дэвжээнд явагдах тулаанууд нь UFC-ийн түүхэн дэх "хамгийн том үйл явдал" байх болно хэмээн мэдэгдэж байв.
"UFC Freedom 250" буюу “Эрх чөлөө 250” хэмээн нэрлэсэн уг арга хэмжээг зургаадугаар сарын 14-нд зохион байгуулах бөгөөд UFC-ийн зүгээс үүнд зориулан 60 орчим сая ам.доллар зарцуулахаар төлөвлөөд байна.
Энэ сарын эхээр UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт мэдээлэхдээ, Цагаан ордны Өмнөд талбайд 4300 хүн уг арга хэмжээг үзэх бөгөөд тэдний ихэнх нь цэргийн албан хаагчид байх болно гэжээ. Түүнчлэн ойролцоох "Эллипс" (Ellipse) цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулан 85,000 ширхэг тасалбарыг үнэгүй тараах аж. UFC-ийг эзэмшигч "TKO Group Holdings" компанийн ерөнхийлөгч Марк Шапиро энэхүү шоуг "урт хугацааны хөрөнгө оруулалт" хэмээн тодорхойлоод тус байгууллага энэ удаагийн шоунаас ашиг олохгүй гэдгийг мэдэгджээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
АНУ 250 жил оршин тогтнохдоо 225–229 жилийг ямар нэгэн дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцсон байдаг нь энэ улс түрэмгийлэгч гэдгийг нотлон харуулж байна....