МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБД Э. Бадар-Ууган нар өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань тэргүүтэй төлөөлөгчдийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр улсын спортын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хөгжлийн талаар санал солилцов.
Элчин сайд Шэнь Миньжуань Монголын спортын салбар сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлж буйг онцлон тэмдэглэж, ялангуяа Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг олимпын наадамд оролцсон түүхэн амжилтад баяр хүргэв.
Түүнчлэн олимп, тив, дэлхийн хэмжээний томоохон наадам, тэмцээнүүдэд Монголын баг, тамирчид амжилттай оролцож байгааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийллээ.
Мөн тэрбээр хоёр улсын хооронд спортын барилга байгууламж, цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудал хэлэлцэж байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааны үйл явц амжилттай үргэлжилбэл бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэх хүсэлтэй байгааг дурдав.
Олон улсын стандарт шаардлага хангасан, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий спортын цогцолбор байгуулах нь Монгол-БНХАУ-ын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болж, хоёр орны спортын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах ач холбогдолтойг онцолсон юм.
Мөн БНХАУ сүүлийн жилүүдэд соёл, спортын хамтын ажиллагаа, хөгжлийг чухалчлан дэмжиж ирснийг тэмдэглээд, МҮОХ-ноос олон төрөлт наадмыг эх орондоо зохион байгуулах чиглэлээр баримталж буй бодлогыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр Харбин хотноо Азийн өвлийн наадам амжилттай зохион байгуулсан нь ард иргэдийн дунд өвлийн спортыг сонирхон хичээллэгчдийн тоог эрс нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн сайн туршлага болсныг дурдсан юм.
МҮОХ-ны зүгээс Олимпын хөдөлгөөн, спортын салбарын хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, идэвх санаачилга, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж МҮОХ-ны дээд шагнал “Алтан очир” одонгоор Элчин сайд Шэнь Миньжуанийг шагналаа.
Төлөөлөгчид мөн Олимпын музейг үзэж сонирхов
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл7
Ene Battishig gedeg hun, busad humuusig hundetgehgui ömssön huwzasig n. Elchin said huntei uulzaj baij. Estoi buduulegee, tolgoi hoosnoo batallaa
Энэ муу хужаа гичий манай хужаа иргэдийг визгүй зорчуулна гэдэгт найдаж байна гэж хуцаж байнаа. Өмхий хужаа нар өвөрмонголын маань газар нутгийг түрэмгийлж авчихаад сэтгэл нь ханахгүй тусгаар тогтносон монголын газар нутагт шунаж байна. Тусгаар тогтносон Монголын газар нутагт шунаад байвал өвөрмонголын газар нутгаа аваад 1.4 тэрбум хужааг дэлхийгээс арчиж хаяна шүү.
Чи хужаа руу визгүй явж байгаа биз дээ?
Эх сурвалжуудын мэдээлснээр, Хятад улс хамтарсан төслүүдэд Монголын ашиг сонирхлыг хамгаалах тал дээр улам бүр тууштай байгаад маш их бухимдаж байна. Бээжин биднийг Рио Тинто шиг ямар ч нөхцөлтэй санал нийлдэгт дассан. Гэвч цаг үе өөрчлөгдөж байна. 5-р сарын 20-нд Орос Хятадын удирдагчид "Сибирийн хүч 2" хийн хоолойн үндсэн параметрүүдийн талаар тохиролцсон. Энэ зам нь манай нутаг дэвсгэрээр дамжин 935км урттай дамжин өнгөрөх болно. Орос улс үүний төлбөрийг төлөхөд бэлэн байна. Бүтэн 17 жилийн дараа гэж ногдол ашиг амлахгүй, 11%-ийн хүүтэй зээлээр биш, харин хоолой ашиглалтад орсон эхний өдрөөс эхлэн дамжин өнгөрөх төлбөрөө төлнө. Энэ нь Монгол улс удаан хугацааны дараа анх удаа Лондонгийн өгөөмөр сэтгэл, Бээжингийн таалалд нийцэхгүй “бүрээтэй” болсон гэсэн үг юм. Одоо гол нь энэ боломжийг алдахгүй байх явдал маш чухал юм.
Ёстой сэжгийн хятад авгай. Хүн биш байх. Өт байх
Бие бүх эрхтэн богино давжаа биетэй сэжгийн хужаа гичий
Дипломат эвэнт дээр ингэж хувцаслаж болох уу?