ШИНЭ ДЕЛИ, 2026 оны тавдугаар сарын 27 /Kyodo/. Япон, Австрали, Энэтхэг, АНУ-ын Гадаад хэргийн сайд нар эрчим хүч ба чухал ашигт малтмалын тогтвортой нийлүүлэлтийг хангахаар мягмар гарагт тохиролцлоо.
БНХАУ-ын зүгээс нөлөөгөө тэлэх хандлага эрчимжиж буй энэ үед дээрх дөрвөн ардчилсан улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж байна.
Уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, чухал ашигт малтмалын чиглэлд гаргасан санаачилгын хүрээнд дээрх дөрвөн улс олборлолт, боловсруулалт болон дахин боловсруулалт, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор шинэ болон одоо хэрэгжиж буй хөтөлбөрүүдээрээ дамжуулан "засгийн газар болон хувийн хэвшлээс 20 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт татан төвлөрүүлэх"-ээр төлөвлөж байгаа ажээ.
Шинэ Дели хотноо болсон уулзалтын үеэр “Куад” эвслийн орнууд хүч хэрэглэн статус-квог өөрчлөх гэсэн аливаа оролдлогыг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн тухай Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү хамтарсан хэвлэлийн хурлын үеэр онцлон мэдэгдэв.
Сайд нар мөн “Куад” эвслийн дараагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцсан бөгөөд одоогоор уулзалтын товыг тохиролцоогүй байна. “Куад” эвсэл бол Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй нөлөөг сааруулахад чиглэсэн Вашингтоны стратегийн нэг хэсэг үздэг.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 28,
2026
Сэтгэгдэл1
Хятад хүчтэй байна. Америк сөхөрч байна.