Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээнд Олимпийн аварга Н.Түвшинбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүссэн гэх мэдээлэл тархав. Ерөнхийлөгчийн Тамгын газар уг мэдээллийг үгүйсгэсэн.
Мэдээлэл худал байж болно. Гэхдээ энэ шуугиан нэг асуултыг нийгмийн өмнө тавилаа.
Н.Түвшинбаяр уучлал хүсэх хууль зүйн эрхтэй байж болно. Харин түүнд өнөөдөр уучлал хүсэх ёс суртахууны эрх бий юу? Шулуухан хэлэхэд үгүй.
Н.Түвшинбаяр Монголын спортын түүхэнд гавьяатай хүн. Тэр Монгол Улсын түүхэн дэх Олимпийн анхны алтан медалийг авчирсан. Нэгэн цагт түүнийг монголчууд үндэсний баатар мэт хүндэлж байлаа.
Гэвч Олимпийн алтан медаль хүний амь наснаас үнэтэй биш.
2021 онд Н.Түвшинбаяр өөрийн найз, улсын начин Э.Энхбатыг зодож, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан. Э.Энхбат удаан хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст нас барсан. Улмаар шүүх Н.Түвшинбаярт хорих ял оногдуулсан билээ.
Нэгэн цагт хамт сууж, хамт инээж, итгэж нөхөрлөж явсан хүнийхээ амь насанд хүрсэн хэргийн дараа хэдхэн жилийн дотор “уучлал” гэдэг үг яригдаж эхлэх эсэх нь өөрөө ёс суртахууны асуулт мөн.
Мэдээж Н.Түвшинбаяр Монгол Улсын иргэн. Тэр хоригдол болсон ч хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ. Хэрэв хууль түүнд уучлал хүсэх боломж олгож байгаа бол хүсэлт гаргах эрхийг нь хэн ч үгүйсгэж болохгүй.
Гэхдээ хууль зүйн эрх, ёс суртахууны зөвтгөл хоёр тусдаа зүйл.
Хууль “хүсэлт гаргаж болно” гэж хэллээ гээд нийгэм “уучлах ёстой” гэсэн үг биш.
Энд хамгийн түрүүнд нэг асуулт тавигдах ёстой.
Н.Түвшинбаяр хэнээс уучлал хүсэх ёстой вэ? Ерөнхийлөгчөөс үү? Төрөөс үү?Олон нийтээс үү?
Эсвэл хамгийн түрүүнд талийгаач болсон найзынхаа ар гэрээс үү?
Төрийн уучлал хүсэхээс өмнө хүн ёсны уучлал гэж бий.Шоронгоос гарах тухай бодохоос өмнө эргэж ирэхгүй болсон хүний тухай бодох ёстой.
Өнөөдөр Олимпийн аваргыг “улсдаа гавьяа байгуулсан” гэж уучилбал маргааш улс төрчийг “төрд олон жил ажилласан”, бизнесмэнийг “олон мянган ажлын байр бий болгосон”, өндөр албан тушаалтныг “эх орондоо их зүйл хийсэн” гэж өршөөх логик руу орж болно.Ингэвэл гавьяа гэдэг зүйл хариуцлагаас мултрах шалтаг болж хувирна. Тиймээс Н.Түвшинбаярын Олимпийн медалийг энэ асуудлаас бүр мөсөн тусгаарлах ёстой.
Олимпийн медаль бол түүний спортын гавьяаны үнэлгээ.
Хорих ял бол үйлдсэн гэмт хэргийнх нь хариуцлага.
Нэгийг нь нөгөөгөөр төлж, сольж болохгүй.
Хүн гэмшиж болно. Өөрчлөгдөж болно. Нийгэмд эргэн ирэх боломж ч хүний эрхийн зарчмын нэг хэсэг.
Гэхдээ гэмшил гэдэг үг хэлэхийг биш, цаг хугацаа болон үйлдлийг шаарддаг.
Юутай ч одоо Н.Түвшинбаярыг уучлах тухай ярих цаг нь ч болоогүй, нөхцөл нь ч бүрдээгүй бололтой.
Э.Солонго
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл30
Хүн алсан бузар алуурчин өршөөл гуйх эрх байхгүй. Харин ч цаазаар ав.
Баттулгыг дагасан бүхэн шоро нд ордог, шороонд булуулдаг, Баттулга нь өөрөө л үлддэг !!!
5 хүнийг ар шилэн хүзүүнд буудаж алуулсан алуурчин С.Баяр МАН-д ихэд хүндлэгдэж байна. Удахгүй баатар цолыг Хү Сю Жанаас гардах биз..
Ардын намынхан аль боловсрол муутай ,маанаг мангайсан нүүртэй урт чихтэй данхар толгойтой ,бандидахад амар гэж үзсэн хошногоны нүхээ тосолж оцгоносон хулгайч нартаа аль чухал албан тушаалыг өгч өөрсдөө араас нь хошногодож улсын өмчийг хулгайлж идсээр 30 гаран жил болжээ.. Монгол улс хөгжихгүй байгаа шалтгаан ердөө энэ.
Луйварч хулгайч муу санаатай адгийн новшнуудын ихэнх нь АН дотор л бий, Тэр самууныг, 5 хүний амиа алдсан явдлыг уг самууныг зохион байгуулсан,бусдын хөрөнгө сүйтгэх дээрэмдэх нөхцөл үүсгэсэн этгээдүүд л хариуцах ёстой, Гэтэл цагдаагийн хэдэн дарга нар хэлмэгдээд л өнгөрсөн,Үүнд Баяр ямар хамаатай юм Буудах тушаал өгөөгүй,Хуулийн хүрээнд ажиллахыг л даалгасан баах, Монголд хэзээ хууль хэрэгжиж байлаа ,Ардчилагч гэх анархистүүдийн зохион байгуулалттай ХИЙСЭН ГЭМТ ХЭРЭГ гэж л боддог,
Олимпийн алтан медаль монголд юу гийгүүлэв. Медалтай болсноор улс биш Хувь хүн л алдар нэрэнд хүрэн. Улсад түй ч нэмэр байхгүй. Ер нь спорт урлаг хувь хүний л амьдралаа авч явах хэрэгсүүр Улсын нэр л дуудагдах төдий. Иймд спортыг улсаас биш хувь хүн компани л ивээн тэтгэдэг.
Спортын биш Шинжлэх уухааныг шүтсэн улс хөгжинө, хүчирхэгжин.Спортынхонд биш Эрүүл мэнд, боловсрол, ШУ-д хөрөнгө оруулсан хувь хүнийг Аж ахуйн нэгжийг бүх татвараас чөлөөл Их хуралд мөнхөл. Ингэвэл улс хөгжинө.
Уучлалт гуйхгүй ээ. Тайван бай.
Уучлалт гуйхгүй ээ. Тайван бай.
yychilal gyih tyhaid oroldson ni ynen baih!!!ene tyhaid yychilalt gyih yos syrtahyynii bolon gemt heregiin ch zaalt ni eeree tiim siidbert hyreh bololchoogyi ee!!!hyn alsan hyn nyychilalt gyij erseeld holbogdoh bolomjgyi ee!!hichneen manai ter erseedeg ch hynii ami nasnii onch ayultai hereg ychir erseehgyigeer barahgyi yaliig ni edluulej byren merdeh ni zyid niichne.................................hichneen gabya baigyylsan ch hyn alahaaraa hend ch hereggyi hyn bolchih ni bii!!!!!!!!!!!!!!!????????????????
Олон хүнийг угаартуулж алсан Хүрэлсүх төрийн тэргүүнд заларч байхад Түвшинбаярын хэрэг өчүүхэн зүйл байлгүй !!!
Хү Сю жан олон хүнийг хужаа хороор хордуулж алсан .Одоо Жавхланг дууриан навсганаж уул овоо өмхий баас унгасаараа хордуулан тэнэж явна.
Сайжруулсан нүүрсийг зөв хэрэглэх хэрэгтэй, Хотын бараг бүх өрх заавар ёсоор олон жил хэрэглээд болоод л байна,Ер зөвхөн сайжруулсан нүүрс төдий бус бусад нь бүх түлшийг зөв хэрэглэх хэрэгтэй Эс бөгөөс угаартана Амь насаа алдана Бүүр асаалттай машиндаа унтаж байгаад угаартан амиа алдсан тохиолдол олон байна
Хүрэлсүхийн шахмал түлшээр нас барсан олон зуун хүний асуудал яалт ч үгүй онц ноц той хүнд гэмт хэрэг мөнөөс мөн. Харин аль шатанд ямар хүний үйлдлээс болж ийм олон хүн нас барав гэдэгийг тогтоож хатуу шийтгэх л үлдэж байна. Үүн дотор шөнө янданг таглаж алсан санаатай аллагыг ч бас илрүүлэх ёстой. Хүн амьны хэрэг хэзээ ч хуучрах ёсгүй.
Уучлал гуйсан юм огт болоогуй?!? Битгий хоосон юм сараач, дурак минь…
Угаас суурьгүй хүн аварга болоод дэндүү галзуурсан эмэгтэй хүн хүчиндээд Женко нь аргалаад өнгөрүүлсэн, энэ тэнд агсан согтуу зодоон цохио бол өчнөөнөөр нь хийсэн эцэст нь унаган багийн найзаа тарчлаан алж үр хүүхдүүдийг нь өнчин болгосон хэрцгий алуурчинд гишгэх газар үгүй шүү
Угаас суурьгүй хүн аварга болоод дэндүү галзуурсан эмэгтэй хүн хүчиндээд Женко нь аргалаад өнгөрүүлсэн, энэ тэнд агсан согтуу зодоон цохио бол өчнөөнөөр нь хийсэн эцэст нь унаган багийн найзаа тарчлаан алж үр хүүхдүүдийг нь өнчин болгосон хэрцгий алуурчинд гишгэх газар үгүй шүү
Анд нөхрөө хажуунаас нь хутга шааж түгжилдэх аргыг Ардын Намын бүдүүн данжаад нараас сурсан. Данх Ми овогт данжаадаа бөөрөнд нь араас нь хутга шааж гарч ирсэн биздээ.Одоо лянхуа Данх ,Нян Бао данжаад хоер хүчин улаан махны хэрэгтэн Бандаашаа дагуулан Хэнтийд очиж Хү Сю жан Учрал нарынхаа бөөрөнд нь хутга шаах хороо найруулцгаан тэнэж явна.
Түвшинбаяр хүн алахаасаа өмнө олон удаа хүн зодож бэртээх, насанд хүрээгүй охин хүчиндэх гэмт хэргүүд үйлдээд тухай болгондоо өршөөгдөж байсан тухай уншиж байсан. Х.Баттулга ерөнхийлөгч байсан үе. Шүүхэд нөлөөлөөд өршөөгөөд бсан бн лээ шүү дээ. Өршөөл гэдэг чинь ганцхан удаа үзүүлэх ёстой байх шүү.
uuchilj bolohgui
Үнэн бол хэргийг нь мөрдөж шалгаж байсан хуулийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс нь үр хүүхдүүдээсээ ичиж байгаа байлгүй дэ Ханцуйндаа залбирч явах нь дээ
Соёлт ертөнцөд бол гавьяатай хүнийг эталон гэж үздэг. Тэднийг нийгмийн ёс суртхууны хэм хэмжээг тогтоож төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй гэж үздэг. Хэрэв тэр эталон буруу заавал нийгэмд, ялангуяа хүүхэд залуус маш буруу хүмүүжлийн жишиг тогтоодог. Тийм учраас тэдэнд маш хатуу хандаж шийтгэдэг юм аа. Төрийн ялаас гадна ард түмний дэмжлэг алдана гэдэг өөрөө том шийтгэл. Тийм хүн соёлт ертөнцөд алхах газаргүй болдог юм даа. Гэхдээ Монгол бол соёлт орон биш болохоор өөр л дөө.
Харин тиим! Дээр чинь дандаа төр, ард түмний хоолыг нам ниилж, сэм хулгайлсан арчаагүй оркууд бгаа шүүдээ! Өршөөсөн бххд нээх гайхах зүйл бхгүй!
Манайхан л юм үзээгүй болохоороо Олимпын аварга сүйд болж байгаа болохоос соёлт ертөнцөд бол нэг их тоодоггүй юм шүү дээ. Олимпийн аварга хүн алаад өршөөл үзнэ гэж байж боломгүй л дээ. Гэхдээ Монголчууд бол соёлжоогүй ард түмэн. Монгол бол соёлт етөнцөд хамааралгүй орон. Хэрэв Е нь уучлал үзүүлвэл энэ хамааралгүйг жинхэнээсээ нотлоно доо. Ха ха ха.
Mash zov bichsen bna aa
hyn alsan hyn sorondoo yheh yoastoi suu!!!!!!!!!olon yum yariad ard tymeniig talchyylaad baih saardlagagyi ee!!!ter altan medal ene ter erdee ch tyi ch hamaagyi ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!ylas ornii niitleg dyr terh ard tymenii hyylian erhseeh byren yildeld saad tyitger baimaargyisen dee!!!!!nas barsan hynii hairan amiig yugeer teleh be?.......Malan emeeregchid ee!!!!!!!!!!!!!!!!!!zailzailkzail
MUU ALUURCHIN BUH NASAAR N SHOROND HIII
Ялаа хөнгөрүүлвэл нүгэл болно! Хүний амьд медал энэ тэр хамаагүй!
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!
Дээр ресторонд хоол идэж бхад хажуу ширээнд сууж таарсан! Зүгээр бгаа хүнрүү муухай хараад язав татхв хийгээд бдаг сонин гар бна лээ! Хурц гуай тэрийг нь мэдчихээд анхааруулж хэлээд бхад, хялагнаад дарвагнаад байсандаа! Аса гээд далчига далдагнаж байж Оюунгэрэлийн хүүд 1 цохиулаад уйлаад байрандаа очсон гэсэн!