АН-ын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж, нэр дэвшигчид албан ёсоор тодорлоо. Энхтөрийн Галбадрал, Дарьсүхбаатарын Билгүүдэй, Саруулсайханы Цэнгүүн нар нэр дэвшигчээр бүртгүүлж, үнэмлэхээ гардан авсан байна.Энэ гурван нэрээс хамгийн их асуулт дагуулж буй нь Энхтөрийн Галбадрал.
Э.Галбадралыг улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ойр, түүний хүрээллийн хүн хэмээн тодорхойлох нь бий. Өөрөөр хэлбэл, түүний нэрийн ард “Ц.Элбэгдоржийн хүн” гэх улс төрийн имиж дагаж явдаг.Тэгвэл өнөөдрийн АН-д яг ийм имижтэй хүн залуучуудын байгууллагыг удирдах нь зөв үү?
Энэ асуултыг АН-ын гишүүд өөрсдөөсөө асуух цаг болжээ.
Нөгөөтэйгүүр Э.Галбадрал 40 насны босгод ойртож яваа эр. Мэдээж хүнийг зөвхөн насаар нь улс төрөөс шахах учиргүй. 40 нас бол улс төрчийн хувьд залуу нас ч байж болно.
Харин энд яригдаж байгаа байгууллага нь Ардчилсан Залуучуудын Холбоо.
АН-д хорь, гучин настай, шинэ үеийн мянга мянган залуу бий. Тэдэнд боломж олгохын оронд 40 насны босгод ойртсон, улс төрийн хуучин хүрээлэлтэй холбогдон танигдсан хүн залуучуудын байгууллагын тэргүүн болохоор өрсөлдөж байгаа нь өөрөө АН-ын боловсон хүчний бодлогын талаар асуулт тавихад хүргэнэ.
Гэхдээ нас бол хамгийн том асуудал биш. Хамгийн том асуудал нь түүний улс төрийн имиж.
Ц.Элбэгдорж бол Монголын ардчиллын түүхэнд том байр суурь эзэлсэн улстөрч. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ түүний нэр өнөөдрийн АН-д зөвхөн эерэг капитал мөн үү гэвэл бас үгүй.
Олон жилийн турш АН-ын дотоод хагарал, фракцын тэмцэл, хуучин лидерүүдийн нөлөөтэй холбоотой маргаанд Ц.Элбэгдоржийн нэр байнга дурдагдаж ирсэн. Тиймээс түүнтэй ойр хэмээн ойлгогддог улс төрч АЗХ-ны удирдлагад очвол “АН шинэчлэгдэж байна” гэсэн мессеж өгөх үү, эсвэл “хуучин хүрээлэл залуучуудын байгууллагаар дамжин эргэн ирж байна” гэсэн хардлага төрүүлэх үү? Хариулт нь тийм ч төвөгтэй биш.
АН-ын хамгийн том зовлон сүүлийн жилүүдэд шинэ хүнгүйдээ бус, шинэ хүмүүстээ зай тавьж өгдөггүйд байсан.
Нэг хэсэг лидер нь намынхаа толгойд, тэдний ойрын хүмүүс дараагийн шатанд, дараагийн хүрээлэл нь залуучуудын байгууллагад байрладаг тогтолцоо үргэлжилбэл “шинэчлэл” гэдэг үг зүгээр л хоосон лоозон болж үлдэнэ.
АЗХ бол хэн нэгэн хуучин лидерийн улс төрийн нөлөөг хадгалдаг салбар байгууллага байж болохгүй.
АЗХ бол АН-ын дараагийн 10–20 жилийн лидерүүдийг төрүүлэх газар байх ёстой.
Тэндээс өнөөдрийн залуус өөрсдийн үеийн улс төрчийг харах ёстой. Өөрсдийн асуудлыг ойлгодог, өөрсдийн хэлээр ярьдаг, хуучин фракцуудын өр төлбөргүй, хэний ч “хүн” гэж дуудуулах шаардлагагүй шинэ үе гарч ирэх ёстой.
Тиймээс Э.Галбадралын нэр дэвших эсэх зөвхөн нэг хүний сонгуулийн асуудал биш юм.
Энэ бол АН үнэхээр шинэчлэгдэх үү, эсвэл хуучин улс төрийн хүрээллүүд залуучуудын байгууллагаар дамжин нөлөөгөө үргэлжлүүлэх үү гэдгийг харуулах жижиг боловч бэлгэдэлтэй сонгууль.
Мэдээж Э.Галбадралд нэр дэвших эрх бий.
Гэхдээ улс төрд эрхээс гадна ёс зүй, мэдрэмж гэж байдаг.
Нэр дэвших боломжтой байна гэдэг заавал нэр дэвших ёстой гэсэн үг биш.
Улс төрч хүн заримдаа албан тушаалын төлөө урагшаа алхахаас илүүтэйгээр намынхаа эрх ашгийн төлөө нэг алхам ухрах шаардлагатай болдог.
Э.Галбадрал өөрөөсөө нэг асуулт асуухад л хангалттай.
“Миний нэр дэвшилт АН-д нэмэх оноо авчрах уу, хасах оноо авчрах уу?”
“Ц.Элбэгдоржийн хүн” гэж хардаг улс төрийн ойлголт бодитоор байгаа үед АЗХ-ны Ерөнхийлөгч болсон тохиолдолд тэр шошго зөвхөн Э.Галбадрал дээр тогтохгүй. АЗХ дээр, цаашлаад АН дээр наалдах эрсдэлтэй.
Тийм учраас “Ц.Элбэгдоржийн хүн” гэгддэг Э.Галбадрал АЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь улс төрийн хувьд тун харамсалтай сонголт.
Харин тэр АН-ын эрх ашгийг хувийн улс төрийн амбицаасаа дээгүүр тавьдаг бол нэрээ татах боломж одоо ч бий.
Заримдаа улс төрд нэр дэвшиж ялснаас нэрээ татаж, дараагийн үедээ зам тавьж өгөх нь илүү том улс төр байдаг.
АН-д өнөөдөр Ц.Элбэгдоржийн дараагийн “хүн” хэрэггүй.
Х.Цэцэн
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл8
Нийлж гомоддог байсан гээ биз дээ
Наадахад чинь өөрийн толгой гэж юу байхав. Элбэгштейн л ард нь байгаа
za muusain nobsnyyd mini ene Mongoliig baga sig l yimyyleerei dee!!har tolgoi deer chini haan syydaliig tyitgerel zailsgyi irne suu!!!!!!!!!!!!!!!!
кк ардын нам дээрдлээ юү
кк ардын нам дээрдлээ юү
эдд нарт ичих нүүр гэж хэзээ байлаа?
Ичихээ? Тэгвэл хүргэнээ хотын даргаар томилсон Хүрэлсүх, дүүгээ Америкд элчингээр явуулсан Батцэцэг яахав?
Аливаа юмс үзэгдлийн уг шалтгааныг устгавал үр дагаврууд аяндаа үгүй болно. АН бол өнгөрсөн 35 жилийн хугацаанд зөвхөн Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн англосакс эзэдтэй террорист бүлэглэл.АН н ард лгбдоржоор төлөөлөл болгосон соросынг сангаас санхүүждэг эпштэйний бүлэглэл байна. АНУ н ерөнхийлөгч Д.Трамп,Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй шүү гэж хэлчихээд байхад л байгаа гээд эргүүтээд муйхарлаад зүтгээд байгаа этгээдүүүд бол эрүүгийн элементүүд л байж таарна. Тэдэнд энэ намыг ашиглаж хулгай хийх ганц л зорилго байна.Бид өнгөрсөн 35 жилийн алдаагааа засч АН г устгах ёстой.