Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг. Тэрээр Орос хэлний багшийн дээд сургуулийг дүүргээд Цагдаагийн академид багшилсан. Удирдлагын академийг төгсөөд БСШУЯ-нд мэргэжилтнээр ажилласан. НИТХ-д 2008 оноос хойш гурав дараалан сонгогдож ажилласан. Дараа нь УИХ-ын 2024 оны сонгуулиар гишүүн болсон. Үндсэндээ, мерит зарчмаар явсаар УИХ-д орж ирсэн. Энэ замнал нь нөлөөлдөг үү, чуулган дээр, ер хаана ч сул үг унагана гэж бараг үгүй. Тэрээр энэ УИХ дахь хүүхэд, эмэгтэйчүүд, боловсрол, ядуурлыг бууруулж, үйлдвэр, ажлын байрыг дэмждэг, мөн бизнесийн орчныг сайжруулах, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх дээр дориухан дуугардаг гишүүдийн нэг юм. УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар л гэхэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж батлуулсан. Уг хуулиар скүүтэр, мопед, суррон унахад тавигдах шаардлага, дээрх “тээврийн хэрэгсэл”-үүдийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэгчдийн эрх, үүрэг, бас эдгээрийг жолоодож зөрчил гаргасан этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага зэргийг тусгасан байна. Үүнээс гадна, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төсөл зэрэг дээр гишүүдтэй хамтран ажиллаж УИХ-д өргөн мэдүүлжээ.
Түүнчлэн П.Батчимэг гишүүнд цахим сүлжээнд идэвхтэй байдаг. Уг “суваг” хааяа үзэл бодлоо илэрхийлнэ.
Харин сүүлд, 2026 оны долдугаар сарын 24-нд үзэл бодлоо илэрхийлсэн нь олны анхаарлыг татаж багагүй шүүмжид өртөөд байна. Тэрээр “Эр эмгүй архи “гударч”, амаар нь цутгасан мэт царайлж, гөлийж гөлтийгөөд жолоо барьж, хүн “алаад” байгааг харахаар үнэхээр хэцүү болжээ. Замын осол, үхэл хагацал дийлдэхээ байлаа. Дайн дажин болов уу, найр наадам болов уу. …Архиа өөрсдөө бүр бэлдэж аваад гарна, ууна. Бүр зорьж авч зохион байгуулалттай ууна, согтоно, дэвнэ сэвнэ. Хамт уух эр, эмээ дорхноо олчихно. Согтуу галзуу давхиж яваад бүхэл бүтэн айлыг гэр бүлээр нь сүйтгээд баахан өнчрөл хагацал, уй гашууд автуулна. Харсан дуулсан нэг хэсэг нь халаглаад нийтээрээ бүгд дөжирчихсөн. Их л сайндаа эвийлээд гаслаад тэр дороо мартана. Шөнөжин давхилдана, сүлжилдэнэ. Согтуу хөлчүү нь орилно. Солгой хоолойгоор дуулна. Энэ их дуу чимээтэй улсын маань нийслэл Улаанбаатар хот одоо амрах амсхийх болоогүй юу. Унтаж амрахгүй яваад сүүлдээ хүүхэд үүхэдгүй бүгд ядаргаандаа оржээ гэх сэтгэл аргагүй төрөх боллоо” гэсэн юм. Үүнийг нь “Өөрөө архи үйлдвэрлэдэг хүн шүү дээ. АПУ-гийн хувьцаа эзэмшигч байж агсам тавих юм. Та нар архи үйлдвэрлэхээ больчих” гэж олон нтийт шүүмжилцгээв. Учир нь тэрээр “Би АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигч” гэдгээ АТГ-т гаргадаг ХОМ-тээ мэдүүлдэг билээ. Тэрээр бас үүнд “нэгдсэн” сэтгүүлчдийг ч орхисонгүй, “Сэтгүүлчид зөв ойлгож зөв сэвээсэй билээ. Архи пиво, аваар ослын сэдэв хөндлөө гээд сүйд болж гэнэ. Ардчилсан нийгэмд үгээ хэлж, үзэл бодлоо аль ч сэдвээр хөндөнө шүү дээ” гэсэн байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 08 сарын 14,
2026
Сэтгэгдэл13
Архиар хөлжөөд архин дээр тогтож байгаа хүн ингэж ярьж бичиж болохгүй алдас болно ! АПУ гийн Хараа архийг байнга уудаг ! АПУ д байнга орлого оруулж байгаа тахар би хүртэл гомдож байна ! Батсайхан нь баян бөхчүүдэд тэрбумаар нь тарааж балайраад ! чи болохоор үйлчлүүлэгчдээ муу хэлж агсам тавиад ёстой алдас болно шүү ! заяа чинь харина шүү ! Тэрний оронд биeийнхээ жингээс хэдэн хилийг хасахаа бод ! Нара та хоёрыг 2 чоно барьж аваад идсэн ч өөхөнд нь пологтоод сур харвахаар юм билээ шүү !
апу архи үйлвэрлэхгүй болсон ч өөр компани үйлвэрлэчихнэ өөр компаниудыг хориглоход гаднаас оруулаад л ирнэ гаднаас оруулахыг хориглох юм бол өөрсдөө нэрээд л уучихна архийг уух уухгүй нь тухайн хүний сонголт ямар хэмжээтэй уучихаад ямар авир гаргах нь хүмүүжил хариуцлага гэж бодож бна
АПУ цэвэр архи үйлдвэрлэхээ болилоо гэхэд архичид метилийн спирт, шил арчих шингэн г.м. хор ууж үхнэ!! Архийг бүрэн хориглоод ямар ч амжилт гардаггүйг 20-р зууны эхэн үеийн АНУ, 1980-аад оны Горбачёвын хориг г.м. туршлага бэлхэнээ харуулсан!!! Архи байгаа нь буруу биш, байгаа архийг тэнэгээр уух нь буруу!!!
Chun baigaa um chin ter archi baijil taaraa. Tegechdeel arai ich chavtgairch uudaag !. Bur aimaar charagddag. Eniig l yg oilgogdochoor chelsen bna. Bugdeeree neg tungaaj cbuleej avaachee.
Chun baigaa um chin ter archi baijil taaraa. Tegechdeel arai ich chavtgairch uudaag !. Bur aimaar charagddag. Eniig l yg oilgogdochoor chelsen bna. Bugdeeree neg tungaaj cbuleej avaachee.
Chun baigaa um chin ter archi baijil taaraa. Tegechdeel arai ich chavtgairch uudaag !. Bur aimaar charagddag. Eniig l yg oilgogdochoor chelsen bna. Bugdeeree neg tungaaj cbuleej avaachee.
Chun baigaa um chin ter archi baijil taaraa. Tegechdeel arai ich chavtgairch uudaag !. Bur aimaar charagddag. Eniig l yg oilgogdochoor chelsen bna. Bugdeeree neg tungaaj cbuleej avaachee.
Засс үнэн л хэлсэн байна шдээ. Ер нь сэтгэцийн асуудалтай цус ойртсон нөхдүүд л архи их уудаг нь үнэн шдээ дээр нь нэмээд замбараагүй явдалтай бэлгийн сулралтай боов нь ажиллагаагүй нөхдүүд их уудагийг мэргэжлийн эмч нар хэлээд л байдаг. Тэгээд тэнэг болохоороо архины хэмжээгээ ч тааруулж мэддэггүй хүн албаар аманд нь хийсэн аятай бусдыг буруутгана. Согтсон галзуурсан хүн хяналтаа алдаад гэмт хэрэг осол аваар хийдэг галзуучуудын орон болчоод жилд 250-300 хүний амь сүйтгэж байна шдээ. Үйлдвэрлэгч ямар хамаа аль ч улс архи хийж байдаг тэглээ гээд иргэд нь манайх шиг их уудаггүй. Хүний л боловсрол хүмүүжил соёлын асуудал. Нийгмээрээ шахуу их уудаг монголчууд архинаасаа гарчих. АПУ яахавдээ бүх архиа экспортод гаргаад зарчихна биз.
Энэ авгай жаахан мэдрэл муутай юу, өөрөө архи үйлдвэрлэж олон хүнийг донтуулчихаад одоо тэднийгээ загнадаг нь сэтгэц хэвийн биш гэдгийг батална
66.181.166.134 уудаг нь, донтдог нь тэдний буруу.
ene hegiin abgai ene metiin dyrakuudiig ikhe hyraldaa syylgachihaad manai ylas yu bodoj syydag be?............................
Энэ муу бүдүүн гайхай их хуцах нь шив дээ
Merit ch geh shig. Ard tumen ene huniig erdoo ch songodoggui. Jagsaalt hudaldan avaad l orj isen dee