Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 9 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 1029 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 994 хэрэг шалгагдаж байна.
Бямба - 09 сарын 26,
2026
Сэтгэгдэл1
Элбэгдоржийн хэрэг юу болсон бэ? Нэг хэсэг интерполоор эрж байна гээд байсан, одоо эндээ ирчихсэн байх юм. Нүүр тулахаар айгааад байгаа юм уу? Бадамжунайг бас сүртэй барьж ирсэн,ю тэгсхийгээд тавьчихсан сураг гарсан. Монголын хууль ийм янзтай ганхаж байна.