Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж байна. Ерөнхийлөгчийн “Цэнхэр алт”, “Нэг сум-Нэг нуур-333 нуур” санаачилгын хүрээнд Хархорум хотын Захирагчийн Ажлын алба, “Хайдродизайн прожект” ХХК, холбогдох бусад байгууллага хамтран “Хэлтгийн цагаан нуур”-ыг сэргээх төсөл хэрэгжүүлж байгаа юм.
Энэ хүрээнд усны эко системийг сэргээх, хамгаалах, байгальд ээлтэй дэд бүтэц бий болгох, нуур, цөөрөм үүсгэх, нөхөн сэргээх, гадаргын усыг хуримтлуулах үе шаттай ажил хийж байна.
Тухайлбал, 1956 онд Хархорин суманд баригдсан ч ашиглахаа болиод удсан 17 км усалгааны суваг, шуудууг бүрэн цэвэрлэж, Хөгшин Орхон голоос 5.4 км шороон суваг татжээ.
Ингэснээр 80 га талбайд сэргэсэн нуурын ус сувгаар дамжин Хөгшин Орхон голд, Хөгшин Орхон гол нь Өгий нуурыг тэжээн Орхон голд эргэж цутгах юм байна. “Нуур сэргэсэн нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зорилтод манай улс хувь нэмрээ оруулж байгаагийн нэг илрэл. Мал, амьтан, нүүдлийн шувуу олноор цуглах гээд экосистем бүрдэж байна. Цаашид дээрх гол, нуурын байгалийн урсацыг сэргээж, орчныг нь иж бүрэн тохижуулна. Хэлтгийн цагаан нуур нь Шинэ Хархорум хотын усан хангамжид чухал нөлөө үзүүлнэ” гэж Усны газрын дарга З.Батбаяр хэллээ. Тохижилт, нөхөн сэргээлт нь Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гадаргын усны нөөцийг хамгаалах, экосистемийн тэнцвэрийг хангах зорилттой уялдаж байна.
Усны нөөцийн зөвлөл шинэ Хархорум хотын хүн амын унд, ахуйн усны эх үүсвэрийг тогтоох хайгуулын судалгааны дүнг үндэслэн газрын доорх усны ордын нөөцийг 25 жилийн хугацаатайг өнгөрсөн жил баталсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар өмнө нь “Цэнхэр алт” үндэсний хоёр чуулган зохион байгуулсан. Чуулганаар “Нэг нуур-Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалга гаргасныг орон даяар хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаагийн нэг жишээ нь “Хэлтгийн цагаан нуур”-ыг сэргээх төсөл юм.
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл15
өнцөг булан тохой гаргах дэмий байдгийм даа. хог хураад байдаг. дизайнгүйн.
бага зэрэг хэлбэржүүлсэнч цемент лав биш. байгалиар нь. юун хиймэл арал вэ зугаалга.
https://youtu.be/GT84PTgDGGo
дэлийн мөөрөлжин энгэр, хэлтгий зах.
дээл. яаж хийх арга болтой. хар хорин. 🍪
хүк ес байхад женк ерк есийг зэрэг хийсэн. энэ ерк одоо гэнэт яах гээд байган бол.
аан харыг хорих эхлэх гээд байгаа билүү.
хар хорин хар хорум хар хүрэм.
orkhon
setgeziin gajigtai bidnii ygiig byy abaarai?...Duraaraa siid!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!eh orond heregtei l bol?...ter yragsaa yabna....................
нөөж улаалгаж байгаад... алга урвах адил
ямар учиртай хэлтгий цагаан нуур гэсийн бэ гэж эхлээд ядаж мэдэх ёстой байлгүй дээ
хэлтгий - хазгай, далиу
бүх чулуу цагаан буувал амины найлзуур модон дэлгэрч... гэдэг шиг. олон салаа гарна, ийш тийш. холбирсон. (шашин)
Бүх итгэл найдвараа алдсан үед Прист Аляска (Priest Alaska) миний гэрлэлтийг аварсан. Эхнэр маань гэнэт хайр сэтгэлээ илэрхийлэхээ больж, улмаар өөр эрэгтэйг даган явсан; тэрээр бидний харилцаа дууссан гэж хэлсэн юм. Түүнийг буцааж авчрах гэсэн миний ямар ч оролдлого үр дүнд хүрээгүй. Прист Аляскагийн талаарх цахим сүлжээн дэх сэтгэгдлүүд намайг түүнтэй холбогдоход түлхэц болсон. Тэр намайг сонсоод, асуудал тийм ч ноцтой биш гэж хэлсэн; тайван байхыг зөвлөж, эхнэр маань 48 цагийн дотор өөрөө эргээд ирнэ гэж хэлсэн юм. Би эхэндээ үүнд эргэлзэж байсан ч тэрээр уйлсаар гэрийн үүдэнд ирж, нөгөө эрэгтэйтэй уулзсаныхаа дараа өөрт нь юу тохиолдсоныг тайлбарлаж чадахгүй нь гэж хэлсэн. Ингээд бидний гэр бүл дахин нэгдлээ. https://dralaskaspellcaster.mystrikingly.com хаягаар зочлох эсвэл alaskaspellcaster44@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. WhatsApp: +233 59 274 5728. Энэхүү гайхамшгийг бүтээсэнд Прист Аляска танд баярлалаа.