Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн анхны хурал /2026.10.08/ болов.
Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өгч, ажлын хэсгийг ахлуулж ажиллуулахаар болов. Ажлын хэсэг сар бүр тогтмол хуралдаж, тулгарч буй асуудлаа урт, дунд, богино хугацаанд эрэмбэлэн, шуурхай шийдвэрлэж ажиллана.
Ерөнхий сайд Н.Учрал Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хяналтдаа авч, бүтээн байгуулалтын талбайд энэ оны наймдугаар сарын 10-нд ажиллаж, тулгарч буй асуудлыг шийдвэрлэхээр болсон. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах чиглэлээр хөгжлийн төлөвлөгөө гаргаж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд хүргүүлсэн.
Ажилтны хотхон байгуулах, “Ширээт” дэд станцын өргөтгөлийг үйлдвэрийн Дулааны цахилгаан станцтай холбох, үйлдвэрт эхний хоёр жил гадаадаас инженерийн баг авчирч ажиллуулах зэрэг арга хэмжээнд ахиц гарч байгааг хэлээд үйлдвэр ашиглалтад орсны дараах бүтээгдэхүүний түгээлт, тээвэрлэлт, логистикийн асуудлыг эртнээс шийдвэрлэх шаардлага байгааг хэллээ.

Бензин шатахууны хомсдол үнийн өсөлтөд нөлөөлж байна. Хараат байдлыг бууруулахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг хурдтай урагшлуулах нь чухал гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод, хуулийн хүрээнд Үйлдвэрлэл, технологийн парк болгох асуудлыг 14 хоногийн дотор Засгийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг үүрэг болгов.
Газрын тосны үйлдвэрийн түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэхээр 15 байршилд газрын тосны хайгуул эхлүүлсэн. Эдгээр байршлыг Дотоодын цэргийн хамгаалалтад авна гэлээ. Мөн Газрын тосны үйлдвэрт ажиллах дотоодын нарийн мэргэжлийн инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, суралцагчдыг Боловсролын зээлийн санд хамруулж, дэмжихийг Боловсрол болон Гэр бүл, хөдөлмөр, ниймгийн хамгааллын сайдад тус тус үүрэг болгов.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалж 20 гаруй хувийн гүйцэтгэлтэй гацаад байсан. Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-аар батлуулж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Үйлдвэрийг түүхий эдээр хангах, газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хүрээнд 2026 оны долоодугаар сард Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Бүтээн байгуулалт эрчимжүүлэх хүрээнд зарим татвар, төлбөрөөс чөлөөлж, үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгохоор шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрийн үр дүнд үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц өнөөдөр 60 орчим хувьтай үргэлжилж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын түлш шатахууны хэрэглээний 50-55 хувийг хангах юм. Үйлдвэрт шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багц байгууламжууд үйлдвэрийн талбайд бууж, угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна.



Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл10
Амжилт.
Сэлэнгэ аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаад хойд хөршөөс хямд газрын тос худалдаж аваад Сэлэнгэ аймгийн газрын тос боловсруулах үйлдвэрт боловсруулаад дотоодын шатахуунаа тасралтгүй хангачихдаг болчихож болдоггүй юмуу?
Сэлэнгэ аймагт нөөц илэрсэн гэсэн үг үү?
Нeфтийг яаж боловсруулах тeхнологи ш/у хөгжсөн одоо үeд бол хүүхдийн тоглоом хаанаас ч авч болно. Нөөц нь хаана вэ хир их вэ ашиг олж болох уу гэдэг нь чухал.. Монголд бий л дээ. Гэхдээ ашиг харалгүй шууд л боловсруулах үйлдвэрийг 30 жилийн өмнө байгуулчихсан бол одоо хүн царайчлахгүй явж байхгүй юу. Заа тэгээд монгол хүнд чаддаг ажил гэж байна уу доо тавилан юм даа.
Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн эд хөрөнгө ямар эх үүсвэрээр бий болсон талаар СОНСГОЛ хийе. МАН-ын дарваан хар Баярбаатар гэгч хар царайлсан бөгс долоогч ПЯДА минь ээ.. -Багатэнгэрийн аманд нисдэг тэрэгний буудалтай тансаг хаус - Тэрэлжид өндөр үнэтэй амралтын газар -Хотын төвийг А бүсэд “ Андууд” нэртэй өндөр байшин бариулсан - Төрсөн дүү Ухнаагийг Отгонбаяр нь ЖДҮ-ээс тэрбумын зээл авсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн болсон. Ард түмэнд бензин олдохгүй байхад Шилийн богдод жийпний цуваагаар аялж явна - У. Хүрэлсүхийн экс хүргэн буюу Охиных нь хүүгийн аав Б. Пүрэвдагва хотын дарга болсон - Ерөнхийлөгчийн эхнэрийн ах дүү нар хууль хяналтын байгууллагад өндөр албан тушаал хашдаг -У. Хүрэлсүхийн Зүүний хүчний холбооныхон төрийн өндөр албан тушаалуудад даргаар суусан.
Мантао гамин Хүүрсэгийн захиалгаар ЕТГ-ынхан Dens.mn сайтыг хакердан ЕТГ-ынхан Dens.mn сайтыг хакердан Ерөнхийлөгчийн харшнууд болоод амралтын газар Андууд тауэрыг иргэдэд харуулсан бичлэгийг устгажээ!
byteen baigyylalataa chagaasaa emne esbel byteen baigyylalt hiij baigaa taltaigaa sain ajillaj manai sine yeiin ajillah bolobson hychneen sain beldeh dahiad 100 jil ajillaj yildber baih yostoi doo..amjilt hysye...sain demjeed ajilaa yragslyyalh ni chyhal......................
Ацны чинь нефтийн үйлдвэр.Мөнгийг нь Хүрэлсүх хулгайлаад Богд ууланд хувийнхаа харш ордонг бариулж байна.Өмхий мал минь
Бүх итгэл найдвараа алдсан үед Прист Аляска (Priest Alaska) миний гэрлэлтийг аварсан. Эхнэр маань гэнэт хайр сэтгэлээ илэрхийлэхээ больж, улмаар өөр эрэгтэйг даган явсан; тэрээр бидний харилцаа дууссан гэж хэлсэн юм. Түүнийг буцааж авчрах гэсэн миний ямар ч оролдлого үр дүнд хүрээгүй. Прист Аляскагийн талаарх цахим сүлжээн дэх сэтгэгдлүүд намайг түүнтэй холбогдоход түлхэц болсон. Тэр намайг сонсоод, асуудал тийм ч ноцтой биш гэж хэлсэн; тайван байхыг зөвлөж, эхнэр маань 48 цагийн дотор өөрөө эргээд ирнэ гэж хэлсэн юм. Би эхэндээ үүнд эргэлзэж байсан ч тэрээр уйлсаар гэрийн үүдэнд ирж, нөгөө эрэгтэйтэй уулзсаныхаа дараа өөрт нь юу тохиолдсоныг тайлбарлаж чадахгүй нь гэж хэлсэн. Ингээд бидний гэр бүл дахин нэгдлээ. https://dralaskaspellcaster.mystrikingly.com хаягаар зочлох эсвэл alaskaspellcaster44@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. WhatsApp: +233 59 274 5728. Энэхүү гайхамшгийг бүтээсэнд Прист Аляска танд баярлалаа.
Мал байна даа чи. Наад эхнэрээ амбаардаж хөөж зайлуулаад дахиад шинийг олоод ав..