Сүүлийн үед Монгол орны олон аймаг, сумын суурьшлын бүсэд, цаашилбал нийслэл хотод хүрэн баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулах боллоо. Өчигдөр Монголчуудыг цочроосон харамсалтай хэрэг хүртэл гарав. Урьд нь ой тайгын гүнд амьдарч, хүнээс аль болох зай барьдаг байсан энэ амьтан яагаад гэнэт айл хот, суурин газар бараадах болов гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Үүнийг зөвхөн баавгайн тоо толгой өссөн, эсвэл зэрлэг амьтан хүний амьдрах орчинд халдаж эхэлсэн мэтээр тайлбарлах нь өрөөсгөл юм. Харин ч хүн төрөлхтөн, тэр дундаа бид өөрсдөө ойн амьтдын идэш тэжээлийг булааж, амьдрах орчныг нь алдагдуулсны үр дагавартай нүүр тулж байж болзошгүй. Энэ асуудлын гол зангилааны нэг нь хуш модны самар юм.
Монголчууд хушны самрыг байгалийн баялаг, хүнсний бүтээгдэхүүн, орлогын эх үүсвэр хэмээн үздэг. Гэвч самар бол зөвхөн хүний хэрэглээний бүтээгдэхүүн биш. Энэ нь ой тайгын амьтдын, тэр дундаа хүрэн баавгайн намрын улирлын чухал идэш тэжээл.
Баавгай өвлийн ичээндээ орохын өмнө биеийн жингээ нэмэгдүүлж, хангалттай хэмжээний өөх тос хуримтлуулах шаардлагатай байдаг. Үүнд тослог, илчлэг ихтэй хушны самар чухал үүрэг гүйцэтгэнэ.Гэтэл сүүлийн жилүүдэд хушны самрыг арилжааны зориулалтаар их хэмжээгээр түүх явдал ой тайгын байгалийн тэнцвэрт байдалд дарамт учруулах болсон. Самрын үнэ өсөхийн хэрээр түүнийг түүх сонирхол нэмэгдэж, хүмүүс ой тайгын гүн рүү машин техник, тоног төхөөрөмжтэй нэвтрэх нь олширчээ. Үүний улмаас зөвхөн самрын нөөц багасаад зогсохгүй зэрлэг амьтдын амьдрах орчинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дарамт нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, бид баавгайн хоолыг нь түүж аваад зогсохгүй хоол тэжээлээ олж иддэг орчинд нь хүртэл тайван амьдрах боломж олгохгүй байгаа хэрэг.
2026 оны нөхцөл байдал үүнийг улам тод харуулж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр, энэ жилийн хуш модны самрын ургацын хэмжээ хэвийн түвшнээс эрс буурч, 40 хувьд ч хүрэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, байгаль өөрөө хангалттай хэмжээний самар ургуулаагүй байхад хүн нэмж түүвэл ойн амьтдад үлдэх идэш тэжээл улам хомсдох нөхцөл бүрджээ. Ийм нөхцөлд баавгай ердийн амьдрах орчноосоо гарч, өөр газраас хоол хүнс хайхаас өөр аргагүйд хүрнэ. Ялангуяа бамбарууштай эм баавгайн хувьд өөрийгөө төдийгүй үр төлөө тэжээх шаардлагатай учраас идэш тэжээлийн хомсдол илүү хүндээр тусдаг. Албаныхны мэдээллээс үзвэл энэ намар суурьшлын бүсэд ойртсон баавгайнуудын дунд туранхай, эцэнхий, бамбарууш дагуулсан амьтад цөөнгүй байна. Зарим баавгайд хийсэн задлан шинжилгээгээр ходоодонд нь идэш тэжээл байгаагүй нь тогтоогджээ. Энэ бол анхаарал татахуйц баримт. Баавгай хүнтэй ойртохыг хүссэндээ бус, өлсгөлөнгийн улмаас эрсдэлтэй орчинд орж ирж байгааг илтгэх нэг шинж юм.
Есдүгээр сарын сүүлчийн байдлаар 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй дуудлага, тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн. Энэ нь ганц нэг аймагт тохиолдсон санамсаргүй үзэгдэл бус, өргөн хүрээнд анхаарал хандуулах шаардлагатай байгаль орчны асуудал болсныг харуулж байна.
Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам есдүгээр сарын 10-нд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн үндэслэл нь самрын ургац муу байгаа болон зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолтой шууд холбоотой. Энэ шийдвэр өөрөө нэг зүйлийг тодорхой харуулж байна. Хушны самрын нөөц, түүнийг хүний хэрэгцээнд ашиглах хэмжээ, баавгай зэрэг зэрлэг амьтдын амьдрах нөхцөл хоорондоо нягт уялдаатай ажээ. Гэхдээ баавгай суурин газар руу орж ирж буй бүх тохиолдлыг самрын түүлтээс шууд шалтгаалсан гэж дүгнэхэд өрөөсгөл. Самрын байгалийн ургацын бууралт, ган хуурайшилт, ой хээрийн түймэр, амьдрах орчны доройтол, хүнсний хаягдал зэрэг олон хүчин зүйл зэрэг нөлөөлж байгаа. Түүнчлэн ОХУ-ын хил залгаа бүс нутгаас идэш тэжээл хайсан баавгай Монголын нутагт орж ирж байгаа тухай ч холбогдох албаныхан мэдээлсэн. Гэвч эдгээр шалтгаан дундаас хушны самрын асуудлыг онцгойлон авч үзэхээс аргагүй. Учир нь самрын байгалийн ургац муудах нь хүний хяналтаас гадуурх үзэгдэл байж болох ч үлдсэн самрыг нь ямар хэмжээгээр түүх вэ гэдэг бол бидний зохицуулж чадах асуудал юм.
Баавгай бол байгалийн тэнцвэрт байдлын нэг хэсэг. Түүнийг зөвхөн хүний амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй амьтан гэж харахаас гадна яагаад олон зуун жилийн турш амьдарч ирсэн ой тайгаа орхин суурин газар бараадах болсныг ойлгох хэрэгтэй.
Хэрэв ой тайгад нь хангалттай хоол тэжээл, тайван амьдрах орчин байсан бол баавгай хүний хашаа, хот айл бараадах шаардлага харьцангуй бага байх байв. Эцэст нь хэлэхэд, энэ намар Монголын олон аймагт баавгай суурин газар руу орж ирсэн явдал бол зүгээр нэг зэрлэг амьтны зан авирын өөрчлөлт биш. Энэ нь байгалийн нөөцийн хомсдол, хүний үйл ажиллагаа, экологийн тэнцвэр алдагдаж байгааг харуулсан ноцтой дохио юм. Бид хушны самрыг зөвхөн зах зээлд борлуулах бүтээгдэхүүн гэж харсаар байвал ойн амьтдын амьдрах нөхцөлийг улам хүндрүүлж мэднэ. Баавгай бидний гэрт ирэхийг хүсээгүй. Харин бид түүний гэрт үлдэх хоолыг нь багасгасан байж болзошгүй. Энэ бол өнөөдрийн асуудлын хамгийн гол сургамж юм. Эцэст нь хэлэхэд баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой ажээ.
Э.Солонго
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл28
ХИЛ ГААЛЬ ДЭЭРЭЭС БУЦААГДСАН 60ТОНН ӨМХИЙ МАХ ЭМЭЭЛТ ОРЧМООС ИЛЭРЧ , ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АМЖААГҮЙ БАЙХАД ҮЛ ТАНИХ АЛБА ХААГЧИД МАХ ХАДГАЛЖ БАЙСАН ҮЙЛДВЭРТ ОЧИЖ ЭЗЭДТЭЙ НЬ УУЛЗАЖ БАЙНА
Самрын экспорт зогсоох ёстой. Хушхан гээд нэг лалар байнаа
самар гаргахаа бодиочээ хэдхэн даргын бизнесшдээ
Монгол улсад МАН ын дарга нарын самар гаргадаг 30 гаран компани байдаг . Эдгээр компаниуд самрыг сүүлийн жилүүдэд цөлмөх болсон. МАН энэ талаар мэдээ гаргахыг хориглодог
samar tuuhiig horiglo!!!!!!!! hoolgui bolood orj irne uu gehees uur yah ve dee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Үнэн ш дээ, энэ улс оронд болж байгаа юм алгаа. Зэрлэг амьтдын ч хоол булаагаад,,, баавгай өлсөж хүнрүү ойртох нь аргагүйшдээ
НОМТОЙБАЯР юу хийгээд яваад байнаа ?.. уул нь баавгайны эрлэг шт.. хүний сурсан юмыг улс ашиглах хэрэгтэй ..!!
НОМТОЙБАЯР юу хийгээд яваад байнаа ?.. уул нь баавгайны эрлэг шт.. хүний сурсан юмыг улс ашиглах хэрэгтэй ..!!
НОМТОЙБАЯР юу хийгээд яваад байнаа ?.. уул нь баавгайны эрлэг шт.. хүний сурсан юмыг улс ашиглах хэрэгтэй ..!!
Ан амьтдын идэш тэжээлийг хуу хамж хулгай хийдэг тэнэгүүд, тэр самрыг нь авч гадагш гаргадаг шуналтнууд, зөв бодлого явуулж чаддаггүй Байгаль орчны яамны урагшгүй юмнуудаас болж жирийн иргэд хор хохирлыг нь амсаж баавгайнаас айж агаар салхинд гарах лагертаа очиж ч чадахгүй, сүүлдээ хүний амь эрсэдлээ. 3 сар ичэх тарга тэвээргээ авч чадахгүй өлссөн баавгай айл амьтанруу дайрч хүн барьсан нь байгаль хариугаа авч буйн тодоос тод жишээ. Тиймээс хуш модны самар түүх, мөөг түүх, худалдаалах, түүнээс ашиг олох явдлыг бүрмөсөн таслан зогсоох хэрэгтэй.
Баавгай ер нь ухаантай амьтан юм аа , Номтойбаярыг өөрийнхээ сайд болсныг мэдчихэж - өшөө хонзон бол бйгалийн өгөгдөл санж ...
Баавгай Монгол улс -д довтолжээ - дайныг зогсоох арга бол Номтойбаярыг огцруулах ...
Монгол улсад МАН ын дарга нарын самар гаргадаг 30 гаран компани байдаг . Эдгээр компаниуд самрыг сүүлийн жилүүдэд цөлмөх болсон. МАН энэ талаар мэдээ гаргахыг хориглодог
Бүх итгэл найдвараа алдсан үед Прист Аляска (Priest Alaska) миний гэрлэлтийг аварсан. Эхнэр маань гэнэт хайр сэтгэлээ илэрхийлэхээ больж, улмаар өөр эрэгтэйг даган явсан; тэрээр бидний харилцаа дууссан гэж хэлсэн юм. Түүнийг буцааж авчрах гэсэн миний ямар ч оролдлого үр дүнд хүрээгүй. Прист Аляскагийн талаарх цахим сүлжээн дэх сэтгэгдлүүд намайг түүнтэй холбогдоход түлхэц болсон. Тэр намайг сонсоод, асуудал тийм ч ноцтой биш гэж хэлсэн; тайван байхыг зөвлөж, эхнэр маань 48 цагийн дотор өөрөө эргээд ирнэ гэж хэлсэн юм. Би эхэндээ үүнд эргэлзэж байсан ч тэрээр уйлсаар гэрийн үүдэнд ирж, нөгөө эрэгтэйтэй уулзсаныхаа дараа өөрт нь юу тохиолдсоныг тайлбарлаж чадахгүй нь гэж хэлсэн. Ингээд бидний гэр бүл дахин нэгдлээ. https://dralaskaspellcaster.mystrikingly.com хаягаар зочлох эсвэл alaskaspellcaster44@gmail.com хаягаар имэйл илгээнэ үү. WhatsApp: +233 59 274 5728. Энэхүү гайхамшгийг бүтээсэнд Прист Аляска танд баярлалаа.
Ер нь самар, малын мах зэргийг экспортод гаргадагийг бүрмөсөн зогсоох хэрэгтэй.Самар түүж байна гээд модыг нь гэмтээдэг, монгол малын махнаас цөөн компани ашиг олох гээд монголчуудыг хятадын антибиотиктай хямд тахианы махаар хордуулдаг ийм тэнэг бодлоготой байж болохгүй байх.
Баавгайн тэжээл самарнаас өөр зөндөө байгаа. Галзуурсан баавгай л дэмий тэнэж хүн барьж идэж байгаа. Уётгах хэрэгтэй.
Баавгайн тэжээл самарнаас өөр зөндөө байгаа. Галзуурсан баавгай л дэмий тэнэж хүн барьж идэж байгаа. Уётгах хэрэгтэй.
самар түүхийг, самар зарахыг мөн экспортлохыг шууд хориглоо ! төр засагт жаахан ч гэсэн эрүүл ухаан байдгийн бол
ОХУ сүүлийн 15 жилд баавгайн тоо 1,5-2,5 дахин өсч, 2025 оны байдлаар 309700 гаруй баавгай бүртгэгджээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд цаг уурын дулаарлаас болж байгаль дэлхийд катаклизм буюу газар хөдлөлт, цунами, галт уулын сэргэлт, үер, ган, ой хээрийн түймэр олон удаа гарах болсон нь дэлхийн газрын соронзон орон өөрчлөгдөхөд хүргэж байна гэж физикчид дүгнэж байна. Энэ нь газарт ичдэг амьтадын хувьд маш том сорилт болж байгаа гэж үзэж байна. Сибирьт гарсан ой хээрийн түймэр, ОХУ Сибирийн ойгоос их хэмжээний мод бэлтгэн эдийн засгийн зорилгоор ашиглаж байгаа нь баавгай мэтийн амьтадын идэш тэжээл хомсдоход хүргэсэн. Баавгайн идэш тэжээлийн 70% үр жимс, 30% махан тэжээл байдаг. Ой хээрийн түймрээс үүдэлтэй баавгай нутаг дайжин Монгол болоод бусад улс орон руу орж байна. Баавгайн ичих цаг дөхөж байгаа тул ичихээсээ өмнө 4-6 сар унтахдаа хэрэглэх бор өөхөө биедээ хуримтлуулах зорилгоор байгалийн зөн билгээрээ хоол идэх дуршил нь эрс нэмэгдэн хоол тэжээл хайн хот суурин газар орж ирж байна.
ОХУ-д баавгайн халдлагад өртсөн тохиолдол их гарч байгаа бөгөөд ижил тохиолдлууд баавгай байгаа улс оронд түгээмэл гарч байна. Баавгай нь ангаа авлаад шууд иддэггүй бөгөөд байгалиас заяасан зөн билгээрээ ангаа нэг газарт аваачиж мод, навч, мөчрөөр дарж бусад ан амьтадаас идшээ нуудаг. 3-4 хоногийн дараа уг ан нь ялзарч муудсаны дараа идэх нь баавгайд амар бөгөөд мөн хурдан шингэдэг байгалийн зөн билэг нь юм. Иймд баавгайг авлах нь одоо гарч буй асуудалтай тэмцэх төгс арга биш бөгөөд цаашид баавгайн идэш тэжээл, амьдрах орон нутагт хүн төрөлхтөн орж эзэгнэхгүй байх бодлогыг барих нь зөв алхам болно гэж үзэж байна. Мөн байгальд амьтдын дунд галзуу болон бусад тархинд эмгэг үүсгэх вирусийн мутациар халдварлагдсан байж болзошгүй гэж үзэж байгаагаа ба баавгай урьдынхаас шал өөр, хүнээс айхгүй, маш агрессив буюу харгис болсон гэж сүүлийн 40-50 жил ан хийсэн хүмүүс үзэж байна.
Монгол улсын хувьд баавгайн талаар хийсэн тоо толгойн талаарх нарийн судлагаагүй бөгөөд хойд бүсийн нутгуудад хийгдсэн судлагаагаар 3000-5000 орчим баавгай байж магадгүй гэсэн таамаглалтай байдаг. Ер нь хүмүүс баавгайд жимс, идэх юм өгдөг зэрэг нь баавгайд хүнийг идэш тэжээл гэсэн ойлголтыг төрүүлдэг бөгөөд одоогийн орж ирж буй баавгайнууд нь тухайн ойн баавгай дотроо хүч дорой тул тэдэндээ хөөгдөж ирсэн баавгай байх магадлалтай. Ямар ч ан амьтан хүчтэй нь хүчгүйгээ захирдаг, Байгалийн шалгарлаар тухайн газар нутгаа эрхшээхдээ хүчгүй амьтанаа хөөж явуулдаг. Тийм учраас аль болох бамбарууштай баавгайг бус том баавгайг агнах нь илүү зохимжтой. Дунджаар баавгай нь 300-400 кг жин хүрдэг бөгөөд ичих дөхсөн энэ үед нь маш их юм идэх хүсэл, үнэрлэх мэдрэхүй нь хүчтэй болдог байна.
Тийм учраас хурц үнэртэй, элдэв тод өнгөтэй эд зүйлсийг баавгай холоос харж үнэрлэх, харах зэргээр очдог. Ялангуяа баавгайн халдлагад өртсөн дийлэнх тохиолдол нь жимсэнд явах, голын эрэгт майханд хонох зэрэгт халдаж байгаа бөгөөд айлын хаалга, цонх онгойлгох, машины хаалга, арын багажийг онгойлгохдоо хүнээс дутахгүй, мөн цонхоор орох, хашаа давах, хог ухах зэрэгт маш хурдан мөн их ухаантай хандаж байгааг олон халдлагын тохиолдол, бичлэгүүдэд хийсэн дүн шинжилгээгээр харагдаж байна. Баавгайн талаар зурагт, кино, хүүхэлдэйнээс харсан ойлголтоор хандах биш, ялангуяа ийм ичих цаг нь болсон үед илүү болгоомжтой, холоос, огцом хөдөлгөөн хийхгүй байхыг уриалж байна. Мөн ямар нэгэн дуу чимээ, хүнээс айх ямар ч айдасгүй болсон бөгөөд баавгайг ямарваа нэг үйлдэл хийхэд хүргэх сэдээх үйлдэл хийхгүй байхыг зөвлөсөн байна.
Самар жимс түүхийг 5 жилээр хоригло,хулгайч нарыг хатуу шийтгэ. Тэд самрыг нь түүх нэрээр модыг нь сүйтгээд байшдээ. Тийм муухай хүмүүсийн балгаар бусад хүн хохироод эхэллээ шд.
Монгол улсад МАН ын дарга нарын самар гаргадаг 30 гаран компани байдаг . Эдгээр компаниуд самрыг сүүлийн жилүүдэд цөлмөх болсон. МАН энэ талаар мэдээ гаргахыг хориглодог
MANAI SAMARCHID JOOKHON URAGSAN SAMRIIG NI UULAND GARSAN BAIVGAAG NI MUUDAJ URGEEGEED YAVAAD BAINA UU EHLEED UULAND BAIGAA SAMARCHIDAA BUULGAJ IREEREI
За хуцаа!! Нэг л их араатан өмөөрч өмөлзөж уянгалсан юмнууд. Чи тийм их өрөвдөөд бгаа бол уулын захад очоод самры нь хамгаалаад сууж бай! 3 хонохгүй дагзнаасаа хоншоороо хүртэл хуулуулах блгүй!! Тэгээд өмөөрөөд уянгалаад суухы чинь харая!! Номтой гэж эргүү нь зөвхөн зөвшөөрөлтэй манай талын хүмүүс агнана үгүй бол ял өгнө ч гэх шиг.. Дахиад хүн бариулсны дараа за одоо буутай нэг нь ойрхон үзэгдвэл шууд алж болно. Нэг хүний амь энэ шийдийг гаргахад жулдаад бсын ашгүй 2 боллооо гэх нь халаг юм яриад зогсож өна даа харж бгаарай!
Монгол улсад МАН ын дарга нарын самар гаргадаг 30 гаран компани байдаг . Эдгээр компаниуд самрыг сүүлийн жилүүдэд цөлмөх болсон. МАН энэ талаар мэдээ гаргахыг хориглодог
Хананд чих бий. Монголчууд өглөө сэрэхдээ хүзүү хөшиж сэрж байгаа нь улам дотуур тамиртай