Японы Токиогийн цахилгаан эрчим хүчний компани (TEPCO) аравдугаар сарын 26-нд Фүкүшима Дайичи атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодис агуулсан, цэвэршүүлсэн усыг далайд нийлүүлэх ээлжит ажиллагаагаа эхлүүлжээ. Энэ нь 2026 оны санхүүгийн жилийн долоо дахь, нийт 25 дахь удаагийн нийлүүлэлт юм.
Фүкүшима телевизийн мэдээлснээр, ус далайд нийлүүлэх ажиллагаа аравдугаар сарын 26-ны орон нутгийн цагаар 11:29 цагт эхэлсэн байна.
Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн танилцуулсан төлөвлөгөөгөөр энэ удаагийн ажиллагаа арваннэгдүгээр сарын 13 хүртэл үргэлжилж, нийт 7800 орчим тонн ус далайд нийлүүлэх аж. Уг усанд агуулагдах цацраг идэвхт тритийн нийт идэвхжил 1.4 их наяд беккерель орчим байх тооцоо гарчээ.
Г.Бямба
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл0