Иргэн Г.Уянга Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрээр: " “Ган үзэгтэн” компанийн захирал Зариг.мн-ийн захирал Өнөрөөгийн талаар мэдээлэл өгөхөөр ирсэн байна. Түүний оффис нь татварын албаны хойно байрлах шинээр баригдсан оффисын талбайн 6 давхарт, давхраар нь авсан гэх мэдээлэл ирсэн бөгөөд хэрэв энэ хөрөнгийн мэдээлэл үнэн бол нийт 3.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй сайтын эзэн байна. Нийслэлийн дөрвөн дүүрэгт оффис, үл хөдлөх хөрөнгөтэй, үнэтэй машины цуглуулгатай Өнөрцэцэг нь ял авч байсан хүн гэдгийг бид мартаж болохгүй. Түүний хөрөнгийн мэдээнд бол Төрийн ордны хойно байрлах 6 давхар гоёмсог байшингийн 1 давхар “Ган үзэгтэн” ХХК-ийн үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө бөгөөд үүний зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум орчим төгрөг байх боломжтой гэж би үзэж байна.
Мөн Баянзүрх дүүрэг дэх 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг дэх дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, мөн шинээр ашиглалтад орж байгаа, 1 м² нь 8 сая төгрөгийн үнэтэй Z64 барилгад захиалга өгсөн гэх мэдээлэл байна.
Мөн биднийг Туулын эрэгт аюул учруулж байна гэж байсан хүн өөрөө Туулын эрэг дэх Ханхиллд үл хөдлөх хөрөнгөтэй байна. Мөн Туулаа даваад Зайсанд орон сууцтай байна.
Түүний хөдлөх хөрөнгө нь одоогийн байдлаар Land Cruiser 300 бөгөөд өчигдөр оройн мэдээгээр Lexus 600 машинтай болсон байна.
Эдгээр хөрөнгийн тоог нэмж үзэхэд энэ хүн ганц сая доллараас давсан хөрөнгөтэй байна. Эдгээр мэдээллийг би Цагдаагийн ерөнхий газарт өгөх болно. Цагдаагийн ерөнхий газар эдгээрийг шалгах ёстой. Яагаад гэвэл эдгээр сайтнуудын эзэд нь нэг асуудал дээр л 5-аас 10 сая төгрөг авдаг, та нарт хэлэхгүйгээр 200 сая төгрөгийг хувааж авдаг. Туулын хурдны замыг эсэргүүцэж байгаа, Туулаа хамгаалах хөдөлгөөнийг гутаан доромжлох ажилд гар хөл болж оролцсон, нийслэлээс санхүүжсэн байх сэжүүрийг нийтэд дэлгэлээ.
Нэмж хэлэхэд, Заригийн Өнөрөө бол ялтан, ял авч байсан хүн. Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан, Монгол Улсын хуулиар ял авсан этгээд. Тэрээр өршөөл гуйсан ч алдаагаа огт ухамсарлаагүй хүн байна.
Харин ч эдгээр саятнуудын эздийг бүлэглэн хашиж, нийслэлчүүд бидний мөнгөөр бидний эсрэг бүлэглэн худал мэдээ тарааж байсан гэмт этгээд болж байна гэж би харж байна. Тэгвэл хуулиараа цуцлах эрх зүйн нөхцөл, боломж байдаг юм байна. Нийгмээрээ бид шахалт үзүүлж, Ерөнхийлөгчид өршөөлийг нь цуцалж болдог юм байна, Заригийн Өнөрцэцэг ээ.
Нямбаатарын гар хөл болж, иргэдийн эсрэг худал мэдээ тараадаг уг бүлгийн толгой их хатан болсон Заригийн Өнөрөө, чи ялаа биеэрээ эдэлж дуусах юм байна гэж үзэж байна.
Заригийн Өнөрөө болон хэдэн сайтны эрхлэгч нар нийгмийн хорт хавдар болсон байна. Эд нар нийгмийн мэдэх эрхийг хамгаалах байтал мэдэх эрхийнх нь эсрэг дагагч нараас мөнгө авч, гар хөл нь болж, нийгэмд хорт хавдар болсон байна. Иймээс чиний өршөөлийг цуцлуулахын тулд иргэдээс гарын үсэг цуглуулах болно." гэлээ.
Н.Отгон
Мягмар - 10 сарын 27,
2026
Сэтгэгдэл24
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс,Монголын нийгэмд шударга үйлс эрдэм мэдлэг ,ажил үйлс,авьяас ,оюуны болон хөдөлмөр бүтээлээрээ танигдсан эрхэм хүмүүсийг оруулах нь зүйтэй. Мөн бүгд хоер тэнхимийн гишүүд тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх хэрэгтэй. Мөн эсвэл ёрөнхийлөгчийн чанга засаглалтай болох үед улс хөгжинө. Энэ болгоныг зохицуулах Шинэ Ундсэн хууль ус агаар шиг хэрэгтэй байна.
битгий донгос оросын тролл минь
энэ бас ямар балай захиалгын авилга луйварчидын төрийг идэгчидийн гар хөл хаанаас гараад ирээ вэ
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс,Монголын нийгэмд шударга үйлс эрдэм мэдлэг ,ажил үйлс,авьяас ,оюуны болон хөдөлмөр бүтээлээрээ танигдсан эрхэм хүмүүсийг оруулах нь зүйтэй. Мөн бүгд хоер тэнхимийн гишүүд тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх хэрэгтэй. Дээр нь хуулийн хүрээнд ёрөнхийлөгчийн чанга засаглалтай болох үед улс хөгжинө. Энэ болгоныг зохицуулах Шинэ Ундсэн хууль ус агаар шиг хэрэгтэй байна. Энэ мэт троль сайтын авгай шантаж уудаар Монгол төрийн ажил явахдаа тулнаа гэдэг арай арай.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!
Өөрөө хулгайч хүн л хүний хөрөнгө мөнгийг тоолж суудаг юмдаа !
Энэ Оросын эрлийз хүүхэн баримттай ярьж байгаа нь сайн жишиг, гэхдээ бас шууд нөгөө талаа хулгайч авилгач гэж харах үндэслэл муутай байналээ.
Zuv uu zuriii aimaar huuhen ter unrtsetseg !!!! Ter hurteh yostoi yalaa biyeeree edleg ,buduuleg shantaajin huuhen
Цөмөөрөө л хулгайч, луйварчид ш дээ, тархины тураалтанууд минь. Энэ хүүхэн ч гэсэн УХНА хулгайчаас угаадас хүртээд л ингэж ярьж яваа ш дээ, тархины тураалтанууд минь.
Гарын үсэг зуръя
Монголд нийтээрээ бүгдээрээ хулгай авилга луйвар зэрлэг дамын өндөр үнэ хуурах мэхлэх дээрмийн аргаар баяжихын төлөө бие биенээ шулан мөлжиж эх орноо сүйтгэж зарж зөвхөн хар амиа бодсон бэртэгчин шуналтангууд болж хувирлаа.
G.Uyangaa mal chi zail.adilhan eh hun baij turiin tom hulgaichtaigaa arsaldaach.Hunii tulee yvj bga eh huniig buu orold.chi eere buzar bulai mal .SU.Batbold.Odjargal.Delgersaihan.Dorjhand.Zandanshatar gd mgliig tsusalj duusaj bga hulgaich nartai ingeed uzdee .Tegvel chamd 1000.1000 aar gariin useg zurna
G.Uyangaa mal chi zail.adilhan eh hun baij turiin tom hulgaichtaigaa arsaldaach.Hunii tulee yvj bga eh huniig buu orold.chi eere buzar bulai mal .SU.Batbold.Odjargal.Delgersaihan.Dorjhand.Zandanshatar gd mgliig tsusalj duusaj bga hulgaich nartai ingeed uzdee .Tegvel chamd 1000.1000 aar gariin useg zurna
УИХ гишүүдийн намуудын жагсаалтаар оршдогийг болиулах хэрэгтэй. Үр дүн нь ямар байгааг иргэд харж байгаа. Биеэ засаагүй байж төр засалцах хэмжээнд хүрээгүй байнаа
Ёстой зөв. Сэтгүүл зүйг үгүй хийж Шантааз зүйгээр цулайсан энэ мэт яшканууд жангаа хүртэх ёстой
Хотоос саытуждтай хиысэн хаалтын гэрээнүүдийг аудит шалгаачээ Сэтгүүл зүйг цэвэрлэж байж нийгмийн сэтгэл зүй эрүүлжинэ
Өнөрцэцэг Хүрэлсүхийг мөн түүний дүүг хэлмэгдүүлж
Энэ хүүхнүүд бол сэтгүүлчид ерөөсөө л биш мэрэгжлийн нэр барьсан улаан луйварчид л доо. Бүгдий нь 461-рүү илгээгээё !
Гарын үсгээ яаж зурах бэ.дэмжиж байна.шорондоо сууж ялах эдлээд гараад ирээ
Яаж гарын үсгээ зурах бэ
Яаж гарын үсэг зурах бэ
Яаж гарын үсэг зурах бэ
Яаж гарын үсэг зурах бэ
Өнөрцэцэг дэмжиж бна