sonin.mn

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн асан, ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан ардчилсан үзэл баримтлалтай бүх намуудыг нэгдэж, нэг блок болохыг уриалсан юм.

Хачирхалтай нь ШИНЭ намын удирдлага уг уриалгыг хүлээн авалгүй, МУНН-тай "Шинэ Нэгдсэн Эвсэл" байгуулж, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор болсон.


Харин Ж.Батзанданг АН-д элсэх тухай хэлэлцээ хийж буй тухай бид мэдээлсэн. Үнэхээр ч Ж.Батзандан ардчиллын төлөөх намуудын нэгдлийн төлөө үзэл баримтлалаасаа ухраагүй бололтой.




Өнөөдөр Шинэ намын анхны дарга Ж.Батзандан өөрийн фракцийн хамт УИХ-ын Ардчилсан намын бүлэгт, “ Эрдэнэс таван толгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсан байна. Мөн энэ үеэрээ тэд цаашид АН-д нэгдэн ажиллахаар болсноо зарласан юм.





С.Сарнай