sonin.mn

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын удирдлагууд өчигдөр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тэд: "Сонгуулийн Ерөнхий Хороо, Үндэсний Аудитын Газар нь сонгуулийн тухай хууль болон улстөрийн намын тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар мэдээлэл хийж байна. Мөн эрх бүхий хуулийн байгууллагуудад энэ талаар хандах болно. СЕХ Улсын Дээд шүүхэд бүртгэлгүй, үүсгэн байгуулагч нэртэй намуудыг хууль зөрчин бүртгэсэн байна. Энэ бол сонгуулийг будлиантуулах гэсэн маш ноцтой алдаа гэж үзэж байна. Ултөрийн намын тухай хууль 2024 оны 7-р сарын 01-нээс эхлэн хэрэгжинэ гэсэн хэдий ч сонгуулийн тухай хууль 2024 оны 01-р сарын 01-нээс хэрэгжээд эхэлсэн байгаа. СЕХ 2024 оны улстөрийн сонгуулийг зохион байгуулж явуулахдаа ямар нэгэн захиалга, даалгавраар хууль бусаар, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой болчихлоо.


Манай "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-тай адилхан нэртэй "Эрх чөлөөний эвсэл нам"-ын талаар ярья. Жишээлбэл Баянхонгор аймагт манай намын дэмжсэн малчин хүн саналаа өгөх гэхээр адилхан учраас энэ "Эрх чөлөөний эвсэл нам" бол манай намын саналыг шууд хулгай хийж байна гэсэн үг.



Гэтэл энэ нам нь хуучин "ЗОН" нам юм билээ. Гэтэл сонгуулийн Ерөнхий хороонд "Эрх чөлөөний эвсэл нам" нэрээр материалаа өгчихсөн, харин тамга нь "ЗОН" нам хэвээрээ. Нэр, тамга 2 нь зөрчихсөн.



СЕХ, АҮГ ийм зөрүүтэй материалыг хүлээгээд авчихсан. Дээд шүүхээс тус намыг бүртгээгүй, нэр олгоогүй байхад СЕХ-ноос 2024 оны 4-р сарын 08-ны өдөр "Эрх чөлөөний эвсэл нам"-ын дарга Б.Цацрал танаа гээд Аудитын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Д.Загджавын гарын үсэгтэй материалыг явуулчихсан байна. Улсын Дээд шүүх 2024 оны 4-р сарын 24-ний өдөр "Эрх чөлөөний эвсэл нам"-ын нэрийг бүртгэж авсан байдаг. Улстөрийн намууд сонгуульд өрсөлдөх гэж байгаа бол хуулийг дагах ёстой. Хууль бусаар сонгууль явуулж, МАНАН-ын тролл болоод УИХ-д очих юм бол дуугарч чадахгүй шүү дээ. Та нарыг намын дарга биш, лавлагаа гараагүй байхад чинь хууль зөрчөөд намын дарга гэж сонгуульд оруулсан, бидний ачаар гишүүн болсон учраас бидний төлөө кнопоо дар гэж шаардана.



Тийм учраас хууль зөрчиж бүртгүүлсэн улстөрийн намын дарга нар өөрсдийн саналаар татгалзаад, сонгуулийг шударга явуулья гэж хүсч байна.



Намын дарга биш, үүсгэн байгуулагч нь сонгуульд оролцох хууль байхгүй. Намын дарга нар сонгуульд оролцохдоо эхнээсээ хууль бусаар янз бүрийн байдлаар сонгуулийн ажиллагаанд оролцож, СЕХ хүртэл явчихсан байгаа нь бидний зүгээс харахад хууль бус ажиллагаа байна гэж харагдаад байна. Хууль бус сонгууль болох гэж байна. Тийм учраас ард түмэн хэрсүү байх хэрэгтэй. " гэв.



М.Чой