sonin.mn

ШШГЕГ-ын дарга асан, бригадын генерал М.Ганхүүтэй холбоотой таагүй мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Тодруулбал, Хууль зүйн сайдыг заналхийлсэн захидлыг  түүний эхнэр Ц.Нарантуяа  бичсэн нь тогтоогдсон. Түүнийг  Цагдан хорих төвд хоёр хоног саатуулсны дараа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа.

 

Анх түүний эхнэрийг саатуулах үед бригадын генерал “Та нар хүн андуураад байгаа юм биш үү” хэмээн гүрийж хүчний байгууллагынхныг нэлээд сүрдүүлж дарамтлахыг оролдсон гэдэг. Хэргийг шалгаж буй ажлын хэсгийн зарим ажилтан эхнэр, нөхөр хоёр хамтарч бичсэн байж болзошгүй хэмээн  эргэлзэж байгаа сураг ч дуулдсан.



Харин эхнэрийнх хэрэг намжаа­гүй байхад бригадын генерал  М.Ганхүү­тэй холбоотой ноцтой мэ­дээ­лэл гарлаа. Сүүлийн найман жилд  Хадгаламж зээлийн хоршоодын үүс­гэн байгуулагчдын буруутай үйл ажил­лагаанаас болж хадгаламж эзэм­шигч олон мянган иргэн хохирсон  гэж өдгөө ярьдаг.



Хамгийн сонирхолтой нь ХЗХ дампуурлаа зарлах үед хоршоодын хө­­рөнгийг битүүмжлэн хураан авч,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөн­­хий газарт шилжүүлж байсан. Хөөрхий хохирогчид “ШШГЕГ бидний хөрөнгийг өөрсдөө дур мэдэн зарцуулж үнэгүйдүүлж байна” гэж олон удаа мэдэгдэж байсан. Харамсалтай нь тэдний үгийг тухайн үед эрх мэ­дэлт­нүүд тоохгүй байсаар хуга­цаа алдаж сая л нэг юм арга хэмжээ аваад байгаа.

 

Найман жилийн өмнө битүүмжилсэн эд хөрөнгө нь үнэгүйдэж, ШШГЕГ-ын дарга  ажилчдын  гараар  орж  үрэн таран болсныг хохирогчид баримт­тайгаар дэлгэлээ. Тодруулбал, ШШГЕГ-ын дарга асан М.Ганхүү тус газрын даргаар 1.8 жил ажил­лахдаа нэг дор хоёр өрөө байр авч, түүнийгээ дөрвөн өрөө орон сууц болгосон байх жишээтэй. Түүнчлэн өөрийн төрсөн дүүгийнхээ нэр дээр “Туул Жин Пан”-гийн ард нэлээн том авто угаалгын газар бариулжээ.  



Тухайлбал, асар богино хугацаад баяжиж, тэтгэвэрт гарахынхаа өмнө­хөн  бригадын генерал цолоо авсан гээд дурдаж болно. Үүнийг нь илтгэх мэт ХЗХ-ны хохирогчид нэлээд ноцтой зүйл ярьж, түүний хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас үүдэлтэй гэдгийг шалгуулахаар болсон байна.



Түүнтэй хамгийн ойр шадарладаг Дотоод хяналтын албаны ажилтан  Р.Энхтайван ХЗХ-ны төлбөр барагдуулах ахлах шийдвэр гүйцэтгэгч байхдаа эрх мэ­дэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Бүтээн байгуулалт сан” ХЗХ-ны зээлдэгч Г.Оюунцэцэгийн 234 сая төгрөгийн зээлийн битүүмжлэлд бай­сан хө­рөн­гүүдийг чөлөөлж, нэг ч төлбөр төлүүлээгүй зэрэг олон нотой, ноцтой үйлд­лийг М.Ганхүү дарга нуун далдалсан байна.



Хамгийн гол нь М.Ганхүү  сүү­лийн хоёр жил идэвхтэй яригдсан хохирогчдын хо­хирол хэрхэн бодит хөрөнгө болохыг   маш сайн мэддэг бай­сан аж. Тиймээс л хохи­рогчид түүнийг хурдан хуга­цаанд яаж бэлжсэнийг нь шалгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ нь нэг талаараа үнэний ортой  гэж хэлэх хүн ч олон байсан. Ер нь бол ШШГЕГ олон мянган иргэний хөрөнгийг үнэ­гүй­дүүлж,  өөрсдөдөө ашиг хон­жоо олдгийг баримттайгаар өгүүлэгсэд ч олон бий.



Хэрвээ  ХЗХ-ны хохи­рогчид тэд­ний энэ луйврыг  олон  ний­тэд дэлгээ­гүй  бол бид тэдэнд итгээд л явах байсан. Тэгэхээр олон хүний хө­­рөнгийг завш­сан гэх брига­­дын генерал М.Ганхүү­­­гийн  гэнэт баяж­сан хий­гээд, түүний хөрөн­гийн эх үүс­вэрийг хаа­наас үүдэлтэй гэдгийг нь  хуулийн бай­гууллага хэр­хэн тогтоохыг олон хохирогч  харж,  хүлээж байгаа.


Дараагийн дугаартаа тус газрын нэр бүхий хүмүүс хохирогчдын хөрөнгийг хэр­хэн зувчуулсныг дэлгэх болно.

Эх сурвалж: "Өглөөний сонин"