
Зургаадугаар сарын 30-ны өдөр бизнес эрхлэгч Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын "том мөртөө үзэсгэлэнтэй" татвар, зардлын хуулийн төслийг дахин шүүмжилсэн. Хуулийн төслийг дэмжсэн хууль тогтоогчид ичих ёстой гэж олон арван пост нийтэлж, хэрэв хуулийн төсөл батлагдвал маргааш нь “Америкийн нам” байгуулагдана гэж мэдэгджээ.
Долдугаар сарын 1-ний үүрээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нийгмийн сүлжээнд бичихдээ: "Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг хүчтэй дэмжихээсээ өмнө Илон Маск "цахилгаан хөдөлгүүрт авто машины талаар албадсан тушаал"-ыг би эрс эсэргүүцэж байсныг мэднэ. Энэ бол инээдтэй зүйл, миний сонгуулийн кампанит ажлын гол хэсэг бол энэ байсаар ирсэн. Цахилгаан машин сайн, гэхдээ хүн бүр ийм машин эзэмшихийг албадах ёсгүй. Илон Маскийн авсан татаас нь түүхэн дэх хэнээс ч илүү байх. Хэрэв татаасгүй байсан бол Илон Маск үүдээ хаахаас өөр аргагүй болж, Өмнөд Африкийн нутагтаа харих байсныг ч үгүйсгэхгүй. Пуужин хөөргөх, хиймэл дагуул эсвэл цахилгаан машин үйлдвэрлэхгүй бол манай улс маш их мөнгө хэмнэх болно, бид харин Засгийн газрын үр ашгийн хэлтсээр үүнийг сайн байцаалгах ёстой байж магадгүй. Ингэвэл их мөнгө хэмнэнэ гэсэн байна.
Өнгөрсөн сард Д.Трамп Илон Маскийн компаниудын Засгийн газартай байгуулсан гэрээг цуцална гэж сүрдүүлж байсан юм.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Dear Mongols Donald Trump is the voice of the american people.Choice of the american people. Knockout win.Knockout loss. Winner takes all. Biden is not sleepy zombie period With respect ai Iron leader the Great