“Би бүх монголоо эмчилнэ” хэмээн алга ташуулан, олны дэмжлэг хүлээн гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль” хэмээх том нэртэй, бие чилээрхүү хуулийн төсөл санаачилсан дуулдана. Бие чилээрхүү гэхийн учир нь хэрвээ энэ хууль батлагдах аваас эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд эрх баригч МАН-ыг үзэн ядаад зогсохгүй, жигшин зэвүүцэх болно хэмээн салбарынхан шивэр авир хийж байна. “Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэж ардын үг байдаг. Эрхэм гишүүн дээрх хуулиасаа болж муу нэр, луу данстай болох эрсдэл өндөр харагдана.
Учир юу вэ гэвэл “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажилгаатай холбогдсон харилцааг тусгайлан хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д заасан Монгол Улсын иргэнийн баталгаат эрх буюу “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэсэн заалтыг төрийн байгууллага биш “Төрийн бус байгууллага” гүйцэтгэж ажиллахаар тусгасан байгаа нь “но-той, ноцтой” үйлдэл юм. Иргэн таны амьд явах баталгаа “Төрийн бус байгууллага”-д шилжиж байна гэсэн үг. Төрийн байгууллагын үүргийг “Төрийн бус байгууллагад” шилжүүлэн авах далд санаачлагын ард хувийн эрх ашиг нуугдаж байдаг нь нууц биш. Өөрийн хүнээр “Төрийн бус байгууллага”-ын удирдлагыг тавих, тэндээсээ ашиг орлого олох, өөрийн нөлөөг тогтоох зэргээр дарга нар давуу эрх эдэлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Ийм танил технологи үнэртээд эхэлсэн байна.
Мөн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүй, сахилга, хариуцлага алдвал төрийн бус байгууллагын шийдвэрээс шалтгаалахаар байгаа учир төрөөс чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хариуцлага тооцох замаар чанар, стандартыг сайжруулах боломж хязгаарлагдаж байна.
Дээрээс нь “Төрийн бус байгууллага”-ын тухай хуулиар эмнэлгийн мэргэжилтний төрийн бус байгууллага байгуулах нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага эсхүл гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэдэг нь ойлгомжгүй байхаас гадна төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх ямар шаардлага байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Тиймээс энэхүү хуулийг салбарын мэргэжилтнүүд дэмжихгүй байгаа бөгөөд УИХ-ын эрхэм гишүүд сайтар шүүн тунгаан үзнэ биз ээ.
Дараагийн нэг асуудал нь эмнэлэгийн мэргэжилтнүүдийг татвараар дарамтах заалт оржээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь заавал гишүүнчлэлтэй, сар бүр эмнэлгийн мэргэжилтнүүдэд гишүүний татвар суутгах талаар тусгагдсан байна. Заавал гишүүнчлэлтэй байгууллагын татвар учраас хууль батлагдвал бүх эмнэлгийн мэргэжилтэн сар бүр татвар төлөх буюу хүсээгүй татвар нэмэгдэх, татварын дарамт үүснэ. Ийм учраас заавал гишүүнчлэлээр элсэх ёстой, гишүүн бүр татвар төлөх ёстой, төлөөгүй тохиолдолд эзэмшсэн мэргэжлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаажсан эрхийн дагуу ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх болон бусад эрхүүд зөрчигдөх эрсдэл үүсч байна.
Монгол Улсад одоогоор Эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дархлаажуулалтын тухай хууль, Донорын тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэсэн багц хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Ж.Чинбүрэн гишүүний санаачилсан хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтууд нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид аль хэдийнээ тусгалаа олсон, дахин зохицуулах шаардлагагүй зохицуулалтууд байгаа тул хоёр ажил хийж цаг үрэхийн хэрэг юун.
Маш их зөрчил дутагдалтай, гомдол дагуулж, гамшиг нуугдсан эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаран сандран батлах шаардлага огт байхгүй бөгөөд салбарт шаардлагатай эрх зүйн өөрчлөлтийг Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой билээ.
Хүний их эмч Т.Буяннэмэх
Сэтгэгдэл0
Монголд хайртай нэгч төрийн түшээ төрийн албан хаагч байхгүй. Юу үнэн энэ л үнэн.....
Эмч байхын авилагчин, хүнийхээ хувьд муу хүн гэж мэддэг бүгд л ярьдаг. Угаас УИХ гэж гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр, хогын сав.
Чинбүрэн сайн эмч, Их хуралд эрүүл мэндийн салбарыг шинэчлэн сайжруулах чиглэлээр их зүйл хийх гэдэгт иргэд бид итгэж байна!
Гэнэн ч хүн юм уу даа өөрөө
Иргэд итгэлээ гэж хаашаа харсан юм байхав....болж бүтэж байгаа юм нэгч алга бүгд хулгайчууд ....
ТББ нэрээр мөнгө шаах нь дээ танил арга байна
Хүний эрхтэн зарж, мөнгө олдог эмч нарыг нийгэм шийтгэж чадахгүй дэвэргэж байна. Чинбзрэн бол худалч хог шаар байна билээ. Ард түмний төлөө сайд болохгүй зугтаад сууж байгаа новш юм.
Chivnii us erh ymbaa ashiglaad irgediig shulah ajildaa yasan erh orj bnaa??? Ene baidlaaraa bl ta mud hooloidoo hutga hoshinogondoo jad taviulna gedeg boloh viidee hu!!!
Үнэндээ ард түмнээ гэсэн бол мөн жинхэнэ тангараг өргөсөн хүний төлөө гэсэн бол энэ эмч УИХ гишүүн болохгүй байсан. Хамгийн гол нь ард түмнээ эмчлээд явж байсан бал ард түмэн үнэндээ баярлах байлаа. Одоо тэгээд бүр ТББ байгуулаад бүр хуультай болгоод эмнэлэгийг өарийн болгох санаархал. Ерөөсөө л энэ хүн мөнгө л харах шиг боллоо доо.
Нэрд их гарсан, нэр муутай энэ гишүүнээс хүмүүс их болгоомжилдог юм билээ.
Чинбүрэн бол олон хүнийг хулхидсан дүр эсгэгч этгээд дээ
Чинбүрэн эмч олон жил эмнэлэгийн салбарт ажиллаа. Хаана юу болохгүй байгааг сайн мэдэж байгаа. ТэгэхээрТББ энэ тэр гээд будилуулж байхаар ядаж хавдарт өвчин яагаад ихсээд байна. Мөн бараг 3 эмэгтэйчүүдийн нэг нь бамбай булчирхайн өвчтэй болоод байна энэ нь юунаас болоод байна гэх мэт асуудалд ухаанаа уралдуулж, төрийн өндөр албаны хүрээнд сайн судалгааны баг бүрдүүлж судалгаа, шинжилгээ хийлгүүлээчээ.
Батлагдах батлахгүй нь хамаагүй. Хууль санаачилсан болж мөнгө цохих. Эд нар юу ч үлдээхгүй хуу хамах санаатай л байна даа.
Эх орон ард түмэн минээ гээд цээжээ дэлдээд эхэлвэл цаана нь өөрийнх бяцхан эрх ашиг байдгийг баабар хэлсэн дээ
Энэ угаасаа Монголын хамгийн өндөр хахуултай эмнэлгийг удирдаж ард түмний эмзэг сэдвээр тоглосон этгээд
Судалгаагүй,түүхий ,дэвхэрч цовхорч байгаад төсөл өргөн барихаар ийм л юм болно доо
xumuus zob biczijee.
ЭМЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ ГЭЖ НЭГ ЮМ ГАНЦ МАНАЙД Л БАЙХГҮЙ. ЭНЭ ЧИНЬ МЧ НАРЫН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ МАШ САЙН ХӨШҮҮРГЭ БОЛДОГ БАС ХАМГААЛДАГ. ДААТГАЛГҮЙ БОЛ АЖИЛ ОЛДОХГҮЙ. ХАРИУЦЛАГА ИХ АЛДАЖ ХОЁРООС ДЭЭШ ДАТГАЛЫН БАЙГУУЛАГЫГ СҮЙТГЭЛ УЧРУУЛБАЛ ДААТГАХ ГАЗАР БАЙХГҮЙ БОЛНО, ДААТГАЛГҮЙ БОЛ АЖИЛГҮЙ БОЛНО. ХАА Ч АЖИЛ ХИЙ ЭРХГҮЙ. ТЭГЭЭД Л АЛДАА ГАРГАХГҮЙГ ХИЧЭЭНЭ. МАНАЙД БОЛ ЭМЧ НАР ХЭРЭГТ ОРОХООС АЙГААД ХҮНД ӨВЧТӨНӨӨС ЭВТЭЙХЭН ЗУГТААД БАЙДАГ ЮМ Л ДАА
Төр бүх юмыг хийх гэж дайрдагаа болих цаг болсон. Харин ч ТББ төрийн олонх чиг үүргийг хэрэгжүүлдэг, олон нийтийн хяналтыг чангатгах арга замаар төрийн дарамт ачааллыг бууруулах, төрд ажиллаж байгаа хүнд сурталтнуудын идэх уух шуналыг хазаарлах арга замыг эрэлхийлэх цаг болсон
Чинбүрэн чиний шуналтай уйваагүй занг олон эмч нар мэднэ дээ одоо ард түмнээрээ тоглох дутаж гэнээ
Чинбүрэн эмчийн ёс зүйгүй , шуналтай ,мөнгө нэхдэг ,авилгачин ,хавдар судлалын эмнэлэгт авилга цэцэглүүлсэн ,шавь нараа авилгачин болгосон,баян хүнд үйлчилдэг гээд их ярьж бичих юм,яагаад шалгуулдаггүй юм бол.Мөнгөгүй жирийн нэг эмч их хуралд ороод ирэхгүй байх, өвчтөнөөрөө нилээн их мөнгө хийсэн болтой, гэтэл хавдрын шинэ эмнэлэг бариулчих хугацаа их бсан,энэ хүнийг төр ч их сонссдог бсан.Орхиод явсан эмнэлгийнхээ царайг нэг хараасай,ямар сэтгэлгүй ажиллаж вэ? Өвтөнөөрөө бизнес хийсэн хүнд бизнес санаа л төрнө,хууль нь тийм л бгаа .Харин АТГ шалгах ёстой,шударга бус нийгэмд ийм хүмүүс дээшээ яваад бгаад ард түмэн ихэд дургүйцсээр нэг тэсрэх байхдаа.
ene neg buhniig medegch jenkogoosoo mungu salgaj chadaagui yum bxdaa su batboldiig yarihaa bolichij
Харин ч эмч, сувилагч нарын эрх ашгийг хуульчлан хамгаалах хууль гаргах гэж байна. Эмч, сувилагч нар өөрсдөө санал санаачилга гаргаж, Ж.Чинбүрэнд хэлж идэвхтэй оролцоорой
Huviin baiguullaga eruul mendiin uichilgee uzuulseniihee ur dund daatgalaas yagaad sanhuujuulj bolohgui gej ? Mon emch bolgon uildverchnii evleldee mongo ogdog shigee Emchnariin holboondoo mongo ogj erh ashig ner hendee hamgaaluulah heregtei