
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг.
Фронтын ба ар талын мэдээнүүд Орост тун ээлгүй хэвээр байна. Орос орон бараг тэр чигтээ Украины цэргийн тагнуулын сүлжээний хяналтад орчихсон байх шиг санагдлаа. Гуравхан өдрийн “ЦТА” нь гурван жилээ дуусгаад 4 дэх жилдээ орохдоо Оросыг ийм хүнд байдалд орууллаа. Өдүүлсэн дайн нь эх орондоо буцаж ирлээ гэдэг рүүгээ л явж байна, цэргийн хүний ойлголтоор. Оросын нутагт дрон, нисэгчгүй онгоцоор Украин халдаж буй бичлэг оросын сайтуудад гараад ирсэн, нуугаад ч нэмэргүй. Өчигдөр ийм мэдээ албан ёсны болж тарсан байна. Оросын агаарын ба сансрын хүчний 4 баазад (ВКС) учирсан хохирол гэжээ.
Нийт 17 онгоц сүйрсэн, үүнд:
-Оленья - Ту-95М 4 онгоц, мөн нэг Ан-12, нэг Ту-22M3
-Белая - Ту-95M 4 онгоц, Ту-22M3 мөн 4 онгоц
-Иваново - А-50 2 онгоц
-Дягилево - нэг Ту-22M3 гэжээ.
Цэргийн мэргэжлийн сайтын мэдээллээс дүгнэж үзэхэд Ту-95, Ту-22 нь үйлдвэрлэлээс аль хэдийнээ хасагдсан, дахин үйлдвэрлэхгүй болсон, тэгэхээр хэрэв халдлагад өртөж гэмтсэн л бол дахин сэргээн засварлаж ажиллагаанд оруулах боломжгүй. Далавч цуурсан цоорсон бол тэгээд л төмрийн хог болно. ОХУ-ын ВКС нь одоогоор хэр нөөцтэй вэ гэдгийг халдлагын өмнөх тооцоогоор гаргажээ. Ойролцоогоор гээд цэргийн онлайн сэтгүүлд бичсэнээр бол хүнд, стратегийн, алсын зайн бөмбөгдөгч, пуужин тээгч Ту-95 ба Ту-22 онгоц нийт 110-115 бий гэсэн бол саяын халдлагаар 40 хүртэл тооны онгоц халдлагад өртсөн гэж украины эх сурвалж өгүүллээ. Украины хотууд руу бөмбөг, пуужин харваж хотуудыг сүйтгэж, энгийн иргэдийг хөнөөж байгаа онгоцны тоо цөөрлөө, тэдгээр нь Орост ялалт авчрахгүйгээр үүрд алга боллоо гэсэн үг.
Гол асуудал Орос даяар дээр доргүй шооконд орж айдаст автлаа. Авиабаазууд нь ийм хамгаалалтгүй байгаа юм чинь оросын иргэний байгууламжууд яах вэ гэсэн асуулт орос хүн бүрийг түгшээж байна.
Оленья буюу хаа холын умард туйлын Мурманск орчимд байдаг оросын стартегийн бөмбөгдөгч онгоцны аэродромд цохилт өгч, манай архан талд бүр Эрхүү мужид халдаж чадсан гэхлээр санаанд нэг л бууж өгөхгүй байна. Украинчууд 13/15 инчийн “FPV камиказе дрон” гэдгээрээ алдаршлаа. Нэг ширхэг нь $430 үнэтэй дрон нэг нь $100 саяас илүү үнэтэй, тэгээд бүр 40 орчим стратегийн бөмбөгдөгч онгоцыг нь сөнөөнө гэдэг дэлхийн цэргийн түүхэнд байгаагүй онцлог үйл явдал боллоо. Цэрэг-техникийн шинжлэх ухааны цоо шинэ судлагдахуун гарч ирлээ. Хамгийн чухал нь тагнуулын мэдээ, хоёрдугаарт тээвэр ложистик, гуравдугаарт хүрэх газраа аюулгүй хүрсэн бол зорилгоо биелүүлэх. Энэ л дүрмээр Украин ажилласан байна. Украинчууд нисэгчгүй онгоцондоо хиймэл оюун ашигласан, тэгээд дайсныхаа стратегийн бөмбөгдөгчийн сул цэгүүдийг олж тодорхойлоод халдаж, устгаж чаджээ.
Германы канцлер Фридрих Мерц “Герман, Франц, Их Британи, АНУ нь Украинд зэвсгийн нийлүүлэлтэд тавьсан газар нутгийн хязгаарлалтыг цуцаллаа” гэсэн.
Тэгэхээр одоо Орос даяар цэргийн бааз, байгууламж, үйлдвэрүүдийг хууль ёсны бай гэж үзээд алсын тусгалтай зэвсгээр (пуужин, дрон, нисэгчгүй онгоц, бусад) довтлох боломжтой боллоо. Цэргийн мэдээллийн сайтуудаас нэг онцлог мэдээ олж үзлээ. Украины онгоцнуудыг НАТО- гийн тоон системд нэгтгэх тухай тохиролцож гарын үсэг зуржээ. “Link-16” буюу армийнханд зориулсан Wi-Fi гэж нэрлэгддэг систем. Онгоц болон агаарын довтолгооноос хамгаалах системүүдийн хооронд цагийн байдлын бодит мэдээлэл солилцох боломж олгох, хурдан хариу үйлдэл үзүүлэх боломж нэмж олгодог тусгай тоон систем. Энэ систем хүний ба өөрийн галын довтолгоог тодорхой нарийвчлалтай оношлож мэдээлдэг гэжээ.
Дээд ерөнхий командлагч Владимир Путин сэтгэл санаа тогтворгүй, маш хүнд байдалд байгаа нь ТВ-ийн бичлэгээс харагдаж байна. Украины алагдсан цэрэг, иргэдэд Путин санаа зовохгүй байлаа гэхэд мөдхөн ялна гэж ятгаад фронт руу илгээгээд алуулсан, эрүүл мэндгүй болгосон тэр олон зуун мянган орос иргэддээ хожим юу гэж тайлбарлах вэ гэдэгт Путин сэтгэл түгшиж байгаа, хүн юм хойно. Ингэхэд сая сая “миллионы добровольц”-ууд хаачсан бэ гээд оросын блогерууд асуугаад эхэлжээ.
Путин ялалтын баярын өмнөхөн “Сар бүр оросын армид сайн дураараа (“добровольно”) 50-60 мянган залуу эрчүүд элсдэг” гэсэн ба сайн дураараа цэрэгт элсэх хөлс нь 5 сая рубль гэж БХЯ нь мэдээлсэн.
Гэтэл ердийн арифметикаар бодоод үзтэл дайны энэ гурван жилд сар бүр 50-60 мянга гээд үржүүлбэл бараг 2 сая цэргийн тооцоо гарч ирж байна. Мэдээж нэмэлт хүч татаж авчрахгүй бол фронтыг барьж байх, бас өргөн фронтоор давшина гэж байхгүй. Гэтэл одоо бол эсрэгээрээ явж байна. Контрактник гэдэг цэргээ сар бүр сольж амрааж, шинэ хүчээр сэлбэж чадахгүй байна. Массаараа ротац хийнэ гэж бүр байхгүй болсон. Дайчилгаагаар очсон цэргүүд окопонд 10–12 сар халаа сэлгээгүй хэвтэж байна. Тэднийг үнэ цэнэгүй таваар адил үздэг ба тэдэнд найдвартай ар тал ч гэж алга. Орос офицеруудын байнгын гомдол хүсэлт нь бие бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байна, нөгөө сая сая сайн дурынхан хаачив гэх гомдол юм.
Байгаа цэргүүдээ атаканд хөөж оруулаад махан довтолгооны зууш болгочихоод дахиад шинийг нэхээд байдаг. Оросын цэрэг олон зуу, мянгаараа, бүр үй олноороо Украины зэвсэгт хүчний бэхлэгдсэн байрлалын аман дээр үхээд овоороод байдаг.
Фронтын метр тутамд олон зуун орос цэргийн амиар дэнчин тавьж тулалдаж байна. Новобранц буюу шинээр татагдан хөлслөгдөн ирснүүд нь алагдсан, шархадсан, оргосон цэргүүдээ орлож чадахгүй байна. Иймд оросын блогерууд сар бүр 60 мянган сайн дурынхан гэдгийг “Путины үлгэр” гэж нэрлэдэг болсон байна. Энэ бүхнийг би юу гэж дүгнэж байна гэвэл Украины зэвсэгт хүчин хориглон хамгаалалтаа ч, ялангуяа Оросын нутгийн гүн дэх агаарын довтолгооноо ч амжилттай хэрэгжүүлж чадаж байна. Путинд барагдахгүй их цэрэг байгаа ч хохирол нь дэндүү их байна. “Түрэмгийлэл” ба “Эх орноо хамгаалах дайн” гэдэг нь ус тосоороо ялгарлаа. Украины эх орноо хамгаалагчид Оросын шилдэг армийн ноён нурууг хугалсан төдийгүй одоо Орост өөрт нь өдөөсөн дайныг нь буцаан авчирлаа. Дайныг ялалтаар дуусгах тухай Путины үлгэрт итгэх хүн эрс цөөрсөн, бараг ч байхгүй!
Адьяaгийн Батсайхан (бэлтгэл хошууч
Сэтгэгдэл21
Гөлөг
Орос цэрэг гэж гэж байхгүй ээ,,,орос бууны мах л гэж байнаа,,,,орос бууны махнууд бол бөгспутинд зарлагын материалшдээ,,”””,оросын ард түмэн цагаан цаас,,,түүн дээр юу ч эрээчиж болноо гэж,,,,бөгспутин бол энэ цагаан цаасаар бөгсөө арчиж байгаам,,
Гях,,гяхх,,,гяхх,,,оросын агаар эсэргүүцэн хамгаалах системийн хамгийн хүчирхэг хэрэгслэл нь хэрэглээнээс гарсан хуучин покришек,,,
mundag bichjee.
Неофаштын трол бас орсод сурч байсан гэчихжээ! Ацны бэлтгэл хушууч .
Радио долгионы хуульгүй манай улсад америк, японы технологи ашиглаж дроныг нисгэх ажлыг хийж байсан хөгшин гадаад байсан шүү. 2016, 7 оноос гэнэт л Орос явж үзээд ийм боломжийг судлаад байсан. Одоо тэгээд эрхүүд ийм зүйл болж байна. Монгол улсын өглөөний 6 цагт пи пи пи Улаанбаатараас ярьж байна гэж эхэлдэг аналоги дохионы давтамжийг цэргийн салбарт ашиглаж байгаа болов уу. Яг ийм аргыг судлахаар хөгшин гадаад орос орсон болов уу. Балиар новшийн гадаадууд манай улсад огт дэмжихгүй, манайхыг ашиглаад хаядаг. Цагийн зүүг тааруулдаг дохиогоо монгол улс ашиглахгүй болсон нь бусдад боломж олгох аюул бий.
Неофашистын трол. бас орсод сурч байсан гэчихжээ! Ацны бэлтгэл хушууч .
Өө украйнь ялсан хэвээр л байгаа юм бн гэж ойлголоо оо!? Зөв үү?!
Хар гүлэг бэлтгэл хошууч чи өмхий амаа тат… украйн гэж улс удахгүй алга болно.. чи уйл.. яг одоо уйл… хар хошного минь !!!!
Орос цэргүүд дарга нар н тэднийг нэг удаагийн цэргүүд гэж доромжилдог тухай гомдоллож байсан
Юу гуцаад бгаан дотооын урвагч нарийн балгаар хорлон сүйтгэгчидэд өртөөд бга тэд нь ГУР ын албадтай чатбот мсэнжээр харьцаад байхад. Тэгээд Орос нь хариугийн хатуу өгөөд Украйнд асар их хохирол учруулж бнаааа
Украин ялагдаад дэлхий даяар хүлээн зөвшөөраад, Америк ч хүртэл хүлээн завшөөрөөд байхад худлаа өуудаад байх юм. Украинд сурсан хушууч овоо хэдэн халтар доллар эздээсээ аваад амиа зогоож байна уу. Үргэлжилөэл нэмээд хэдэн төграг хураана гээд баярлаад сууж байна уу? Ороо дэлхийн 52 оронтой ганцаараа тэмцэж бн, хэтэрхмй энэрэнгүй царайлж баахан украин дүрвэгсэд оруулсан нь одоо гай болж байна. Удахгүй үзүүлж өгнө
Ямар сайндаа л Хойд Солонгосын өлсгөлөн цэргүүдийг гуйж авчирч байлдуулж байх шив. Путин Украиныг дэндүү басч одоо амаа барьж зогсоож чадахгүй чацга царайлж байгаа ш дээ. Путин гэгч шар сармагчин өвгөн технологийн талаар ямар ч мэдлэггүй орк компютер ч ашиглаж мэдэхгүй өвгөн ш дээ. Орос Украинд хоцрогдсон бүх зэвсгээ хэрэглээд бараг дуусч байна даг Ямар сайндаа Хойд Солонгос Иран Хятадын бөгс долоож байгалийн баялагаа үнэгүй шахам өгч хэдэн зэвсэг авч байлдаж байна Орос машинаа ч хийж чадахгүй арчаагүй улс мундаг зэвсэг хийдэггүй зөвхөн Зөвлөлтийн үеийн хэдэн пуужин танк их буу нөөцөөр байлдсан одоо тэр нь дуусч байна ккк. Украин дэлхийн дайны түүхэнд анх удаа хиймэл оюун ухаан ашиглаж хүний нутагт сүрэг дроныг алсаас өөр улсаас удирдан стратегийн бөмбөгдөгч нарыг нь устгалаа ш дээ
eee Badarch tahar gedeg guilgachin hachihaw a esreg medelele tbichech e ajilgui har bugsni nuh ulsud setheler unad uhchehegui bga da kkk oros n yanaaaa odo 4 jil baildada bardaggui eee kkkkkk
За нөгөө Батсайхан гэгч нэг л их мэдэмхийрсэн , хийрхсэн юмнуудаа дахиад бичээд эхэллээ хөөрхий ингэхидонтой юм байлгүй дээ чааваас гэж.
Энэ ац орчин цагийн цэрэг дайны шинжлэх ухааныг даанч мэдэхгүй гөлөг дөө.Худлаа нэг талыг барьсан мэдээлэл шаана.Энэ гар хойно сурч бхда оросуудад их дээрэлхүүлж гөлөг шиг нусаа татсан амьтан бсан бхда яг тарвагадорж шиг
Энэ ац орчин цагийн цэрэг дайны шинжлэх ухааныг даанч мэдэхгүй гөлөг дөө.Худлаа нэг талыг барьсан мэдээлэл шаана.Энэ гар хойно сурч бхда оросуудад их дээрэлхүүлж гөлөг шиг нусаа татсан амьтан бсан бхда яг тарвагадорж шиг
Не болтай предатель Монголии
Энэ солиот солиороод эхэлж
Адьяaгийн Батсайхан, ты пидорас и пиздобол.
Сар бүр 60 мянган сайн дурынхан очдог гээд Путин өөрөө ам алджээ. Өдөр бүр 1200 орчим орос цэрэг алуулдаг гэж Украйны тал мэдэгдэж байгах. 36 мянга нь алуулж, 24 мянга нь шархаддаг юм байна. Украйны тал ангаа зөв тоолж байна.