
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 6 /DW/. АНУ-д хийж буй анхны айлчлалынхаа үеэр Германы Канцлер Фридрих Мерц Ерөнхийлөгч Дональд Трампыг Украины эсрэг Оросын дайныг зогсоох хүчин чармайлтын “гол хүн” гэж нэрлэжээ.
“Энэ дайн ямар аймшигтай гэдэгтэй бид санал нэгдсэн бөгөөд үүнийг хэрхэн зогсоох аргыг эрэлхийлж байна" хэмээн тэрбээр пүрэв гарагт буюу өчигдөр Цагаан ордны Зууван танхимд хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдсэн байна.
Ф.Мерц Америкийн Ерөнхийлөгчид хандан Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг уриалаад Украины дайныг зогсоохын тулд хамтран ажиллахыг санал болгосон байна. "АНУ бол энэ дайныг зогсоохын тулд аливаа алхмыг хийх маш хүчтэй байр суурьтай" гэж тэрбээр хэлээд “бид чадлынхаа хэрээр бүхнийг хийхэд бэлэн байна” гэж онцолжээ. Үүний сацуу тэрбээр ОХУ-ыг түрэмгийлэгч, дайныг өдөөгч гэж мэдэгдсэн байна. "Бид Украины талд байгаа" хэмээн Ф.Мерц онцлоод Герман болон Европын Холбоо Киевийг улам хүчирхэг болгохыг хичээж байна" гэж нэмж дурджээ. Харин Д.Трамп энэ талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй байна.
Цагаан ордонд Ф.Мерцийг хүлээн авч уулзах үеэрээ тэрбээр Германы батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлж байгааг сайшаасан байна. “Одоогийн байдлаар та бүхэн батлан хамгаалахад илүү их мөнгө зарцуулж байгааг би мэднэ, энэ бол сайшаалтай алхам юм” гэж Д.Трамп онцолжээ.
Д.Трамп Оросын эсрэг үргэлжлүүлэн хориг арга хэмжээ авахыг үгүйсгэсэнгүй. Хэрэв Украины дайн дуусахгүй бол хатуу байр суурь баримтална гэж тэрбээр анхааруулаад хатуу бодлого хоёр талын аль алинд нь хамаатай гэдгийг нэмж дурджээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин орныг бүхэлд нь эзлэхийг хүсэж байгаа ч “ийм зүйл болохгүй” гэж Америкийн удирдагч итгэлтэйгээр мэдэгдсэн байна. Д.Трамп хэрвээ тухайн үед Ерөнхийлөгч байсан бол Оросын цэргүүд ийм өргөн хүрээтэй довтолгоо эхлүүлэхгүй байх байсан гэж үздгээ дахин илэрхийлжээ. Цагаан ордны тэргүүн мөн Германд байрлаж байгаа цэргүүдээ татахгүй гэдгийг баталжээ. Ф.Мерцийг Вашингтонд анх удаа хүлээн авахдаа тэрбээр түүнийг “Герман улсын гайхалтай канцлер” хэмээн нэрлэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Хошного трамп зөнөсөөөөнннн,,,,хорголоороо тоглож суудаг болсон,,,,яаг бөгспутин шиг,,,
Cocaine train team-ийн гишүүн мансуурсан фашист алиалагч Мерц юу ч чадахгүй бичкэн амьтан бөлгөө, ккк
МАН ын засгийн газар бүх төрлийн татварыг хэдэн дахин нэмж монголчуудыг элгээр нь хэвтүүлж дөнгөж амьтай голтой болгоод байна. МАНын хулгайч авлигалчдад дээрэлхүүлж амин зуулгаа алдаад байгаа монголчууд наадам хийж баярлаж цэнгэх нь зөв зүйтэй асуудал мөн үү? Илжгийг тэргэнд хөллөж ташуурдаж зовоох тусам эзэндээ хайртай болж номхордог гэдэг. Монголчууд МАН ын тэрэгний илжигнүүд болчихоод байна уу? Наадам хийхийн оронд Хүрэлсүх Нямбаатар гэсэн МАН-ын авлигачин хулгайч нарыг албан тушаалаас нь зайлуулж гянданд хийцгээе.Ингэвэл монголчуудын жинхэнэ баяр цэнгээн найр наадам тэр болно
Энэ Мёрц хуучин Гитлёрийн нацист нам хариуцсан орлогч Рудольф Гeсстэй царай биёээр адилхан хүн байна шүү ! Гeсс 40 оны намар Англитай хэлэлцээ хийх гэх шүхрээр Англид буугаад тэндээ дайн дуустал хоригдсон юм ! орыг нь Мартин Борман авсан ! Бас энэ Мёрц Зөвлөлтийн урвагч дэслэгч гёнарал Власовтой адилхан хүн байна ! Бас иймэрхүү янхигар өндөр нүдний шилтэй цувтай хүн байсан юм !
Энэ Мёрц хуучин Гитлёрийн нацист нам хариуцсан орлогч Рудольф Гeсстэй царай биёээр адилхан хүн байна шүү ! Гeсс 40 оны намар Англитай хэлэлцээ хийх гэх шүхрээр Англид буугаад тэндээ дайн дуустал хоригдсон юм ! орыг нь Мартин Борман авсан ! Бас энэ Мёрц Зөвлөлтийн урвагч дэслэгч гёнарал Власовтой адилхан хүн байна ! Бас иймэрхүү янхигар өндөр нүдний шилтэй цувтай хүн байсан юм !
Трампын дотоод бодлыг зөвхөн үйлдлээр нь дүгнэхээс өөр аргаар тодорхойлох боломжгүй л харагдаад байгаам даа. Маш зальтай маш ухаалаг өвгөн байгаам