sonin.mn

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордон хуралдлаа. МАН-ын бага хурлыг ирэх Даваа гарагт буюу 6-р сарын 9-нд хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий Сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ.


Эх сурвалжуудын өгүүлж буйгаар дараагийн Ерөнхий Сайд хэн байх вэ? гэдэг дээр бүлэглэлүүд тохирч чадаагүй байгаа учраас ийн хойшилж буй гэнэ.


Монгол Улсын Ерөнхий Сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Н.Учрал, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар өрсөлдөж буй аж.


Н.Отгончимэг