sonin.mn
Олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Улсын заан, МҮОХ-ын Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж буй билээ.
 
Тэгвэл цагдаагийн байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн 11.1 дэхь зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт өнөөдөр хүргүүлжээ.
 
Мөн түүний биеийн байдал нь хэвийн болсон гэж үзээд 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр хорих ангид албадан саатуулсан байна.
 
С.Сарнай