Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр 77 дугаар зарлиг гаргаж, Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Дамдины Ганзоригийг томилж байв. Д.Ганзоригийн Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллах томилолтын хугацаа нь зургаан жил байх заалт хуульд бий. Үндсэн хуулийн 51.2-т “...Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэж заасан. Гэхдээ Д.Ганзориг хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа бууж магадгүй болжээ. Ийм мэдээлэл улс төр, хууль хяналтынхны дунд яригдаад удаж байна. Үүнд долоон сарын өмнө батлагдсан Шүүхийн тухай багц хуулийн өөрчлөлт ч хамаатай.
Уг нь Д.Ганзориг дөнгөж томилогдоод “...Шүүх, шүүгчийн хараат бус байдлыг үндсэн агуулга, зарчмаар нь хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, шүүхийн дотоодод шударга, ардчилсан байдлыг хангахаас ажлаа эхэлнэ. Цаашдаа шүүн таслах ажиллагаанд гарч байгаа алдаа дутагдалд хуулийн хүрээнд хариуцлага тооцох зарчмаар ажиллана. Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албыг шударга, зарчимтай, хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хаших болно” гэж байв.
Гэвч түүнийг Дээд шүүхийн ерөнхий шүүгч болсноос хойш шүүх байгууллага логик зөрчил ихтэй бодлого, шийдвэрийг гаргадаг болжээ.
Ганцхан жишээ гэхэд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Д.Ганзориг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдсоны дараахнаас улстөрчдийг бөөн бөөнөөр нь баривчилсан. Сонгуульд нэр дэвшигчид ч олноороо цагдан хоригдож байв.
Тэр үеэр Монголын шүүх, ер нь дэлхийн шүүхийн практикт байгаагүй асар өндөр хэмжээний барьцаа шаардсан. Хэрэв шүүхийн нэхсэн барьцааг өгөхгүй бол баривчилж хорьж байв. С.Баяраас таван тэрбум, С.Баярцогтоос 10 тэрбум, Б.Бямбасайханаас хоёр тэрбум төгрөг гэхчлэн их хэмжээний мөнгөн дүнтэй барьцаа шаардсан шийдвэрүүдийг гаргаж байсан юм. Үүнийг төлөөгүй яллагдагчид цагдан хоригдож, яг жилийн өмнө анхан шатны шүүхүүд ээлж дараалан ялласан.
Харин жилийн дараа, өнөөдөр энэ хүмүүсийн олонх нь суллагдсан. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэр Дээд шүүх дээр “унаж”, хорих ял нь багасах замаар суллагдацгааж байгаа юм.
Асуудлын гол нь ял шийтгүүлж, өнөөдөр суллагдсан хүмүүст биш бөгөөд ийм нугалаа гаргасан шүүх буруутай гэж үзэгсэд олширсон байна.
Эх сурвалжийн мэдээллээр, Дээд шүүхийн шийдсэн зарим хүний хэргийн шийдвэрт “но” орсон бололтой. Барим тавим факт яригдаад эхэлсэн байна.
Ийм байдлаар ажлаа эхэлж, өнөөдөр үргэлжлүүлж буй Д.Ганзоригийг цаашид ажил үүргээ шинэ хуульд нийцүүлж гүйцэтгэнэ гэдэгт шийдвэр гаргах түвшний хүмүүс итгэхгүй байгаа гэх мэдээлэл байна. Ямартай ч Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн суудал “ганхаж” эхэллээ.
Тиймээс Дээд шүүхийн дараагийн ерөнхий шүүгчид “нэр дэвшигчид” ч тодроод эхэлжээ. Тэгэхээр ирэх намраас шүүх байгууллага дээрээсээ эхлээд өөрчлөгдөх бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Жэнко тавьсан бол хурдан өөрчлөхөөс нааш засал авку нь тодорхой! Тэр маш хорлонтой юм бодож олсон байж таарна.
Авилгачдыг шоронд хийсэн нь зөв алхам болсон. Одоо тэд шоронгоос гараад эргээд шүүсэн шүүгчдэдээ тооцоо бодож байна. Уул нь хоригдогчдын ялыг бүрэн эдлүүлсэн бол ийм юм болохгүй байсан.
Цэвэрлэх хүний нэг бололтой. Ганзагачны гахай зөөгч байх нь
шүүгч хүн яллах гэхээсээ ялыг нь хэрэгсэхгүй болгох, бууруулах ямар гаргалгаа байна вэ гэж хардаг байх ёстой. Аль 1660 онд хүн зодсон хүнийг шийтгэхдээ юунаас болж ийм хэрэг гарах болов гэдэг цаад учир шалтгааныг нь олж тогтоо гэдэг байсан юм билээ. Хууль шүүх энэрэнгүй байх ёстой
1960 онд л доо, монголын хуулийн байгууллага тэгж ажилладаг байсан юм
Баяр тэргүүтэй авилгачидыг арайхийж шоронд хийгээд байтал сүг тэргүүтэй авилгачид засаг аваад суллачихсан. Одоо энэ залууг шоронд хийж бяраа гаргах байх даа.
Баяр нар бол ямар ч хэрэг хийгээгүй хэлмэгдсэн хүмүүс.ОТ хөдөлгөсөнд монголчууд бид харин ч баярлаж явах учиртай. Хувийн өш хонзонгоороо гол өрсөлдөгч нараа шоронд хийж холдуулсан Жэнкогийн төлөвлөгөө нурсан. Одоо харин баталгаа нотолгоотой хэргээр нь өөрийг нь хамсаатнуудтай нь шоронд хийх ёстой юм
Ямар ч гэсэн том хулгайчуудад ял өгсөн нь зөв байсан. Гэхдээ ял нь дэндүү хөнгөн, нэгийгээ зодсон сургуулийн хүүхдэд өгөх ял байсан. Ганзоригийг хуулийн хугацаагаа дуустал ажиллуулбал Эбагаас эхлээд муу сайн хулгайчуудад жинхэнэ "шан" хүртээх байх.
Ордны 3 давхраас үүрэг даалгавар авч байсан бол хусагдаж л таарна.
Hemsegee zangidahaar yadag yum bol? Humuus aidag yum bolov uu...
Энэ бузар авилгалч төдийгүй дээд шүүхийн бусад бүх шүүгчдийг зайлуулж их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Энэ бузар авилгалч шүүгчдийн дэмжлэгээр Монголд хууль биш эрх мэдэл, мөнгө үйлчилж байна
Тэр олон тэрбумыг авах нь Женкод л хэрэгэй бус уу? Мөнгө яаж босгох талаар нарийн бодсон ажиллагаа байхаа.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Шударга залуу шүү, зоригтой шинэчлэл хийж байгаа, тэр нь таалагдахгүй амь нь тэмцсэн муу хүмүүсийн явуулга хоосон мэдээ бна