Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдээс хамгийн эвгүй зүйл заалтаар Т.Аюурсайхан шалгагдаж байна. Түүнийг “...Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж, яллагдагчаар татсан” хэмээн АТГ-аас мэдээлсэн. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны хоёрдугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавьсан. Бас нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Түүнчлэн “...НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн хоёр, 20.3 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан” учраас ийм арга хэмжээ авснаа шүүхээс албан ёсоор мэдээлжээ.
Мөн тэр өдөр нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүнээс, бас сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргасан. Хүсэлтийг нь хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан.
Гэвч АТГ-аас УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган эхлэхийн өмнөх өдөр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлснээ зарлалаа. Тэдгээр гишүүдийн нэг нь Т.Аюурсайхан байв. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаан дээр Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх захирамж гаргаснаа танилцуулжээ.
Тэгэхээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы бүрэн эрхийн асуудлыг өөрийнх нь хүсэлтээр, аль эсвэд Ерөнхий прокурорын саналаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй болоод байгаа юм.
Харин түүний тухайд удаа дараагийн мэдэгдэл хийгээд УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өгсөн өргөдөлдөө бичсэнчлэн “...УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсон” хэмээн үзсэн хэвээр байгаа аж. Тэрбээр “...Намайг нүүрсний хэрэгт буруугаж байгаа бол эхлээд тэр “дарга”-аа шалга. Түүнийг шалгаагүй байж намайг шалгана гэж байхгүй. Надаас түрүүлээд тэр хүн явах ёстой” гэжээ. Тэгэхээр “...Т.Аюурсайхан нүүрсний хэрэг дээр хэнтэй барьцаад байна вэ” гэдэг нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.
Б.Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(21)
Мэдээж , түүнээс дээш ГУРВАН " ДАРГА " л байгаа биз дэээ ...
Гэмт хүн гэлбэлзлэнэ.Хэрэг хийгээгүй би УИХын гишүүнээсээ татгалзаж байгаад шалгуулна гээд байсан.Одоо юу болов.Шудрага таваас 2 нь явлаа.Буруу шүгэл үлээж хэнтийд мөнгөөр бороо оруулснаараа нөгөөдүүл нь бас явах байхаа даа
Тэр барьцаад байгаа дарга нь манигар нүүртэй, шулга хэлтэй сармагчин төрхтэй ,эм хүний умдаг салтаа шагнах тун дуртай далдаганасан нэг муу хулгайч байдаг юм..
Бээжингээс өгсөн нэрсүүдээс хэд хэдэн дарга нар Л.Оюун-Эрдэний ивээлээр хариуцлагад татаглаагүй нөхдүүдтэй барьцсан байхаа ккк
ҮЛДСЭН ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИД НАРТАЙ БАРЬЦСАН. ЖИШЭЭ НЬ ЖЭНКО БАТТУЛГА ЯАХААРАА 1 ТЭРБУМ ДОЛЛАР ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХТЭЙ ХАМТРААД ЧИМЭЭГҮЙ БАЙГАА ТАЛААР, ЗАНДАНШАТАР МӨН НҮҮРС ГАРГАСАН КВОТТОЙ ТАЛААР, АНАНДБАЗАР, РАДНААСЭД, Б.ЭНХ-АМГАЛАН, ДАРХАНЫ ДАВААНЯМ, АМАРТҮВШИН НАРЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУУДУУТАЙ ЗЭЭЛ ГЭЭД ИХ ОЛОГ ГИШҮҮД "МУЛТРААД" БАЙГААД ЗЭВҮҮ ДУРГҮЙ ХОЁР НЬ ЗЭРЭГ ХӨДӨЛЖЭЭ
Занданшатар нүүрс гаргах квоттой байх нь битгий хэл нүүрсний асуудлаар анх шүгэл үлээсэн тул ингэж гүтгэж болохгүй
Тэр дарга нь Хүрэлсүх байхаа.
сү.батболд
Орос 23-н бүтээгдэхүүн азийн Монголчуудыг тэнэг гээд тархиа угаалгачихсанд гайхах юм алга.
Мэдээж Хүрэлсүх. Тэрэлжид барьсан Бугат резорт эдлэн газар нь нүүрсний хулгайн мөнгөөр боссон.
Мэдээж барьцах нь зөв. Нүүрсний зарим хулгайч нар нь ялгүй үлдээд хошногоо ухаж үнэрлээд гэртээ тарвалзаад хэвтэж байгаа.
Зүгээр л нохойтож байгааен. Мэдэхгүй биш шударгын туйл болтолоо жүжиг найруулсан энэ хүн. Мань мэт нь уяраад л уухайлаад л.
Манай монголчууд дарга, тэдний доод нохдууд бугд идэж уусан, бугд хоронгоо сайн дураараа улсдаа огч, цунхээ аваад гэрийн зуг явж, шударга залуусдаа зам тавьж огох хэрэгтэй, тэгэхгуй бол ур хуухдуудий чинь нэр хунд унах болно. Манай залуус тэр тэр новшийн хуухэд гэдгийг бугд мэднэ!!!
5гарын хамгийн эвгүй бузартай Луйварчид нь Аюурсайхан Батзандан нар бөгөөд Оюун-Эрдэнэ Нямбаатар нарыг ашиглаж Хулхт гарууд болсон.
аюур сайханыг хэн гэж хүн байцаан шалгах вэ гэдэг хамгийн ноцтой. ямар нэгэн зүйл анги олдож л таарааДаваасүрэн Аюурсайхан хоёр намын дотор ялзарч байгаа нөхдийг байнга шүүмжилж ирсэн Дайснаа өөрснөө бэлдсэн Одоо тэд босч эхэллээ Шүүгч нар нийлбэл аюултай
Хvрэлсvх хамгийн том хулгайч нь Монголын хаан болчихоод байна
Монгол улсыг хулгайчууд улирлаж байна
Гэмт хэрэг үйлдэж байгаа гишүүдийг хулгай хийж байгаа хүүхэд хүчирхийлсэн болон бусад хэрэгт холбогдсон бүх гишүүдийг үндэс угсаагаар нь хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Шударга үнэнээр халхавч хийж.....Ард түмнийхээ хөрөнгөнөөс хулгайлсан, зохион байгуулалттай хулгайн бүлэг байгуулсан Аюурсайхан пиздаг харааж байна долоон уулын цаагуур далд ор.
ayursaikhay said shalguulaad tsever garna.
Amarbayasgalan