sonin.mn
Өчигдөр буюу 5-р сарын 28-нд бага насны хүүхдийн цогцсыг айлын жорлонгоос оллоо гэх дуудлага ЦЕГ-ын Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд иржээ.
 
Дуудлагын дагуу цагдаа, онцгой байдлын албан хаагчид очин, 8 настай охины цогцсыг 1 метрийн гүнтэй нүхэн жорлонгоос гаргасан байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс шалгаж буй бөгөөд урьдчилсан байдлаар охиныг хүчирхийлээд хөнөөсөн байж магадгүй ажээ.
 
Э.Сүрэн