Эмч нарын хариуцлагагүй үйлдэл хэрээс хэтэрснийг хэн хүнгүй л ярьдаг. Үүнийг нь салбар хариуцсан сайд нь улаан нүүрээрээ хамгаалж, урагшгүй албатуудаа өмөөрдөг.
Гэтэл эмч гэхээсээ илүү эрлэгийн элч гэмээр цагаан нөмрөгтнүүд нь хүний эрхэнд бүдүүлгээр халдаж, дөнгөж төрсөн нярайгаар зугаагаа гаргасан үйлдэл ил болж олныг цочирдууллаа.
Тодруулж хэлбэл, энэ сарын 4-нд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эх баригч нь эрүүл саруул төрөх байсан хүүг эгээтэй л хөнөөчихөөгүй аж. Дөнгөж төрж буй нярайг толгойноос нь зориулалтын багажаар татсан хэрнээ алдаа гаргасан байна. Үүнээс болж нярай тархиндаа гэмтэл авчээ.
Одоогийн байдлаар нярайн бие дээрдэж, хэвийн байдалдаа орж байгаа ч хариуцлага алдсан эмчийг ажлаас нь халсан гэхээс өөр зүйлгүй байгаа юм. Ажлын байрандаа архи хэтрүүлэн хэрэглэж, бусдын биед гэмтэл учруулсан түүнийг халаад өнгөрөх биш хатуухан арга хэмжээ авсан ч буруудахгүй.
Учир нь эх барихын эмч нар хариуцлага өндөртэй байх ёстой. Энэ ч утгаараа төрөх гэж буй эхчүүдтэй хүний ёсоор хандаж, тэднийг эсэн мэнд амаржуулах эрхэм үүрэгтэй. Гэтэл эхчүүдийг хэл амаар доромжилж, гутаах эрх тэдэнд байхгүй.
Эмчийн ёс зүй, эмнэлгийн үйл ажиллагаа мэргэжлийн бус байгааг энэ мэт үйлдлүүд гэрчилсээр байгааг салбар хариуцсан сайд нь санах ойдоо тунгаах биз ээ. Нийт эмч нараас болж эрүүл мэндийн салбар унаад байгаа юм биш.
Эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг, хэсэг бүлэг хариуцлагагүй эмч нараас болж ийм байдал үүсээд байгааг эрх ч биш эрүүл мэндийн сайд нь гадарлах байлгүй. Өнгөрсөн хугацаанд төрсөн эхийн сэтгэл зүйгээр тоглож, нярайн биед гэмтэл учруулсан олон тохиолдлууд гарсан.
Шил шилээ даран гарах эдгээр асуудалд шийд гаргаж, эмнэлгийн салбараа аврахгүй бол эрүүл мэндийн байгууллагууд чинь "элий, балай" эмч нараар дүүрэх вий дээ.
Эх сурвалж:
Сэтгэгдэл(9)
салбарын сайд нь үндсэн ажлаа хийхгүй бхад доод ажилчид нь ийм хариуцлагагүй бгаа юм эмнэлгийн ажилчдаас эмч нараас болж сүүлийн хэдхэн сар хичнээн эх,хүүхэд эндсэн бол мэдээ унших болгонд шахуу эмчээс болж хүүхэд эндлээ эсвэл бие нь муудлаа гэх мэдээ шилээ даран хөвөрсөөр бна. тиймээс ажллас нь халаад асуудал шийдэгдэхгүй ажлын хариуцлагыг нь өндөржүүлээчээ ажлын байран дээрээ архи уугаад согтуугаар хүн төрүүлэхийг бодоход тэр эмнэлэгт эрүүл ухаантай эмч сувилагч асрагч жижүүр гэж бна уу тухайн өдөр ажилласан бүх хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй учир нь ажлын байран дээрээ согтуу хүнийг ажилд нь оруулахгүй бх үүрэг жижүүрт бий мөн асрагч нар нь согтууг нь мэдсээр бж эмнэлгийн удирдлагадаа хэлээгүй нуун дарагдуулсан
Arai dendej bna ymar maltai xaritsa bga yum y
arhi uuchaad ajlaa hiigeed baigaa malnuudiig boliulaachee
SAID NI ENHBAYRIIN DOODOHOOS ZVVGDEED ZAWGVI BAIGAAG ZURAGTAAR HARAAGVI YU AIN
said udbaliig enhbayar rruun yabuulaad oor anagaah uhaanaa meddeg tiim hvniig songoh heregtei.doodoh dolooson yumsuudiig ard medeed hurdan zailuulahgvi bol ard tvmen vheed duusah yum bna shvv.
eruul mendiin said shuud ogtsroh yostoi. naad muu emch chini sogtuu deerees n ter emegteig hasag huntei suulaa gej torj chadahgui yadaj bhad guya ruu n tsohij zodson gej bgaa, tegeed ter yanzaar bol sanaataigaar huuhdiinh n tarhiig havchij gemteesen , hasgiin huuhed geed.eejiig n tegj zodoj bgaa bol huuhed ooriigoo hamgaalah chadvargui urd n bj bhad hogiin yumnuud ingej l ashiglaj bgaa yum.
Сайн байцгаана уу? Эвий, эвий нялх амьтанг. Бид чинь хаашаа ч болчихсон юмбэдээ. Хүнээ байх маань л ихсээд олшроод байна уу даа. Зарим нэгэн эмч нар ч ангаахаасаа гэмтээх согогтой болгох нь л дийлэнх болоод байх.
ангаахаасаа-анагаахаасаа.
UDVAL CHIN ENHBAYRAAS HEDEN TERBUMIIN HAHUULI AVSAN HUN YAJ ZUGEER SUUH BE TER CHIN ALI BAIDGAARAA ZUTGIISH DE.BUZARAA ENE DEER TOR GEED BGAA NOVSHUUD HUULIA SAIN BATLAAD CHANGARUULAAD OGVOL IIM UM U GEJ BOLOH BE.TER BUZAR SOGTUU TSUS SOROGCHIIG OORIIG N KRANAAR TOLGOINOOS N CHIREED UZUULEECH.SHOROND HIIGEED OGOOCHE.ESTOI MONGOLOOS NEG SAIN MEDEE OLOJ UNSHIHGUI.YAJ BID NAR MGLD OCHIJ AMIDRANA GEJ YVAH BE,HUUHDEE GADAADAD OGSOJ BGAA HUMUUS NEG BODLIIN BAS DEER UM