sonin.mn

Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд  оршин суух 33 настай Б-г  хүчирхийлсэн хэрэг гарчээ.
Сонирхолтой нь хүчиндсэн этгээд түүний хуучин найз залуу гэнэ.

Хохирогч Б-г  дүү С, Х нарын хамт гэртээ амарч  байхад нь  түүний экс найз залуу 32 настай Ч согтуу орж иржээ. Улмаар  цаасны хутга  гарган сүрдүүлж,  дүү нарыг нь  утасны цэнэглэгч, индүүний залгуур утсаар гар хөлийг нь хүлсэн байна . Ингээд охирогч Б-г  хажуу өрөөнд оруулан  хүчирхийлсэн бөгөөд үүнийгээ "Санаад байсан юм" хэмээн тайлбарлажээ.

С.Сарнай