sonin.mn

Ираны дээд удирдагч Аятолла Сайед Али Хаменеи 6-р сарын 23-ны орой хэлэхдээ, Иран хэзээ ч бусдад халдаж байгаагүй, ямарваа түрэмгийллийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, ямарваа түрэмгийлэлд бол бүр хэзээ ч бууж өгөхгүй, энэ бол Иран үндэстний мөн чанар юм гэв.


Мөн шөнө Иран Катар дахь АНУ-ын Аль-Удейд агаарын баазад пуужингийн цохилт өгсний дараа, Хаменеи нийгмийн сүлжээний Перс хаягаараа дамжуулан дээрх мэдэгдлийг хийж, постерыг тараасан байна.


Постер дээр, Америкийн туг шатаж байгаа харагдана.

Хаменеи уг нийгмийн сүлжээн дэх англи хэлний хуудсандаа: "Иран үндэстэн бууж өгөх үндэстэн биш гэдгийг Ираны ард түмэн болон тэдний түүхийг мэддэг хүмүүс сайн ойлгоно" гэж бичжээ.



Г.Бямба