
Шүхрээр нисэж байсан БНСУ-ын иргэн осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад өнгөрсөн бямба гараг буюу 2025 оны 06 дугаар сарын 21-ий өдрийн 14.40 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11-р хороо Ургах наран хорооллын хойд талын уулын энгэрт шүхэртэй хүн унаж нас барсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад БНСУ-ын иргэнийг МУ-ын иргэн авч шүхрээр нислэг үйлдэх үедээ уулын жалга руу унаж, хоёулаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсоныг Цагдаагийн байгуулллагаас мэдээлэв.
Сэтгэгдэл4
Монгол шиг ХАБ-н наад захын стандарт тоодоггүй улсад ийм экстрим спорт ёстой дэмий. 1 хэрэглэх зүйлийг 10 хэрэглэнэ, монголчлоно. Ёстой бүтэхгүй
Олон жилийн өмнө уих ийн гишүүн нас барж байсан санагдана
Аюгүй бол шүхэр нь урагдаад цоорсон байх аа?
Энэ бол угаасаа л их эрсдэл аюултай экстрим спорт.урьдаас тааварлах боломжгүй салхины гэнэтийн хуйлралд орвол тэгээд л авралгүй болдог.