sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 6-р сарын 23-ны орой олон нийтийн сүлжээнд:" Израиль, Иран "бүрмөсөн гал зогсоох" тохиролцоонд хүрч, 12 хоног үргэлжилсэн мөргөлдөөн эцэслэх гэж байна хэмээн бичжээ.


Америкийн зүүн нутгийн цагаар мөн өдрийн 18:02 цагт нийтэлсэн нийтлэлдээ Трамп, гал зогсоох хэлэлцээр 6 цаг орчмын дараа албан ёсоор хүчин төгөлдөр болох бөгөөд Израиль, Ираны хоёр тал одоогийн хийж буй "бүх ажиллагаа"-гаа зогсооно гэсэн байна.


Тэрээр хэлэхдээ, хэлэлцээрийн дагуу гал зогсоохыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Иран эхлээд гал зогсоож, 12 цаг болсны дараа, Израиль мөн гал зогсоож, 24 цагийн дараа "12 хоног үргэлжилсэн дайн" албан ёсоор дуусна гэжээ. Гэвч Израиль, Ираны хоёр тал Трампын зарласан гал зогсоох хэлэлцээрийг баталгаажуулсан албан ёсны мэдэгдэл гаргаагүй байгаа юм.


Г.Бямба