sonin.mn
“Хүнд бусдаас илүү хийж сурсан ажил байдаг. Тэр нь орчлонг сайн сайхан байлгадаг байх”. Энэ үгийг хэлсэн хүн өөрөө орчлонг сайн сайхан байлгахын төлөө, гоо сайхны ертөнцөд хувь нэмрээ оруулж яваа “Монос косметик” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч  Балдандоржийн Эрдэнэхишиг.
 
 
“Амны билгээс ашдын билэг” хэмээх үгийг жинхэнэ утгаар нь харуулж буй хамт олон бол Монгол оюун санааг дээдлэгч “Монос групп”.
 
Жил бүрийн 4-р сарын 26-ний өдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиодог билээ. Бид дэлхийн болон олон улсын тэмдэглэлт өдрийг дурдаад өнгөрдөг цаг ард үлддэг болжээ. Учир нь Дэлхийн оюуны өмчийн өдөр зөвхөн Монос группийн бахархалт өдөр бус монгол хүн дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж чадаж байгаагийн бас нэгэн бахархалт өдөр нь болж буйгаараа онцлог юм.  
 
Сэтгэл, зүтгэл, зорилго, тэмүүлэл байхад юунд ч хүрч болдгийн бодит жишээ бол Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Б.Эрдэнэхишигийн оюуны үнэт бүтээлүүд юм. Түүний олон жилийн туршилт, судалгааны дүнд бүтээгдсэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь эх орондоо шинэ салбарыг хөгжүүлж, гоо сайхны салбарын хамгийн том үндэсний үйлдвэрлэгч компанийг төрүүлэн гаргасан гэдгийг Монголын мянга мянган уншигч, хэрэглэгчид андахгүй.
 
Монголчуудын гоо сайхны эртний уламжлал, байгаль цаг уурын болон монгол хүний арьсны онцлогт төгс тохирсон барагшун, гүүний саам, чацарганатай арьс арчилгааны Биомон цувралын шинэ технологиуд нь Б.Эрдэнэхишиг зохион бүтээгчийн дэлхийн гоо сайхны салбарын түүхэнд монгол орц, найрлага, оюун сэтгэлгээг дуурсгасан оюуны үнэт хөрөнгө оруулалт болж чадсан юм. Тиймдээ ч Монголын гоо сайхны салбарын түүхэн хөгжлийн эзэн, үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Монос косметик” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэхишиг дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль, Монгол төрийн алтан гадас одон хүртсэн биз ээ. 
 
Түүний бүтээсэн Биомон арьс арчилгааны цуврал нь 2005 онд дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль, 2006 онд Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн Монголын брэнд бүтээгдэхүүнүүд юм. Б.Эрдэнэхишиг зохион бүтээгчийн бүтээсэн арьс арчилгааны “Биомон” цуврал бүтээгдэхүүн нь шинэчлэгдэн, өргөжсөөр хүүхдийн арьс арчилгааны “Биомон кидс”, Биомон гарын тос, хонины сүүлтэй  гарны тос, үнэртэй устай гарын тос, үс арчилгааны Биомон шампунь болон хөгжиж өдгөө Монголын гоо сайхны зах зээлд чанар, үнэ цэнийг тогтоож, олон улсын зах зээлд амжилттай нэвтрээд байна. 
 
“Хүн завгүй байх тусмаа жаргалтай” гэх үг бий. Гоо сайхны салбарын түүхэнд оюун сэтгэлгээгээ шингээн, өөрийн гэх брэнд бүтээгдхүүнээ бий болгохоор хичээн ажилласан Б.Эрдэнэхишиг захирлын тэр завгүй өдөр хоногууд өнөөдрийн жаргалтай өдрийг бий болгосон гэдэгт эргэлзэх юун. 
Амьдралын өдөр бүр өөр өөрийн өнгө, “амттай”. Харин энэ өдөр Монгол оюун санааг дээдлэгч “Монос”-ынхны хувьд хамгийн гоё “амттай” өдөр нь тохиож буй. 
 
БИОМОН цуврал бүтээгдэхүүнээр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль”-ийн эзэн Б.Эрдэнэхишиг захирал ийн хамт олондоо амьдралын бас нэгэн гоё амтыг мэдрүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол оюун санааг дэлхийд гаргах үйлс тань тасралтгүй үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна.  
 
Мөн Дэлхийн оюуны өмчийн энэхүү эрхэм шагналыг Микрософтын Билл Гейтс, Делл компанийн Майкл Делл зэрэг алдартан хүртэж байсныг дурдахад таатай байна. 
 
Дашрамд сонирхуулахад, Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гишүүнээр элссэний 40 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр зохион байгуулагдана. Ойн арга хэмжээний үеэр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль” хүртсэн зохион бүтээгчдийг алдаршуулах зорилготой “Дэлхий үнэлсэн монгол брэнд” үзэсгэлэн, арга хэмжээ 2019 оны 4 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.