Энэ жилийн баяр наадам ярих, сонирхуулах юмтай гойд сайхан наадам болж өнгөрлөө. Шинээр тодорсон аварга, салхи хуйлруулсан хүлэг, цэц сорьсон харваачдын тухай хул тэвэрч, ам булаалдан бие биенээсээ өрсөж сайрхах нь бахдалтай. Улсын ерөнхийлөгч, их хурлын гишүүд, сайд дарга, олны танил эрхмүүдээр өөрсдийгөө тойруулан чимэглэх, цаашлаад тэдний өмссөн, зүүссэнээр баярхаж гоёх нь бүр ч баясгалантай сайхан.
Энэ чинь дэлхийд ганцхан монгол наадам шүү дээ, би ч бас олон түмэнтэйгээ адил бусдаас дутахааргүй наадмын гоёл чимэгтэй сайхан наадлаа. Хамгаас эрхэмд тооцдог энэхүү гоёл бол илүү, дутуу үггүй, миний даруухан аав юм. Товчхондоо, энэ жилийн баяр наадмыг ааваараа гоёж наадсан, ярих сонин ихтэй хамгийн сайхан наадам байлаа, надад. Учир нь миний аав, хөгжмийн зохиолч Данзангийн Дугарсүрэн 1921 оны ардын хувьсгалыг мөр дарж төрсөн, эдүгээ 95 насны босгыг давж буй түүхэн цаг үеийн бүтээгдэхүүн юм. Тэрээр монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олсон түүхэн үйл явдлыг симфони найрал хөгжмийн урлагт анх удаагаа дархалж, “1921 он” хэмээх симфони удиртгалыг 1953 онд бичиж туурвижээ. Ардын хувьсгалын тухай аавын бичсэн анхны симфонийг Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа хөгжимт драмын театрын тайзнаа 1954 онд анх удирдаж тоглуулжээ. Түүнээс хойш 66 жилийн турш “1921 он” симфони хөгжим Монгол орноо эгшиглэж байна. Тиймээс би аавынхаа симфониор наадмын эгшиглэнт өдрүүдэд магнай тэнийтэл гангарлаа.
Энэхүү хөгжмийн бүтээл жижиг зохиол биш, удиртгал, өрнөл, тайлал гээд бүхий л хэсгүүдээр цогц өрнөнө. Аядуу байдлаар эхэлж, түгшүүр айдаст автуулж, зовлон зүдгүүр туучуулна. Тэгснээ тал нутгийн салхи шуурга хуйлран босч, төдөлгүй аадар асгарч, аянга буун цахилгаан бадарч, тэмцлийн оч гялалзаж буй мэдрэмж төрүүлнэ. Ардын хувьсгал мандаж, хурц тод хөг аялгуу цалгилж, цоглог эгшиг үе үе сэтгэл бадрааж, бүтээн байгуулалтын айзам хэмнэл урсана. Сонссон хүний сэтгэлийг хөглөж, урам зоригийг бадраана. Хөгжил дэвшилд уриалж, сэтгэл санааг догдлуулна. “1921 он”-ыг сонсоход миний дотор ийм л “тэмцэл” өрнөж, цээжин дэх борхон зүрх босон сууж, цөс хөөрч оволзсоноо төдөлгүй хамар шархирч гашуу оргин тайвширдаг юм.
Монгол дахь симфони найрал хөгжмийн үүсэл хөгжлийн тухай сэдэв манай судлаачдын дунд яагаад ч юм орхигдож ирсэн болохоор өөрийн сониуч зангаар хэн нэгнээс сонсч мэдэхийг оролдсон юм. Гэтэл Монголд анхны симфони найрал хөгжим ЗХУ-ын мэргэжилтэний удирдлагаар 1940-өөд оны үед бүрэлдэж, Монголын анхны уран сайхны кинонд эгшиглэсэн гэдгээс өөр тодорхой баримт олдсонгүй. Харин анхны симфони найрал хөгжмийг ЗХУ-ын мэргэжилтэн Б.Смирновын удирдлагаар тоглоход аав маань кларнет хөгжмөө эгшиглүүлж оролцсон тухай дуулж, монголын симфони найрал хөгжмийн үүсэл хөгжлийн түүхэн гэрч дэргэд маань зогсож байсныг олж мэдэв. Телевизээр ярьж буй зарим хүний яриаг сонсч “яасан ч худал ярьдаг юм. Тийм юм огт болоогүй” гэж шоолж суудаг аав маань наадмын өдрүүдэд хэд хэдэн түүхэн учралыг надад сонирхуулж ярив. Одоогийн дуурийн театрын суурийг 1946 онд анх босгож Б.Дамдинсүрэн гуай морин хуур, ногоон цайг хадгийн хамт шав тавихад гардаж суулгажээ.Тэгэхэд театрын бүх хүмүүс баярлаж хөгжимдөн дуулж ёсчолжээ. Ингээд 1950 оны 12-р сарын 31-ний өдөр “Учиртай гурван толгой” дуурийг тоглож шинэ театраа нээсэн байна. Учиртай гурвын хөгжмийг Б.Дамдинсүрэн зохиосон. Гэтэл нэгэн үе Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хамтын бүтээл мэтээр ярьдаг байв. Зөвлөлтийн мэргэжилтэн Б.Смирнов хөгжмийн онол зааж, театрын бүх хөгжмийг нотонд оруулсан удирдаач юм. Тэрээр хөгжмийн найруулга хийж, Б.Дамдинсүрэнд тусалж байлаа. Найруулга хийнэ гэдэг зохиол бичихийг хэлэхгүй. Өөрөөр хэлбэл зохиолчдын хөгжмийг театр авч тавихад тэр хөгжмийг найруулж тавьсан хүнийг зохиогч гэхгүй. 1940-1950-аад онд манай театрын удирдаач Б.Дамдинсүрэнгийн зохиосон хөгжмийг Чойдог, Чулуун, Намсрайжав бид хэд хөгжимдөж байлаа. Бид дараа нь бүгд хөгжмийн зохиолчид болсон. Намсрайжав 1952-1957 онд, дараа нь залгуулаад Чойдог Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд явсан. Чулуун маань Чехэд 2-3 жил суралцсан санагдана. Аав нь хөгжмийн дээд сургуульд суралцахыг ихэд хүссэн боловч тийм боломж олдоогүй, кларнет үлээдэг орныхоо хүнийг олж өгөөд яв гэдэг. Тийм хүн олдоогүй тул театрдаа морин хуурч, кларнет хөгжмийн гоцлоочоор үлдсэн, харамсалтай нь сургуульд сурах нас маань өнгөрч, Монголдоо бие дааж хөгжим бичиж сурсан. Тэгж зүтгэхдээ, “1921 он” симфони удиртгал, “Монголын үзэсгэлэнт сарангоо” симфони вальс болон симфони найраглалыг бор зүрхээрээ бичсэн юм. Төдөлгүй Ардын цэргийн дуу, бүжгийн ансамблийн дарга, уран сайхны удирдагчаар томилогдож ажилласан даа гэж хэр баргийн юманд ам нээгээд байдаггүй аав маань хуучиллаа. Аав цэргийн ансамбльд очоод өөрийн хөг дэгтэй мэргэжлийн жишиг болсон оркестрыг бүрдүүлж, “Ардын цэргийн алдар мандтугай” магтуу, “Эх орны өглөө” лимбэ, ёочингийн гоцлол, “Цэргийг хүлээ”, “Хуримаа хийчихсэн байх болов уу” зэрэг 100 гаруй дуу, 50 гаруй бүжгийн хөгжим бичжээ.
Аав маань хүний нүдэнд торохыг хүсдэггүй ч бүтээл туурвил нь түүнийг олон зүйлийн анхдагч болгожээ. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн ахмад зохиолч, түүхэн хувь хүн Д.Дугарсүрэнгийн хөгжмийн ертөнц дэх гайхамшигтай сайхан учрал, тохиолыг өөрөөс нь олж сонсоод, энэ жилийн наадмыг ааваараа гоёж, бахархаж, гайхуулж наадсан минь энэ. Тэгээд ч дэргэдээ байгаа аав ээж, өвөө эмээгээрээ бахархахгүй юм бол өөр хэнийг шүтэж дээдлэх билээ.
Доктор/PhD/, профессор Дугарсүрэнгийн БАТМӨНХ
.jpg)
Аав, хүү хоёр
.jpg)
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Данзангийн ДУГАРСҮРЭН
Сэтгэгдэл0
Сайхан ааваараа бахархаж гоёлгүй яах вэ. Өндөр нас зооглосон ч урлагийн хүн болохоор тэнхлүүн сайхан бн.
Deer Chuluunii huu Chinbat bas iim tuuhiig bichseniig olzuurhan unshij baisan harin tanii Aav bas uneniig huudee yarij uvluulj bgaad mash ih saihan baina.Saihan buuraid eruul enkhiig husen eruue!
aviaastai, saichan buuraidaa eruul enchiig chuseei
Дугарсүрэн гуай чинь тэгээд хэний аав бэ? Хэн түүгээр бахархаад байгаа вэ? гэдгийг энэ бичвэрээс олж харсангүй.
Улсын ерөнхийлөгч, их хурлын гишүүд, сайд дарга, олны танил эрхмүүдээр өөрсдийгөө тойруулан чимэглэх, цаашлаад тэдний өмссөн, зүүссэнээр баярхаж гоёх нь бүр ч баясгалантай сайхан. Бялдууч новш вэ! Хулгайч нар өмссөн зүүснээрээ "Баярхаж" гоёх нь бүрч "Баясгалантай" сайхан байсан юм байх даа.
галзуугийн эмнэлгээс оргосон хүн үүнийг бичжээ
Сайхан тэмдэглэл болжээ.төгсгөл жаахан дүнхүүдүү.
1961 онд МУУГЗ цол хүртсэн. 58 жил энэхүү цолыг зүүж яваа домогт удирдаач. Дуурийн театрын жирийн хөгжимчин байхад нь Соёлын Яам армийн ансамблийн даргаар 1959 онд томилж байсан. 1959 онд байгуулсан холимог найрал хөгжим өнөөдөр 60 нас хүрч байна. Түүхэн гавъяа, нас хоёрыг хүндлээд Ардын жүжигчин өгчихөөсэй гэж цэргийн хөгжмийн нийт хамт олон залбирч сууна даа. Өнөөдрийн хөгжмийн урлагийн гавъяат, баатруудын бараг бүгдийнх нь багш, дарга, удирдаач нь шүү дээ. Бөмбөгөр ногоон театраас өнөөдөр Цогзолмаа гуай, Дугарсүрэн гуай 2 амьд сэрүүн байна даа.
hen ungu mungutei tanil taltai n ter ard ,baatar geed davhar davhar yumiig bugdiig avdag yum iim l ued amidarch bgaa shuu
Сэтгүүл зүйн бичлэгийн ур чадвар, зохиомжийг ашиглаж далд битүү утгаар эрх баригчдыг юуг яаж тэмдэглэж баярладаг болсоныг ёжилсон нийтлэл байна. Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалын утга учрыг дахин дахин сануулж, эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнээ хүндэтгэж тэмдэглэх нь зөв шүү. Зохиогчид баяр хүргэе
PhD бол докторын зэрэг биш хуучнаар бол Дэд эрдэмтэн буюу эрдэмтэнцэр байгаа юм.Оноодор энэ цол гуншин хооцолдсон матарууд товчилж шууд Доктор гэж бичээд байгаа болохоос хуучин соц уед Дэд эрдэмтэн хун5-6 жил ажилласны дараа 3жил Доктромтюрт суралцаад дараань Докторын зэрэг хамгаалж байж жинхэнэ Доктор цол олдог байлаа.Оноодор Монголоор дуурэн хулхи докторууд дуурчихсэн байгаагийн гол шалтнаан уунд байгаа юм.
Докторантурт суралцаж
Ийм сайхан ааваараа бахархалгүй яахав. ёстой өгөх шагналыг нь өгөх ёстой шүү.
Аавыгаа байгаа дээр баримтат кино хийлгэ. Эсвэл ядаж өөрсдөө бичлэг хийгээд ав. Г.Золжаргалд хэлбэл үлдэцтэй үзүүштэй үнэн юм хийчих байхаа. Яараарай. Цаг хугацаа хурдан шүү
1940-өөд оны хөгжимчдийн тухай урьд сонсогдож байгаагүй сонирхолтой баримтыг дурджээ. Манай нэрт хөгжмийн зохиолчид Намсрайжав, Чойдог, Чулуун нар бүгд төв театрын хөгжимчнөөс гараагаа эхэлжээ. Тэдний тухай улам их мэдэхсэн. Ийм амьд дурсамж сайхан санагдлаа
1940-өөд оны хөгжимчдийн тухай урьд сонсогдож байгаагүй сонирхолтой баримтыг дурджээ. Манай нэрт хөгжмийн зохиолчид Намсрайжав, Чойдог, Чулуун нар бүгд төв театрын хөгжимчнөөс гараагаа эхэлжээ. Тэдний тухай улам их мэдэхсэн. Ийм амьд дурсамж сайхан санагдлаа
аавтайгаа авахуулсан зураг тань саяын наадамаар авахуулсан зураг уу ер гарсан хүн ийм ануухан байна уу .ийм ховорхон амьд архивуудын гүнд нэвтэрч түүхэн ярилцалага хийсэн баримтат кино маягын юм хиймээр юм .
ямар сайхан юм бэ Та ч аав тнаь ч буянтай улс юмаа
сайхан тэмдэглэл байна. Сайхан ааваараа бахархалгүй яах вэ аавд нь эрүүл энхийг хүсье
сайн байцгаана уу? ӨДИЙ НАСАЛТЛАА ААВТАЙГАА БАЙЖ БАЙНА ГЭДЭГ САЙХАН ЮМДАА.
Буянтай буурал мөдхөн 100 насалж зургаадай таяг тулах нь. Өвөг дээдэс, ахмад буурлуудаараа гоёх сайхан байлгүй яахав. Сайхан харагдаж байна.
"хүнээр гоёно" гэдэг заваан муухай үг гарчээ. Дээлээр гоёно, эд зүйлсээр гоёно гэж ярьдаг бсан санагдана.
Saihan dyrsamj baina.Byyantai byyral ta eruul enh yrt ydaan naslahiig eruue.