
Дорнод аймагт оршин суугаа уугуул ястны нэг бол үзэмчин. Үзэмчин ястны тахиж шүтэж ирсэн “Дөрөөн сахиус”-ны талаар янз бүрийн үүх түүх байдаг төдийгүй сүүлийн жилүүдэд Үзэмчин ястны “Алтан дөрөө” наадмыг уламжлал болгон зохион байгуулах болсон. Уг “Дөрөөн сахиус”-ны нэг нь тус аймгийн музейд хадгалаатай байдаг.
Тэгвэл тэрхүү дөрөөний өрөөсөн нь Өвөрмонголын Улиастай хотын малчинд байдаг төдийгүй тэрхүү дөрөөг хэрхэн олж тахиж шүтэх болсон талаар нэгэн сонирхолтой түүх саяхны Өвөрмонголын Улиастай хотын сонинд нийтлэгджээ. Улиастай хотын зохиолч сэтгүүлч Ри.Сэцэнтүгийн бичсэй уг нийтлэлийг өндөр настан Н.Товогийн уйгаржин монгол бичгээс хөрвүүлснээр энэ удаагийн дугаартаа нийтэлж байна.
"Эр хүний хийморь сүлдийг бадрааж, насан туршийн учрал тохиол, аз заяа, амьдрал үйлсийн ариун цагаан замын бэлгэдэл болон өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн нэгэн хүрэл дөрөө манайханд байдаг юм даа" гэж Зүүн үзэмчин хошууны Мандах булаг сумын "Есөн цагаан нутаг" "Зүрхэнд лугших орон" гэх номыг зохиосон малчин зохиолч С.Лхасүрэнжав ярьж билээ.
Энэ дөрөө хичнээн жилийн турш хур бороо, нар салхинд зэвэрч, хам авдар тэрэг дамжин хадгалагдаж, тэр олон нүүдэл суудалд гээгдэж хаягдалгүй ажил үйлсийн хэрэгцээг ханган нэг мэдэхэд С.Лхасүрэнжавын бурханы авдар гүнгэрваагийн өмнө өргөл тахилгатай тахигдах болсон байлаа. Өнгөрсөн зууны 40-өөд оны үед С.Лхасүрэнжавын ээж Ундрах араг шээзгий үүрч, аргал түүж явахдаа нэгэн өрөөсөн дөрөө олжээ.
Гэртээ авчирч үзүүлэхэд хадам аав Доньёд нь "За тийм байлгүй дээ, бэрийн олсон бэлэгдэлтэй, манайх анх бэр буулгаж, гал голомтондоо мөргүүлэхэд гадаа адуу янцгаалдан ирж байсан юм даа. Тэгээд ч дөрөө олсон нь, манайх өнөөдрөөс эхлэн адуутай болно, гал голомт залгах хүүтэй болно" гэж магнайн үрчлээгээ тэнийтэл баярласан гэдэг. Тэр үед тэднийх Улгай голын хойд хөвөө болон баруун Эрээнээр нутагладаг байжээ.
Үнэхээр ч тэдний гал голомтод үр хүүхэд хойно хойноосоо цувран заяаж, халуун дулаан өнөр өтгөн айл болж. С.Лхасүрэнжав "үрийн заяа нэмэгдэн хүлгийн сор уяан дээр үүрсэнэ" гэх амны бэлгэдлийг биеэр туулсан болохоор үнэмшилгүй яах вэ. 1972 онд С.Лхасүрэнжав Мандах булаг сумын 470 адууг маллав. Тэр Улгай голынхоо урсгал усыг өгсөн уруудан бууж мордож явахдаа гэнэт зөв талын дөрөөний сэнж нь дөлөрч (сэтэрч) өрөөсөн дөрөөтэй, хөлөө тахийлгасаар гэртээ иржээ.
Түүнээс хойш энэ хээрээс олсон өрөөсөн дөрөө нь С.Лхасүрэнжавын өдөр тутам мордож явахад хос дөрөөний тавиланг гүйцэтгэсээр олон жил болов. Хэлэхэд сонин юм даа. Тэр дөрөөг дөрөөлснөөс хойш С.Лхасүрэнжавын адуу өсч хэдхэн жилийн дотор мянга хүрчээ. 1981 онд хээр алаг үрээгээ сургах гэж унаад, хур тарган догшин эмнэг үрээний булгианд тэсч чадалгүй ойчиж, үрээгээ эмээлтэй нь алдав аа.
Дөрөө хангинуулсан алаг үрээ тэр өдөртөө эзгүй шилээр зүг чиггүй давхив. Дараа өдөр нь нүдгүй шуурга болж эрэл сураг ч үгүй, энэ тэр шалтгаанаас болж үрээгээ эрж сурахаа ч больжээ. Харин тэр зун нь Эрээнговь сумын бөх Хувьсгалту Дунд нуурын хойд хөвөөнөөс нэг эмээл олж сумандаа өгсөнийг ард олонд залахдаа "тус эмээлийн хоёр дөрөө нь хоорондоо адилгүй, буруу талынх нь том, зөв талынх нь арай бага шиг, таваг нь нарийн, сэнж нь эргүүлэг биш" гэжээ.
Үүнийг сонссон С.Лхасүрэнжав эмээлээ таньж очиж авав. Юм гэдэг сонин. Гурван жилийн дараа С.Лхасүрэнжав дүү Баярцогтын хамт Их уулын овоогоо тахиад буцаж явахад, алдаад сураггүй болсон алаг үрээ нь дөрвөн морьтой хамт идээшлэн гэр рүүгээ дөхөж явж байна гэнэ. Эмээлийнхээ дараа үрээгээ олсон С.Лхасүрэнжав энэ тухай ихийг бэлгэшээж боддог болжээ.
Мал бэлчээрийг өрхөд даатгуулж өгсөний дараа тэдний мал сүрэг ч өсч хот хороогоо тэлэн мянга хүрэв. Гэвч адуу нь учир шалтгаангүй хорогдоод байж. Нэг өдөр Улгай суманд очиж мэрэг төлөг бариулахад сүмийн Лүнсөр лам "гэрт чинь адууны билэг дэмбэрэлтэй нэг хуучин юм байна шүү, түүнийгээ олоод тахьчих" гэж. С.Лхасүрэнжав гэртээ ирээд ажиглаж гайхсан боловч адууны холбогдолтой зүйл байсангүй.
Тэгээд ногт чөдөр, эмээл хазаар, уурга ташуур гээд л эргүүлж тойруулан их л юм бодлоо. Гэтэл гэнэт өвөг аав Доньёдын хэлсэн ярьсан нь санагдлаа. Эмээлийн дөрөөгөө мулталж аваад адууны билэг дэмбэрэлтэй юм чинь энэ л байлгүй гээд сүмийн ламд аваачиж үзүүлэхэд "Ай мөн дөө, хүрэл юм байна, их эртний эд байна, эр хүн дөрөөгөө шүтэх нь зөв.
Бэйлчүүд бид чинь эртнээсээ дөрөөний тахилга сүлдтэй хүмүүс шүү дээ" гэжээ. Ер нь Бэйлчүүд дөрөөн сүлдний тахилгатай улс. "Хөдөө сүлд" ч гэж ярьдаг. Хэдийгээр Чингис хааны үеэс домоглон түүхчилдэг ч Идэр зангийн үр удам, үе залгамжлан, хадгалж тахигдан, 200 гаруй жил өнгөрсөний дараа 1930-1940 оны үед 32 дахь занги болох Балданы үе хүртэл тахигдаж сүүлд 1945 онд Балдан занги Монгол улсад нүүж нутагшиж байгаад нас барсаны дараа 33 дахь занги хүү Айлтгүй нь "Хөдөө сүлд"-ийг залган тахиж байжээ.
1957 онд Монгол улсын ШУ-ны хүрээлэнгийн эрдэмтэн Намнандорж нарын гурван хүн Хэрлэнбаян сумын захиргаанд ирж "Хөдөө сүлд"-ийг улсын музейд байсан гэх юм билээ. 2008 онд С.Лхасүрэнжав хилийн дээс алхаж Монгол улсын Дорнод аймгийн Баянтүмэн суманд болсон "Алтан дөрөө" наадамд уригдан оролцов. Наадмын үеэр аймгийн төвийн музейгээр орж сонирхоход түүний ээж Ундрахын хээрээс олсон дөрөөтэй эгээ адил нэг өрөөсөн дөрөө байхыг олж үзээд музейн тайлбарлагчаас асуухад "энэ дөрөө 14-р үеийн бэйл ноён Минжүүрдоржийнх" гэлээ.
Тэр дөрөөний сэнж нь сэтэрч таваг нь улаараа элэгдсэн шиг харагджээ. Үүнээс өмнө Баянтүмэнд очсон хүмүүс тус дөрөөг С.Лхасүрэнжаваас "чиний тэр өрөөсөн дөрөө чинь Минжүүрдоржийн уугуул нутаг усандаа гээж орхисон нөгөө нэг дөрөө нь байна" гэж бахархан ярьж байв. Лхасүрэнжав дөрөөгөө "амилуулж" тахиснаас хойш түүний адуу олон болж өсчээ. Тэднийх ер нь дөрвөн үедээ адуу олонтой айл. Нутгийнхан нь "хар адуут Доньёд" гэж дууддаг бөгөөд олон сайн жороо морьтой болж хол ойрын хүмүүсийн нүд сэтгэлийг татан яригдсаар байна.
Эх сурвалж: “Дорнод”
Сэтгэгдэл(14)
Энэ Шилийн голын үзэмчин бол ер нь цэвэр монголоороо байгаа юм шиг байгаамаа.
Ер нь урд зүгийнхэн манай соц үеийн хүмүүс шиг хүн чанар сайтай аргагүй л эвдрээгүй юм билээ
DAHIAL NUGUU MSED BAIDAG AMBASIIN UDEERIIN YUMNUUD
энэ үзэмчин хүний тухай юм үү. миний мэдэхийн үзэмчин ардын дуунууд монгол дотроо хамгийн уянгалаг сайхан
yuun niluun yum bee
энд гарч байгаа жинхэнэ дөрөөнийх нь зургийг тавихгүй, Баянхонгор аймгийн Арцат дэлээс олдсон хадны оршуулгын дөрөөг тавьжээ.
эрт цагийн хүмүүс чулууг шүтдэг байжээ. яагаад гэвэл чулуугаар багаж зэвсэг, гар урлалын зүйлс, бүүр орон байраа хүртэл барьж байсан байна. дараа нь хүрлийн эрин эхлэхэд хүрэл эдлэлийг судалж эхэлсэн байгаа юм. одоо орчин үе тул бид хагас дамжуулагч болон атомыг шүтэх хэрэгтэй шдээ. өөрөөр хэлбэл ШИНЖЛЭХ УХААНЫГ...
barag mori bolgon ni joroo doo... socializmiin ued xazaar guilgedeg garuud medej bgaa daa..
...MUHAR SUSGEESEE HEZEE ANGIJRAH YUM BE??? MONGOL AHAN DUUS MIN
ygeegyi yaduu uls shyy ene yzemchingyyd.
Үгээгүй үзэмчингүүд гэж бөөснөөс өөр бэлчих малгүй улс манай хилээр дайны дараа орж ирж байсан гэж хөгшчүүд ярьдаг байсан.одоо голдуу Дорнод аймгийн сэргэлэн сумдаар л нутагладаг.Баяжсан үзэмчин гэж сонсдоогүй.
хол очиж гуц
монголын баячууд эмээл хазаар, хөөрөг, гаансаараа уралддаг байсан бол одоо дөрөөгөөрөө уралддаг болсон нь бас л шинэ монгол бөөгийн ёстой холбоотой бололтой. Одоо хуучин төмөр дөрөө 800 000-1 000 000 төгрөг, жиижүү дөрөө 3-50 сая хүрсэн байна лээ. Харнч сайн юмуу. Хуучны зүйлс үнэд ороод. Бөө нар одоо айл болгоныг дөрөө олж тахь гэдэг болсон гэсэн
жиижүү дөрөө гэж ямар бдаг вэ