sonin.mn
Улаанбаатар хотоос "хулгайн замаар" гарч Хэнтий аймгийн Баянхутагт суманд очсон хоёр иргэний "PCR" шинжилгээний хариу сөрөг гарсан тухай Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат мэдээллээ.
Уг хоёр хүн 11 сарын 15-нд Улаанбаатар хотоос "хулгайн замаар" гарч, Хэнтий аймгийн төвд шатахуун түгээх станцаар үйлчлүүлээд, улмаар Баянхутагт суман дахь гэртээ харьсан юм. Тэдэнд коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан авч "PCR" шинжилгээний хариу нь сөрөг бую халдваргүй гарчээ.
 
Э.Мягмар