сонин mn

Хамгийн үнэнч, хамгийн сайхан, хамгийн эрхэм, хамгийн үнэтэй, хамгийн урт удаан, хамгийн бөх бат нөхөрлөл цэргийн хуаранд “төрдөг” гэдэгтэй маргах хүн үгүй биз. Нэгнээ гэсэн сэтгэлээр насан туршдаа нөхөрлөдөг, онжав гэсэн үгээр элгэмсэн нэгнээ дууддаг эрчүүдийн нөхөрлөл бахдам сайхан. Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагчдын нэгэндээ барьсан сэтгэлийн бэлгийг хараад танд ч бас анд нөхөд чинь дурсагдах биз ээ. Байлдагч О.Чинзоригт төрсөн өдрийг нь тохиолдуулан ийм бэлэг барьжээ. О.Чинзориг нөхдөдөө хандан “Энэ яваа насны минь хамгийн хамгийн дурсамжтай, дахин давтагдахааргүй, баяр баясал дүүрэн төрсөн өдөр байлаа. Баяр хүргэж, бэлэг бэлдсэн миний нэг жилийн цэргийн андууд, дарга нартаа баярлалаа” гэж чин сэтгэлийн үгээ дамжуулжээ.

 

 

 

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин