Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нар “Тэнгис” кино театр, МN tower, Holiday Inn зочид буудлын үйл ажиллагаатай танилцаж, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Тухайлбал, "Тэнгис" кино театрын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулж, танхимын дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй ажиллаж байгаа аж. Мөн онлайнаар тасалбараа захиалах нөхцлийг бүрдүүлж, аль болох бэлэн мөнгөөр үйлчлүүлэхээс татгалзаж байгаа гэдгийг “Тэнгис” кино театрын Үйлчилгээний менежер Д.Дуулал хэллээ. Мөн ундаа, уснаас бусад идэх зүйлсийг танхимд оруулахыг хориглосон байна.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ гуравдугаар сард олон нийтийн баярын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан иргэдийн ачаалал нэмэгдэх учраас мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг дагаж ажиллаарай. Хотын удирдлагын зүгээс бүх талаар дэмжиж, зөвлөн туслана. Энэ цар тахлыг төр, иргэн, аж ахуйн нэгж хамтын хүчээр давах ёстой. Дэм дэмэндээ явж байгаад эдийн засаг, бизнесээ босгож ирнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллаарай” гэлээ.
Харин Сонгинохайрхан дүүргийн “Соёмбо” кино театрын хувьд энэ сарын 9-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны хэлснээр нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үзвэр үйлчилгээ, худалдаа, хоолны газруудад Мэргэжлийн хяналтын газраас 626 байцаагч ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа аж. Тэрбээр “Өнөөдрөөс эхлээд энэ сарын 8-ныг дуустал урлаг, соёлын 11 тоглолт болохоор байна. Өнөөдрийн хувьд хоёр газар тоглолт болно. Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтраад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж ажиллах тал дээр нь арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Урлаг, соёлын тоглолтууд дээр Мэргэжлийн хяналтаас 44 байцаагч ажиллаж байгаа. Хамгийн гол нь иргэд хувийн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, аж ахуйн нэгжүүдийн тавьсан шаардлагыг биелүүлж ажиллахыг уриалж байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг хэлээд үргэлжлүүлээд нийслэлийн иргэдээ вакцинжуулах тал дээр шуурхай зохион байгуулалт хийнэ гэлээ. Тэрбээр “Гуравдугаар сарын 15-наас хотын иргэдээ вакцинжуулах ажлыг шуурхай хийнэ. Сайн зохион байгуулалтад орж чадвал 2-3 сарын дотор нийслэлийн иргэдээ вакцинжуулж чадна. Ирэх долоо хоногт Ерөнхий сайд, Шадар сайдад Улаанбаатар хотын иргэдийг ойрын гурван сарын дотор вакцинжуулах хүсэлтээ тавьж ажиллана гэлээ.
Мөн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар аж ахуйн нэгжүүдээ цаашид бодлого, үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахаа илэрхийлээд санал, хүсэлтээ 1800-1200 тусгай дугаарт өгөхийг зөвлөлөө.
Сэтгэгдэл0
Togloltuud hereggui ee 1000 baitsaagch ch baigaad nemergui
Тоглолтоо зогсоо
Шалгалт очлоо гээд вирус устах уу харамсалтай.
Шалгалт очиж вирус үхүүлэх гэж бгаа биш, тоглолт явуулах гэж байгаа албан газар үйлчүүлэгчээ халдвараас сэргийлэх зөв арга хэмжээг дүрэм журмаар нь хийж үү, мөрдөж бна уу гэж үзэж бгаалдаа.шаарлага хангаагүй бол зогсоох хэрэгтэй. Хяналт явуулж байгаа болон үйлчилж бгаа газрын ажилчыг вакцинжуулсан байх хэрэгтэй дээ.
baitsaagch bailaa geed yah yum havar bolood ene humuus yum ni hudluud hetsuu bh shig bnaa heden baitsaagch ni ungui toglolt uzeh yum bn.kkk agaar tusaliin zamiin haldvariig baitsaagch haraad ustgaad l bj bhuuu hahahaa medrel avgai
Yaya yaya yasan xar malnuud vee? Uxsenii chn togloltuud vee?Ungursun 9.10 sard ta nar buruugaas bolj yag iim zavaan yumnaas chn mongolchuud xichneen sar xelmegdej ami amdralgui ajilgui xooson suulaa! Estoi jinxen xashirdagui MALUUD!!!! DAXIJ ARD TUMEN XORIOND OROXGUI SHUU!!!!
Toglolt baitugai xedxen xuniixee shinjilgeeg diilexgui archaagaa aldaj bgaagaa medexgui.Daraa n dandaa gemgui ard tumen xoxirch ulddeg.Naad olon xunii kontsert toglolt bol estoi bololxgui ym.
togloltond 44baitsaagch ochiod verus ustah ym uu? togloltoo boliulah heregtei ym bish uu?
Odoo bolchihoo ersdeltei ved ariig ni ta nar daahuu
Teneg avgai mini chamaas bolj alba haagchid yadarch guitslee. Alba haagchdaa amraa amisgaa mini
Bas l uvs avgai duulah ni bidniig uvsiknhan l duusgana Bugs burmaa avgai
Энэ хятад авгай ажлаа мэдэхгүй чигээрээ дуусхийн байна 44 бна уу 400 байцаагч бна уу тэнд ямарч хэрэг байхгүй ээ эрх нь байдгийн бол наадхаа цуцлуулаач эргүү минь хүн дарамталж сүрийг үзүүлэх ажлыг л хийхдээ сайн
Хөөрхий тэр 44 байцаагч нар нь корона тусчихвий дээ, вакцин хийж дууссаны дараа наад ам баригчдынхаа тоглолт моглолтыг зөвшөөрдөг байгаа даа. Бөөн корона үйлдвэрлэх нь дээ. Үнэн тэнэг шийдвэр гаргажээ
Харин тиймээ, ядаж 44 байцаагчаа вакцинжуулаагүй л дарангуйланч хийж байгаа даа. Вакцин хийж дууссаны дараа олон хүх цугларах үйл ажтллагааг явуулах хэрэгтэй штэ.
Togloltoo zogsoo.. Erdoo 21 honog gereesee garalgiu tevcheed shuud baccin hiilge. Ene uzver uilchilgee neg l bishee sanaatai horlon suitgelt
Ямар нэгэн материал баялаг үйлдвэрлэхгүй иймэрхүү мөнгө саах шоуг түр хориглох хэрэгтэй ш дээ..
Тоглолтуудыг зогсоо
тоглолтоо зогсоо хөл хориогоо дахиад сунга вакцинийг бараг хийгээд дуусах болсон байхад арай ч дээ юу хийцгааж бна үнэн ажил ам нь зөрөөд бна аа одоо яанаа хөөрхий монгол ах дүүс минь
байцгаач нар нь вирусс устгадаг юм бна даа тэгвэл мөнгө үрж зээл аван байж вакцин авалтгүй бсан бна ш дээ тоглолтоо зогсоо ядарсан хүмүүсийг дээрэлхдэг байж мөнгөний шоовуучинг зогсоо
мхгыг бүр устга хүмүүсийг дарамталж мөнгө авдаг иймбайгуулга байх шаардлагагүй шүү дээ оюунэрдэнэ гуай энэ байгуулга зөвлөгөө өгөх биш албан хаагчдыг үнэн үзэн ядаж дарамтладаг шүү оюунэрдэнэ даргаа үүнийгсайн судлаарай
ТОГЛОЛТОО БОЛЬ, ТА НАРТ МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ АРД ТҮМНИЙ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМААГҮЙ ЮУ ?
Zovhon TV geer uzuul ovchin zadarval hen hariucah 've?
Хошногоо ух
Вирус гэж нэг золиг байдагт итгэдэггүй нөхөд юм шигээ
Мэргэжлийн хяналтын байгууллагад шинэчлэл яагаад хийгддэггүй юм бол олон удаа хариуцлага алдаж байгаа шүү хуурамч бензиныг хамгаалсаар өнөөдөр агаарын бохирдолыг маш ихээр нэмэгдүүлсэн
Төрийн байгууллагууд тэр тусмаа мэргэжлийн хяналт маш сайн ажиллаж байнаа бачр хүргэе
Цар тахал үед хүн бүр хичээх л хэрэгтэй
Байцаагч ажиллаад яах юм. гаднаас нь вирус зөөгчийг таних юм уу. Бүтэхгүй ажил, Шууд хаасан дээр