“Анна Каренина” тоглолтод оролцсон багийн 54 хүнээс өчигдөр коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбоотойгоор тоглолт зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, уран бүтээлчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тоглолт, арга хэмжээнүүдээ цуцалж эхэлжээ.
Гуравдугаар сарын 8 буюу өнөөдөр Бөхийн өргөө, Улаанбаатар палас, Соёлын төв өргөө, Шангрила молл, Их наяд эвент холл, Крокус эвент холл гэсэн зургаан газар урлаг, соёлын тоглолт болохоор төлөвлөгдсөн байсан. Тэгвэл 13:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, Улаанбаатар паласын зүгээс мэдэгдэл, уриалга гарган, өнөөдрийн тоглолтоо цуцлахаар шийдвэрлэсэн байна. Мөн Крокус эвент холлд болох дуучин Б.Сарантуяа, Н.Наранбаатар нарын тоглолт цуцлагдаж, урьдчилан захиалга өгсөн хүмүүсийн билетийг буцаажээ. Их наяд эвент холл-д болох "Мотив" хамтлагийн тоглолт ч мөн цуцлагдсан байна.
Иймд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, олон нийтийн аливаа арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна.
Сэтгэгдэл0
Teneguud tegsen deer mungugui turj uheh geed bnuu
Энэ тоглолтуудыг 2.3 жил хаах хэрэгтэй элдэв янзын тоглолтоос болж халдвар хурдан тархаж байгааг мэдсээр байж нээх шаардлагагүй бсан
БААР ,БОЛОН "БОЛСОН БОЛООГҮЙ" КОНЦЕРТУУДАА ТҮР ХОЙШЛУУЛААЧ.2-3ХҮН ОРЛОГГҮЙ БОЛЛОО ГЭЭД ОЛОН ТҮМЭН СҮЙРЭХГЭЭД БАЙНА.
Saraa minee toglolt gej sandachihaa boli turj uhlee yu? bolioch uhaantai bai l daa chi mini