сонин mn
НЕЙПИДО. /NHK/. Японы сэтгүүлч Китазүми Юкиг шоронгоос суллана гэж Мьянмарын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл пүрэв гарагт мэдээлжээ.
 
 
 
Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн түүнийг иргэдийг айдаст автуулсан, худал мэдээлэл тараасан хэрэгт буруутган өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд баривчилсан юм.
 
 
 
“Myanmar TV” телевиз Мьянмарын цэргийнхний шийдвэр гаргах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийг эш татан сэтгүүлчийг суллана гэдгийг мэдээлсэн байна.
“К.Юки Мьянмарын хууль тогтоомжийг зөрчсөн хэдий ч хоёр улсын цаашдын харилцааг харгалзан үзсэний дүнд суллахаар шийдвэрлэлээ” гэж уг мэдээнд дурджээ. Гэвч түүнийг хэзээ суллах талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. 
 
Э.Хулан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг