сонин mn
Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг судлаач оюутны хөтөлбөрийн бүртгэл эхэллээ. 17 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж буй уг хөтөлбөрт мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй оюутан залуус та бүхнийг Голомт банкны чадварлаг хамт олонтой нэгдэхийг урьж байна.
 
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар оюутан танд дараах боломжуудыг олгоно. Үүнд: 
- Мэргэжлийн чиглэлийн ментортой болох;
- Банкны бизнесийн бодит төсөл, судалгаан дээр ажиллах;
- Сургалт хөгжлийн цогц хөтөлбөр, арга хэмжээнүүд дээр ажиллах;
- Багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, судалгаа шинжилгээ хийх, бизнес харилцааны этикт суралцах;
- Мэргэжил болон карьерийн зөвлөгөө авах;
- Судлаач оюутнуудтай өрсөлдөн 2021 оны Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 100 оюутны нэгээр шалгарах.
Түүнчлэн Голомт банкны “Судлаач оюутан хөтөлбөр”-т 3 сарын турш цалинтай хамрагддагаараа давуу талтай. 
 
2019 оны Судлаач оюутан Б.Батсайн: Хамгийн их таалагдсан зүйл нь Голомт банкны дотоод соёл байсан
 
 
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар амьдралыг харах өнцөг өөрчлөгдсөн гэж боддог. Оюутан байх хугацаандаа ажилд орох гэж яардаггүй байсан миний бодлыг тэр чигээр нь өөрчилж хурдан л ажилд орох юмсан гэсэн бодол руу хөтөлсөн, бодит туршлага болон хамт олны уур амьсгалыг халуун дотноор өгсөн хөтөлбөр байсан.
Судлаач оюутан хөтөлбөрийн юу нь гоё байсан бэ? 
Маш олон таалагдсан зүйл байсан. Хийж байгаа ажлаасаа мэдлэг олж авах, уур амьсгал, зохиогдож буй арга хэмжээ гээд олон зүйлээрээ шинэлэг байсан. Хамгийн их таалагдсан  зүйл бол Голомт банкны дотоод соёл байсан. Өдөр тутмын ажилчдын хандлага бүрдүүлж байгаа орчин, харилцаа гээд л маш ихээр таалагдсан.
 
2020 оны Судлаач оюутан Ж.Үүрийнтуяа: Ирээдүйд хаана ажиллах талаар шийдвэр гаргахад тусалсан
 
 
“Судлаач оюутан” хөтөлбөрт оролцохоос өмнө банкийг иргэдэд үйлчилж буй үйлчилгээний нэгж, өөрийн авдаг үйлчилгээгээр л төсөөлдөг байсан. Харин хөтөлбөрт оролцсоны дараа банк гэдэг миний төсөөлж байснаас илүү өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, хэлтэс нэгжүүд нь хоорондоо нягт холбоотой ажилладаг, мөн шинэчлэл, шинэ соёлын түүчээлэгч том байгууллага юм байна гэдгийг ойлгосон.
Төгсөөд банканд ажиллах уу, эсвэл өөр газар ажиллах уу гэж эргэлзэж байсан миний хувьд банкны ажилтны өдөр тутмын ажлын хэв маяг, хэмнэлээс ойлгох, цаашлаад ирээдүйд хаана ажиллах талаар шийдвэр гаргахад тусалсан. Дадлагын хугацаанд маш олон шинэ зүйлийг сурч мэдсэн бөгөөд миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн.
Албан хувцаслаж, 09-18 цагийн хооронд ажиллахад яг л банкны ажилтан болсон юм шиг мэдрэмж төрч байсан. Дадлага хариуцагч мэргэжилтнээсээ суралцах, зөвлөгөө авах боломж олдож байсан нь уг хөтөлбөрийн оюутнуудад олгож буй гоё зүйлүүдийн нэг байсан.
 
2020 оны Судлаач оюутан Г.Буян-оргих: Ямар чиглэлээр ажиллах, их сургуулиа төгсөөд юу хийх хүсэлтэй гэдгээ мэдэж чадсан
 
 
Мэдээллийн технологи нь дотроо маш олон салбарт хуваагддаг тул ямар ч туршлагагүй оюутан өөртөө таарсан, хүссэн салбар сонгох гэдэг нь  бэрхшээлтэй байдаг. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор ямар чиглэлээр ажиллах, их сургуулиа төгсөөд юу хийх хүсэлтэй гэдгээ мэдэж чадсан. Голомт банкын ажилтнуудын бодит туршлагаар үндэслэгдсэн сургалтууд, дотоодын уур амьсгал мэдрэх боломж олгодогт их таалагдсан.
 
Голомт банкны судлаач оюутны хөтөлбөрт бүртгүүлэх мэдээлэл:
 
 Бүртгэлийн хугацаа: 2021.05.10 - 2021.05.21 хүртэл 
Та student.golomtbank.com вебсайтаар орж онлайнаар анкетаа бөглөн ирүүлээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 
 : 99242994